Archives

  • Монгол судлал
    Vol. 49 No. 622 (2025)

    “Монгол судлал” эрдэм шинжилгээний цуврал сэтгүүлийн энэхүү тусгай дугаарыг хятан хэл бичиг судлал үүсэж хөгжсөний 100 жилийн ойд зориулан хэвлүүлж байна. 1922 онд Өвөр Монголын Зуу-Уд аймгийн Баарин баруун хошууны Цагаан суваргаас зүүн хойш Ваарын манхан дахь Ляо улсын хааны булшнаас үл мэдэгдэх бичиг үсэг бүхий хөшөө чулуу олдож, энэ талаар дуулсан Бельгийн номлогч Л.Кервин (L.Kervyn) газар дээр нь яаравчлан хүрч сурвалжилж, 1923 оны “Бээжингийн католик мэдээ” (Le Bulletin Cathorique de Pekin) сэтгүүлд анх мэдээлсэн хэдий боловч хятан хэл бичгийн судлалд холбогдох анхны эрдэм шинжилгээний өгүүллийг Тоору Ханэда (Toru Haneda) 1925 онд нийтлүүлсэн билээ. Тиймээс бид 2025 оныг хятан хэл бичиг судлал үүссэний 100 жилийн ой гэж үзэж, Өвөр Монголын Их Сургуулийн Монгол судлалын дээд сургууль, Монгол Улсын Их Сургуулийн Монгол хэл, хэл шинжлэлийн тэнхимийн хамтын ажиллагааны хүрээнд, тус сургуулийн эрдэмтэн судлаачдын шинээр бүтээн туурвисан 17 өгүүллийг энэхүү дугаарт багтаав. Хятан хэл бичиг судлалын үе үеийн судалгааны үр дүн нь монголчуудын бичиг үсгийн түүх, монгол хэлний түүх, түүхэн хэл зүй, төрөл хэл, эх бичгийн судалгааг шинэ агуулгаар баяжуулсаар ирсэн бөгөөд энэхүү дугаарт нийтлэгдсэн өгүүллүүд нь тус бие даасан судалгааны чиглэлийн хөгжил, чиг хандлагыг илтгэх болно. Энэхүү сэтгүүлд хэвлэж буй бүтээлүүдийн бичлэг хэлбэрийг жигдлэх, цаашид цахим хувилбараар түгээх зэрэгт хялбар байлгах үүднээс судлаач Та бүхэн бүтээл ирүүлэхдээ хэвлэн нийтлэлийн шаардлагыг чанд баримтална уу! Мөн “Монгол судлал” сэтгүүлийн талаарх санал хүсэлт, зөвлөгөөг сэтгүүлийн  хаягаар ирүүлээрэй.

                                                                                                                                                             Редакцын зөвлөл

    Монгол судлал. МУИС-ийн Эрдэм шинжилгээний бичиг. ХLIX(622) боть. Эрхэлсэн Т.Эрдэнэ-Очир, Оюунч, Ц.Батдорж, Пэн Даруухан. Уб., 2025, 236 х. Соёмбо принтинг ХХК.

    ISSN 1997-1826           (хэвлэмэл)

    Е-ISSN: 3079-8965      (цахим)

    DOI: https://doi.org/10.22353/ms202549                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                 

                                                                                                                                                                           Монгол Улс

                                                                                                                                                           Улаанбаатар-46/727

                                                                                                                                              Монгол Улсын Их Сургууль

                                                                                                                                               Шинжлэх ухааны сургууль

                                                                                                                           Монгол хэл, хэл шинжлэлийн тэнхим

                                                      © МУИС Шинжлэх ухааны сургууль, Монгол хэл, хэл шинжлэлийн тэнхим

                                                                                                                                                                                         2025

  • Монгол судлал
    Vol. 47 No. 597 (2023)

    https://doi.org/10.22353/ms202347

    МУИС-ийн ШУС-ийн ХУС-аас эрхлэн хэвлүүлдэг “Монгол судлал” эрдэм шинжилгээний цуврал сэтгүүлийн энэ удаагийн дугаарт МУИС-ийн монгол хэл бичиг, хэл шинжлэл, утга зохиол, урлаг судлалын салбарын эрдэмтэн багш нарын эрдэм шинжилгээний бүтээлээс гадна тус сургуультай хамтын ажиллагааны гэрээтэй гадаадын зарим их дээд сургууль, хүрээлэнгийн судлаачдын бүтээл, залуу судлаачдын эрдэм шинжилгээний өгүүлэл, орчуулга, судалгааны тайлан зэргийг хэвлэж байна.

