Vol. 46 No. 587 (2022): Монгол судлал

					View Vol. 46 No. 587 (2022): Монгол судлал

https://doi.org/10.22353/ms202246

МУИС-ийн ШУС-ийн ХУС-аас эрхлэн хэвлүүлдэг “Монгол судлал” эрдэм шинжилгээний цувралын энэ удаагийн дугаарт МУИС-ийн Монгол хэл, хэл шинжлэл болон Утга зохиол, урлаг судлалын тэнхимийн багш нарын эрдэм шинжилгээний бүтээлүүдээс гадна тус сургуультай хамтын ажиллагааны гэрээтэй гадаадын зарим их дээд сургууль, хүрээлэнгийн судлаачдын бүтээл, залуу судлаачдын эрдэм шинжилгээний өгүүлэл, орчуулга зэргийг хэвлэж байна.

Цувралын “Хэл шинжлэл” буланд орсон өгүүллүүдэд монгол хэлний авиа зүй, өгүүлбэр зүй, үгийн сан, утга судлал, эх судлал, эх бичиг - сурвалж судлалд холбоотой асуудлууд тусгагджээ.

“Утга зохиол, урлаг судлал” буланд манай судлаачдын монгол аман зохиол, эртний болон орчин үеийн уран зохиол, урлаг судлал зэрэгт холбогдох өгүүллүүд орсон болно.

Энэ удаагийн дугаарт ирүүлсэн бүтээлүүдийг мэргэжлийн түвшинд хянан тохиолдуулах редакцын зөвлөлд ажилласан доктор, дэд профессор Б.Даваасүрэн, Б.Мөнгөнцэцэг, Ч.Бямбаханд, Ц.Батдорж, С.Батхишиг, Э.Мөнх-Учрал, Ж.Ганбаатар, доктор М.Жавхлан, багш Г.Баттогтох нарт талархал илэрхийлье.

Энэхүү сэтгүүлд хэвлэж буй бүтээлүүдийн бичлэг хэлбэрийг жигд байлгах, цаашид цахим хувилбараар түгээх зэрэгт хялбар байлгах үүднээс эрхэм хүндэт эрдэмтэн судлаач та бүхэн бүтээлээ ирүүлэхдээ хэвлэн нийтлэлийн шаардлагыг чанд баримтална уу. Мөн “Монгол судлал” сэтгүүлийн талаарх санал хүсэлт, мэргэн зөвлөгөөгөө бидний хаягаар ирүүлээрэй.

Редакцын зөвлөл

Монгол судлал. МУИС-ийн Эрдэм шинжилгээний бичиг. ХLVI боть (587). Эрхэлсэн.  Т.Эрдэнэ-Очир. Уб., 2022, 218 х. Соёмбо принтинг ХХК. ISSN 1997-1826.

Ерөнхий редактор:
Т.Эрдэнэ-Очир, Монгол Улсын Их Сургууль
Т.Отгонтуул, Монгол Улсын Их Сургууль
Г.Нандинбилиг, Монгол Улсын Их Сургууль

Published: 2023-09-28

Хэл шинжлэл