    Цувралын “Хэл шинжлэл” буланд орсон өгүүллүүдэд монгол хэлний авиа зүй, үг зүй, өгүүлбэр зүй, үгийн сан, утга судлал, эх судлал, сурвалж судлал, үсэг зүй, нэр томьёо судлал, түүхэн харьцуулсан хэл зүй, монгол хэлийг гадаад хүнд заах арга зүйд холбоотой асуудлууд тусгагджээ.

    “Утга зохиол, урлаг судлал” буланд монгол аман зохиол, эртний болон орчин үеийн уран зохиол, бэлгэдэл зүй болон хөгжим судлал зэрэгт холбогдох өгүүллүүд орсон болно.

    Энэхүү сэтгүүлд хэвлэж буй бүтээлүүдийн бичлэг хэлбэрийг жигд байлгах, цаашид цахим хувилбараар түгээх зэрэгт хялбар байлгах үүднээс судлаач Та бүхэн бүтээлээ ирүүлэхдээ хэвлэн нийтлэлийн шаардлагыг чанд баримтална уу! Мөн “Монгол судлал” сэтгүүлийн талаарх санал хүсэлт, мэргэн зөвлөгөөг бидний хаягаар ирүүлээрэй.МУИС-ийн ШУС-ийн ХУС-аас эрхлэн хэвлүүлдэг “Монгол судлал” эрдэм шинжилгээний цуврал сэтгүүлийн энэ удаагийн дугаарт МУИС-ийн монгол хэл бичиг, хэл шинжлэл, утга зохиол, урлаг судлалын салбарын эрдэмтэн багш нарын эрдэм шинжилгээний бүтээлээс гадна тус сургуультай хамтын ажиллагааны гэрээтэй гадаадын зарим их дээд сургууль, хүрээлэнгийн судлаачдын бүтээл, залуу судлаачдын эрдэм шинжилгээний өгүүлэл, орчуулга, судалгааны тайлан зэргийг хэвлэж байна. Цувралын “Хэл шинжлэл” буланд орсон өгүүллүүдэд монгол хэлний авиа зүй, үг зүй, өгүүлбэр зүй, үгийн сан, утга судлал, эх судлал, сурвалж судлал, үсэг зүй, нэр томьёо судлал, түүхэн харьцуулсан хэл зүй, монгол хэлийг гадаад хүнд заах арга зүйд холбоотой асуудлууд тусгагджээ. “Утга зохиол, урлаг судлал” буланд монгол аман зохиол, эртний болон орчин үеийн уран зохиол, бэлгэдэл зүй болон хөгжим судлал зэрэгт холбогдох өгүүллүүд орсон болно. Энэхүү сэтгүүлд хэвлэж буй бүтээлүүдийн бичлэг хэлбэрийг жигд байлгах, цаашид цахим хувилбараар түгээх зэрэгт хялбар байлгах үүднээс судлаач Та бүхэн бүтээлээ ирүүлэхдээ хэвлэн нийтлэлийн шаардлагыг чанд баримтална уу! Мөн “Монгол судлал” сэтгүүлийн талаарх санал хүсэлт, мэргэн зөвлөгөөг бидний хаягаар ирүүлээрэй.

    Редакцын зөвлөл

    Монгол судлал. МУИС-ийн Эрдэм шинжилгээний бичиг. ХLVII боть (597). Эрхэлсэн Т.Эрдэнэ-Очир. Уб., 2023, 520 х. Соёмбо принтинг ХХК. ISSN 1997-1826.

  • Монгол судлал
    Vol. 46 No. 587 (2022)

    https://doi.org/10.22353/ms202246

    МУИС-ийн ШУС-ийн ХУС-аас эрхлэн хэвлүүлдэг “Монгол судлал” эрдэм шинжилгээний цувралын энэ удаагийн дугаарт МУИС-ийн Монгол хэл, хэл шинжлэл болон Утга зохиол, урлаг судлалын тэнхимийн багш нарын эрдэм шинжилгээний бүтээлүүдээс гадна тус сургуультай хамтын ажиллагааны гэрээтэй гадаадын зарим их дээд сургууль, хүрээлэнгийн судлаачдын бүтээл, залуу судлаачдын эрдэм шинжилгээний өгүүлэл, орчуулга зэргийг хэвлэж байна.

    Цувралын “Хэл шинжлэл” буланд орсон өгүүллүүдэд монгол хэлний авиа зүй, өгүүлбэр зүй, үгийн сан, утга судлал, эх судлал, эх бичиг - сурвалж судлалд холбоотой асуудлууд тусгагджээ.

    “Утга зохиол, урлаг судлал” буланд манай судлаачдын монгол аман зохиол, эртний болон орчин үеийн уран зохиол, урлаг судлал зэрэгт холбогдох өгүүллүүд орсон болно.

    Энэ удаагийн дугаарт ирүүлсэн бүтээлүүдийг мэргэжлийн түвшинд хянан тохиолдуулах редакцын зөвлөлд ажилласан доктор, дэд профессор Б.Даваасүрэн, Б.Мөнгөнцэцэг, Ч.Бямбаханд, Ц.Батдорж, С.Батхишиг, Э.Мөнх-Учрал, Ж.Ганбаатар, доктор М.Жавхлан, багш Г.Баттогтох нарт талархал илэрхийлье.

    Энэхүү сэтгүүлд хэвлэж буй бүтээлүүдийн бичлэг хэлбэрийг жигд байлгах, цаашид цахим хувилбараар түгээх зэрэгт хялбар байлгах үүднээс эрхэм хүндэт эрдэмтэн судлаач та бүхэн бүтээлээ ирүүлэхдээ хэвлэн нийтлэлийн шаардлагыг чанд баримтална уу. Мөн “Монгол судлал” сэтгүүлийн талаарх санал хүсэлт, мэргэн зөвлөгөөгөө бидний хаягаар ирүүлээрэй.

    Редакцын зөвлөл

    Монгол судлал. МУИС-ийн Эрдэм шинжилгээний бичиг. ХLVI боть (587). Эрхэлсэн.  Т.Эрдэнэ-Очир. Уб., 2022, 218 х. Соёмбо принтинг ХХК. ISSN 1997-1826.

    Ерөнхий редактор:
    Т.Эрдэнэ-Очир, Монгол Улсын Их Сургууль
    Т.Отгонтуул, Монгол Улсын Их Сургууль
    Г.Нандинбилиг, Монгол Улсын Их Сургууль

  • Монгол судлал
    Vol. 45 No. 572 (2021)

    Монгол судлал. МУИС-ийн Эрдэм шинжилгээний бичиг. (Хэл шинжлэл, утга зохиол, урлаг судлалын эрдэм шинжилгээний цуврал). 1946 оноос хэвлэж эхэлсэн энэхүү цуврал нь жилд 1 дугаар гарна.

    Монгол судлал” эрдэм шинжилгээний цувралын энэ удаагийн дугаарт МУИС-ийн Монгол хэл, хэл шинжлэл болон Утга зохиол, урлаг судлалын тэнхимийн багш нарын эрдэм шинжилгээний бүтээлүүдээс гадна тус сургуультай хамтын ажиллагааны гэрээ бүхий гадаадын зарим их дээд сургууль, байгууллагын судлаачдын бүтээл, залуу судлаачдын эрдэм шинжилгээний өгүүлэл, орчуулга зэргийг нийтэлж байна.

    Цувралын “Хэл шинжлэл” буланд орсон өгүүллүүдэд монгол хэлний утга судлал, эх судлал, үгийн сан судлал, монгол-түрэг хэлний хэлзүйн холбоо хамаарлын талаарх асуудлууд тусгагджээ.

    Утга зохиол, урлаг судлал” буланд манай судлаачдын Монгол ардын аман зохиол болон орчин үеийн уран зохиол, урлаг судлал зэрэгт холбогдох өгүүллүүд орсон болно.

    Мөн шүүмж, орчуулгад зориулсан булангуудад орчин үеийн зарим монгол киноны талаарх байр сууриа судлаач илэрхийлсэн бол орчуулга буланд Эртний Түрэгийн руни бичгийг анх тайлж уншсан В.Томсены тайлан илтгэлийг орос хэлнээс орчуулан хүргэж байна.

    Хэвлэх бүтээлд тавих шаардлагыг Та бүхэн Монгол хэл, хэлшинжлэлийн тэнхимийн цахим булангаас үзэж танилцаарай. Энэхүү цувралд хэвлэж буй бүтээлүүдийн бичлэг хэлбэрийг жигд байлгах, цаашид цахим хувилбараар түгээх зэрэгт хүндрэл учруулахгүй байх үүднээс эрхэм хүндэт эрдэмтэн судлаач та бүхэн бүтээлээ ирүүлэхдээ тэдгээр шаардлагыг чанд баримтална уу. Мөн “Монгол судлал” цувралын талаарх санал хүсэлт, мэргэн зөвлөгөөгөө бидний хаягаар ирүүлээрэй.

    Монгол судлал. МУИС-ийн Эрдэм шинжилгээний бичиг. ХLV боть (572). Эрх. Б.Түвшинтөгс. Уб., 2021, 184 х. Соёмбо принтинг ХХК. ISSN 1997-1826.

  • Монгол судлал
    Vol. 44 No. 543 (2020)

    МУИС-ийн ШУС-ын Хүмүүнлэгийн салбарын Монгол хэл, хэлшинжлэл болон Утга зохиол, урлаг судлалын тэнхимийн эрхлэн хэвлүүлдэг “Монгол судлал” эрдэм шинжилгээний цувралын энэ удаагийн дугаарт тус тэнхимүүдийн багш нарын эрдэм шинжилгээний бүтээлүүдээс гадна гадаадын зарим их дээд сургууль, байгууллагын судлаачдын бүтээл, залуу судлаачдын эрдэм шинжилгээний өгүүлэл, мөн тэмдэглэл, шүүмж, үйл явдлын тойм, шинэ номын мэдээг хэвлэж байна.

    Цувралын “Хэл шинжлэл” буланд орсон өгүүллүүдэд монгол болон төрөл хэлнүүдийн харьцуулсан судалгааны үр дүн, орчин цагийн монгол хэлний судалгаа, эх бичиг судлал, хавсарга хэл шинжлэлд холбоотой асуудлууд тусгагджээ.

    “Утга зохиол, урлаг судлал” буланд дотоод, гадаадын судлаачдын Монгол ардын аман зохиол болон орчин үеийн уран зохиол, гадаадын уран зохиол, урлаг судлал зэрэгт холбогдох өгүүллүүд орсон болно.

    Тэмдэглэл, шүүмж хэсэгт ОХУ болон Унгар улс дахь монгол судлалын төвүүдийг, мөн Чингис хааны хөрөг бүхий шуудангийн маркийн хэлмэгдсэн түүх, монгол ярианы хэлний гажуудал болон нэр томъёоны шийдэлд зоиулсан бүтээлийн шүүмж зэргийг хэвлэлээ.

    Энэ онд Монголын нууц товчоо зохиогдсоны 780 жилийн ой, Монгол хэл, хэлшинжлэлийн тэнхим байгуулагдсаны 75 жилийн ой, тус тэнхимийн ахмад багш Ш.Лувсанванданы мэндэлсэний 110 жилийн ой тус тус тохиож буй билээ. Дэлхий нийтийг хамарсан цар тахлын улмаас уг ойнуудыг өргөн дэлгэр тэмдэглээгүй ч тодорхой ажлууд хийж, ном бүтээн хэвлүүснийг та бүхэн мэдээлэл хэсгээс дэлгэрэнгүй үзнэ үү.

    Түүнчлэн хэвлэх бүтээлд тавих шаардлагыг сэтгүүлийн зөвлөлөөс дахин танилцуулж байна. Иймд yг цувралд хэвлэж буй бүтээлүүдийн бичлэг хэлбэрийг жигд байлгах, цаашид цахим хувилбараар түгээх зэрэгт хүндрэл учруулахгүй байх үүднээс эрхэм хүндэт эрдэмтэн судлаач та бүхэн манай цувралд бүтээлээ ирүүлэхдээ энэхүү шаардлагыг чанд баримтална уу. Мөн “Монгол судлал” цувралын талаарх санал хүсэлт, мэргэн зөвлөгөөгөө бидний хаягаар ирүүлээрэй.

    Монгол судлал.  МУИС-ийн   Эрдэм   шинжилгээний   бичиг.  XLIV   боть (543).   Эрх. Б.Түвшинтөгс. Уб., 2020, 320x. Соёмбо принтинг XXK. ISSN 1997-1826.

  • Монгол судлал
    Vol. 43 No. 520 (2019)

    МУИС-ийн ШУС-аас эрхлэн хэвлүүлдэг “Монгол судлал” эрдэм шинжилгээний цувралын энэ удаагийн дугаарт МУИС-ийн Монгол хэл, хэл шинжлэл болон Утга зохиол, урлаг судлалын тэнхимийн багш нарын эрдэм шинжилгээний бүтээлүүдээс гадна тус сургуультай хамтын ажиллагааны гэрээ бүхий гадаадын зарим их дээд сургууль, байгууллагын судлаачдын бүтээл, залуу судлаачдын эрдэм шинжилгээний өгүүлэл мөн шинэ номын мэдээг хэвлэж байна. Ялангуяа залуу судлаачдын өгүүлэл түлхүү орсон нь энэ удаагийн дугаарын онцлог болно.

    Цувралын “Хэл шинжлэл” буланд орсон өгүүллүүдэд монгол хэлний ойрын болон холын төрөл хэлнүүдийн харьцуулсан судалгааны зарим зүйл, эх бичиг судлал, хэлний сэтгэлгээний судлалд холбоотой асуудлууд тусгагджээ.

    “Утга зохиол, урлаг судлал” буланд манай судлаачдын Монгол ардын аман зохиол болон орчин үеийн уран зохиол, урлаг судлал зэрэгт холбогдох өгүүллүүд орсон болно.

    Энэ онд Хубилай хааны зарлигаар Пагва лам Лодойжалцан шинэ бичиг зохион Улсын бичиг болгон тархаасны 750 жилийн ой тохиож буй билээ. Уг ойд зориулан МУИС санаачлан олон улсын эрдэм шинжилгээний хурал зохион байгуулж мөн нэрт эрдэмтэн Н.Поппегийн “Дөрвөлжин бичиг” номын монгол орчуулгыг эрхлэн хэвлүүллээ. Эдгээрийн талаар та бүхэн мэдээлэл хэсгээс дэлгэрэнгүй үзнэ үү.

    Түүнчлэн хэвлэх бүтээлд тавих шаардлагыг сэтгүүлийн зөвлөлөөс дахин танилцуулж байна. Иймд yг цувралд хэвлэж буй бүтээлүүдийн бичлэг хэлбэрийг жигд байлгах, цаашид цахим хувилбараар түгээх зэрэгт хүндрэл учруулахгүй байх үүднээс эрхэм хүндэт эрдэмтэн судлаач та бүхэн манай цувралд бүтээлээ ирүүлэхдээ энэхүү шаардлагыг чанд баримтална уу. Мөн “Монгол судлал” цувралын талаарх санал хүсэлт, мэргэн зөвлөгөөгөө бидний хаягаар ирүүлээрэй.

    Монгол   судлал.  МУИС-ийн   Эрдэм   шинжилгээний   бичиг.  XLIII   боть (520).   Эрх. Б.Түвшинтөгс. Уб., 2019, 228x. Соёмбо принтинг XXK. ISSN 1997-1826.

  • Монгол судлал
    Vol. 42 No. 506 (2018)

    МУИС-ийн ШУС-аас эрхлэн хэвлүүлдэг “Монгол судлал” эрдэм шинжилгээний цувралын энэ удаагийн дугаарт МУИС-ийн Монгол хэл, хэл шинжлэл болон Утга зохиол, урлаг судлалын тэнхимийн багш нарын эрдэм шинжилгээний бүтээлүүдээс гадна тус сургуультай хамтын ажиллагааны гэрээ бүхий гадаадын зарим их дээд сургууль, байгууллагын судлаачдын бүтээл, залуу судлаачдын эрдэм шинжилгээний өгүүлэл мөн энэ онд тохиосон баярт үйл явдал, шинэ номын мэдээг хэвлэж байна.

    “Монгол судлал”  цуврал нь эрдэм шинжилгээний шинэ, соргог өгүүллийг дотоод, гадаадын мэргэжил нэгт нөхдөдөө танилцуулахаас гадна монгол судлалаар суралцагч залуу үед сургалтын гарын авлага болохуйц бүтээлийг хүргэхэд анхаардаг юм. Иймд бид энэ удаа манай ахмад эрдэмтдийн нэг, академич Ц.Дамдинсүрэнгийн бүтээлээс “Судалгааны өв” буланд хэвлэж байна. Энэхүү 2018 онд академич Ц.Дамдинсүрэнгийн мэндэлсний 110 жилийн ой тохиож буй билээ. Мөн “Орчуулга” буландаа Чингисийн чулууны бичгийг нээж олсны 200 жилийн тэгш ойг тохиолдуулан уг бичээсийг анх Чингис хааны дүү Хасарын хүү Есүнгэ ноёнд хамааралтай гэдгийг олж тогтоосон Дорж Банзаровын өгүүллийн орчуулгыг хэвлэв.

    Цувралын “Хэл шинжлэл” буланд орсон өгүүллүүдэд монгол хэлний түүхэн хэлзүйн зарим зүйл, үгийн сан судлалд холбоотой асуудлууд тусгагджээ.

    “Утга зохиол, урлаг судлал” буланд манай судлаачдын Монголын эртний уран зохиол, монгол уран зохиолын зарим төрөл зүйлийн онцлогийг тодруулсан өгүүллүүд буй.

    Түүнчлэн хэвлэх бүтээл тавигдах шаардлагыг сэтгүүлийн зөвлөлөөс шинэчлэн боловсруулсныг дахин танилцуулж байна. Иймд уг цувралд хэвлэж буй бүтээлүүдийн бичлэгийн хэлбэрийг жигд байлгах, цаашид цахим хувилбараар түгээх зэрэгт хүндрэл учруулахгүй байх үүднээс эрхэм хүндэт эрдэмтэн судлаач та бүхэн манай цувралд бүтээлээ ирүүлэхдээ хэвлэн нийтлэлийн шаардлагыг чанд баримтална уу. Мөн “Монгол судлал” цувралын талаарх санал хүсэлт, мэргэн зөвлөгөөгөө бидний хаягаар ирүүлээрэй.

    Монгол   судлал.  МУИС-ийн   Эрдэм   шинжилгээний   бичиг.  XLII боть (506). Эрх. Б.Түвшинтөгс Уб., 2018, 116x. Соёмбо принтинг XXK. ISSN 1997-1826.

  • Монгол судлал
    Vol. 41 No. 483 (2017)

    МУИС-ийн ШУС-аас эрхлэн хэвлүүлдэг “Монгол судлал” эрдэм шинжилгээний цувралын энэ удаагийн дугаарт МУИС-ийн Монгол хэл, хэл шинжлэл болон утга зохиол, урлаг судлалын тэнхимийн багш нарын эрдэм шинжилгээний бүтээлүүдээс гадна тус сургуультай хамтын ажиллагааны гэрээ бүхий гадаадын зарим их дээд сургууль, байгууллагын судлаачдын бүтээл, мөн энэ онд тохиосон баярт үйл явдал, шинэ номын мэдээг хэвлэж байна.

    “Монгол судлал”  цуврал нь эрдэм шинжилгээний шинэ, соргог өгүүллийг дотоод, гадаадын мэргэжил нэгт нөхөддөө танилцуулахаас гадна монгол судлалаар суралцагч залуу үед сургалтын гарын авлага болохуйц бүтээлийг хүргэхэд анхаардаг юм. Иймд бид энэ удаа манай ахмад багш нарын нэг Төрийн шагналт, гавьяат багш, академич Ш.Лувсанванданы 1959 онд анх Олон улсын монголч эрдэмтний анхдугаар их хурал дээр танилцуулсан Монгол хэл аялгууны учир өгүүллийг “Судалгааны өв” буланд хэвлэж байна. Мөн “Орчуулга” буландаа дээрх зорилгын үүднээс харь хэлний үгсийг хэрхэн нутагшуулах талаар туршлага болохуйц нэгэн бүтээлийн орчуулгыг хэвлэв. Цувралын “Хэл шинжлэл” буланд орсон өгүүллүүдэд монгол хэлний зөв бичихзүйн маргаантай асуудал, үгсийн аймаг,  үгийн сан судлалын зарим асуудлыг авч үзсэн бол ихэнх бүтээл нь монгол хэл-соёлын асуудалд зориулагджээ.

    “Утга зохиол, урлаг судлал” буланд манай судлаачдын Монголын эртний уран зохиолын дурсгалууд, Монгол уран зохиолын зарим төрөл зүйлийн онцлогийг тодруулсан өгүүллээс гадна гадаадын монголч эрдэмтдийн бүтээлийг хэвлэж байна. Түүнчлэн гадаадад хадгалагдаж буй монгол хэл, бичгийн зарим ховор сурвалжийг тусгайлан авч үзсэн, мөн зарим хөгжмийн зэмсгийн үүсэл, хөгжилд зориулсан бүтээл ч бий.

    Түүнчлэн хэвлэх бүтээл тавигдах шаардлагыг сэтгүүлийн зөвлөлөөс шинэчлэн боловсруулснаа танилцуулж байна. Иймд уг цувралд хэвлэж буй бүтээлүүдийн бичлэгийн хэлбэрийг жигд байлгах, цаашид цахим хувилбараар түгээх зэрэгт хүндрэл учруулахгүй байх үүднээс эрхэм хүндэт эрдэмтэн судлаач та бүхэн манай цувралд бүтээлээ ирүүлэхдээ хэвлэн нийтлэлийн шаардлагыг чанд баримтална уу. Мөн “Монгол судлал” цувралын талаарх санал хүсэлт, мэргэн зөвлөгөөгөө бидний хаягаар ирүүлээрэй.

    Монгол   судлал.  МУИС-ийн   Эрдэм   шинжилгээний   бичиг.  XLI боть (483). Эрх. Б.Түвшинтөгс Уб., 2017, 218x. Соёмбо принтинг XXK. ISSN 1997-1826.

  • Монгол судлал
    Vol. 40 No. 463 (2016)

    “Монгол судлал” эрдэм шинжилгээний цуврал сэтгүүл

    (Хэл шинжлэл, утга зохиол, урлаг судлалын эрдэм шинжилгээний цуврал)

    Монгол Улсын Их Сургуулийн Монгол хэл, хэл шинжлэлийн тэнхимээс эрхлэн хэвлүүлдэг “Монгол судлал” эрдэм шинжилгээний цуврал сэтгүүл нь 1946 оноос эхлэн хэвлэсэн “МУИС-ийн эрдэм шинжилгээний бичиг” нэрийн дор монгол хэл бичгийн салбарын дугаар болон хэвлэгдэж эхэлсэн түүхтэй. Улмаар 1995 оноос Монгол Улсын Үндэсний Сургуулийн Монгол судлалын хүрээлэнгийн Эрдэм шинжилгээний бичиг, 1997-1998 онд МУИС-ийн Монгол судлалын дээд сургуулийн Эрдэм шинжилгээний бичиг нэртэйгээр хэвлэгдэж байгаад 1999 оноос эхлэн одоогийн нэрээр буюу Монгол судлалын эрдэм шинжилгээний бичиг нэртэйгээр хэвлэгдэж эхэлжээ.

    Тус сэтгүүлд монгол судлалын салбарын үүсэл хөгжлийн үндэс суурь болсон монгол хэл бичиг, хэл шинжлэл, монголын утга зохиол судлал, хожим урлаг судлалын асуудлаар бичсэн өгүүллийг хүлээн авч хэвлэн нийтэлж ирсэн уламжлалтай. Хэвлэн нийтлэлийн шаардлагад бүрэн нийцсэн, хэл шинжлэл, утга зохиол судлал, урлаг судлалын асуудал хийгээд түүнд холбогдох салбар дундын судалгааны монгол, эсвэл англи хэлээр бичиж ирүүлсэн эрдэм шинжилгээний өгүүллийг 2 мэргэжлийн хянан магадлагчаар нууцаар хянан магадлуулж хэвлэх эсэхийг шийднэ.

    Редакцийн зөвлөл

    Эрхлэгч: М.Баярсайхан, С.Батхишиг

    Дугаарын зөвлөл

    Ж.Баянсан

    М.Базаррагчаа

    Д.Бүрнээ

    Г.Галбаяр

    Г.Нандинбилиг

    Б.Хишигсүх

  • Монгол судлал
    Vol. 39 No. 433 (2015)

    "Монгол судлал" эрдэм шинжилгээний бичиг. Боть ХXXIX (433). Эрх. М.Баярсайхан, С.Батхишиг. Уб., 2015.

    (Хэл шинжлэл, утга зохиол, урлаг судлалын эрдэм шинжилгээний цуврал)

    Монгол Улсын Их Сургуулийн Монгол хэл, хэл шинжлэлийн тэнхимээс эрхлэн хэвлүүлдэг “Монгол судлал” эрдэм шинжилгээний цуврал сэтгүүл нь 1946 оноос эхлэн хэвлэсэн “МУИС-ийн эрдэм шинжилгээний бичиг” нэрийн дор монгол хэл бичгийн салбарын дугаар болон хэвлэгдэж эхэлсэн түүхтэй. Улмаар 1995 оноос Монгол Улсын Үндэсний Сургуулийн Монгол судлалын хүрээлэнгийн Эрдэм шинжилгээний бичиг, 1997-1998 онд МУИС-ийн Монгол судлалын дээд сургуулийн Эрдэм шинжилгээний бичиг нэртэйгээр хэвлэгдэж байгаад 1999 оноос эхлэн одоогийн нэрээр буюу Монгол судлалын эрдэм шинжилгээний бичиг нэртэйгээр хэвлэгдэж эхэлжээ.

    Тус сэтгүүлд монгол судлалын салбарын үүсэл хөгжлийн үндэс суурь болсон монгол хэл бичиг, хэл шинжлэл, монголын утга зохиол судлал, хожим урлаг судлалын асуудлаар бичсэн өгүүллийг хүлээн авч хэвлэн нийтэлж ирсэн уламжлалтай. Хэвлэн нийтлэлийн шаардлагад бүрэн нийцсэн, хэл шинжлэл, утга зохиол судлал, урлаг судлалын асуудал хийгээд түүнд холбогдох салбар дундын судалгааны монгол, эсвэл англи хэлээр бичиж ирүүлсэн эрдэм шинжилгээний өгүүллийг 2 мэргэжлийн хянан магадлагчаар нууцаар хянан магадлуулж хэвлэх эсэхийг шийднэ.

    Редакцийн зөвлөл

    Эрхлэгч: М.Баярсайхан

    Сэтгүүлийн зөвлөл

    Ж.Баянсан

    М.Базаррагчаа

    Д.Бүрнээ

    Г.Галбаяр

    Г.Нандинбилиг

    Б.Хишигсүх

  • Монгол судлал
    Vol. 38 No. 412 (2014)

    Д.Галбаатар

    С.Дулам

    Б.Даваасүрэн

    Б.Түвшинтөгс

    Ш.Чоймаа

    Эх бэлтгэсэн: Б.Батдэлгэр

  • Монгол судлал
    Vol. 37 No. 392 (2013)

    “Монгол судлал” эрдэм шинжилгээний цуврал сэтгүүл

    (Хэл шинжлэл, утга зохиол, урлаг судлалын эрдэм шинжилгээний цуврал)

    Монгол Улсын Их Сургуулийн Монгол хэл, хэл шинжлэлийн тэнхимээс эрхлэн хэвлүүлдэг “Монгол судлал” эрдэм шинжилгээний цуврал сэтгүүл нь 1946 оноос эхлэн хэвлэсэн “МУИС-ийн эрдэм шинжилгээний бичиг” нэрийн дор монгол хэл бичгийн салбарын дугаар болон хэвлэгдэж эхэлсэн түүхтэй. Улмаар 1995 оноос "Монгол Улсын Үндэсний Сургуулийн Монгол судлалын хүрээлэнгийн Эрдэм шинжилгээний бичиг", 1997-1998 онд "МУИС-ийн Монгол судлалын дээд сургуулийн Эрдэм шинжилгээний бичиг" нэртэйгээр хэвлэгдэж байгаад 1999 оноос эхлэн одоогийн нэрээр буюу "Монгол судлалын эрдэм шинжилгээний бичиг" нэртэйгээр хэвлэгдэж эхэлжээ.

    Тус сэтгүүлд монгол судлалын салбарын үүсэл хөгжлийн үндэс суурь болсон монгол хэл бичиг, хэл шинжлэл, монголын утга зохиол судлал, хожим урлаг судлалын асуудлаар бичсэн өгүүллийг хүлээн авч хэвлэн нийтэлж ирсэн уламжлалтай. Хэвлэн нийтлэлийн шаардлагад бүрэн нийцсэн, хэл шинжлэл, утга зохиол судлал, урлаг судлалын асуудал хийгээд түүнд холбогдох салбар дундын судалгааны монгол, эсвэл англи хэлээр бичиж ирүүлсэн эрдэм шинжилгээний өгүүллийг 2 мэргэжлийн хянан магадлагчаар нууцаар хянан магадлуулж хэвлэх эсэхийг шийднэ.

    Редакцийн зөвлөл

    Эрхлэгч: М.Баярсайхан

    Эрдэмтэн нарийн бичгийн дарга:  С.Батхишиг

    Сэтгүүлийн зөвлөл

    Ж.Баянсан

    Д.Бүрнээ

    Д.Галбаатар

    С.Дулам

    М.Ууганбаяр

    Б.Төвшинтөгс

    Ш.Чоймаа

    Товчлолыг англи хэлэнд орчуулсан: Д.Отгонтуяа

  • Монгол судлал
    Vol. 36 No. 386 (2013)

    Эрхлэгч:  Ж.Баянсан

    Эрдэмтэн нарийн бичгийн дарга: С.Батхишиг

    Сэтгүүлийн зөвлөл

    М.Базаррагчаа

    Ж.Баянсан

    М.Баярсайхан

    Д.Галбаатар

    С.Дулам

    М.Ууганбаяр

    Б.Түвшинтөгс

    Д.Цэнджав

    Ш.Чоймаа

    Товчлолыг англи хэлэнд орчуулсан: Д.Отгонтуяа

  • Монгол судлал
    Vol. 35 No. 367 (2012)

    М.Баярсайхан (Эх бичиг судлалын тэнхим)

    Ч.Болдбаатар (Урлаг судлалын тэнхим)

    С.Дулам (Утга зохиолын тэнхим)

    М.Ууганбаяр (Хэл шинжлэлийн тэнхим)

    А.Пүрэвжанцан (Монгол хэлний тэнхим)

    Л.Чулуунбаатар (Гадаад хэлний тэнхим)

  • Монгол судлал
    Vol. 34 No. 360 (2012)

    “Монгол судлал” эрдэм шинжилгээний цуврал сэтгүүл

    (Хэл шинжлэл, утга зохиол, урлаг судлалын эрдэм шинжилгээний цуврал)

    Монгол Улсын Их Сургуулийн Монгол хэл, хэл шинжлэлийн тэнхимээс эрхлэн хэвлүүлдэг “Монгол судлал” эрдэм шинжилгээний цуврал сэтгүүл нь 1946 оноос эхлэн хэвлэсэн “МУИС-ийн эрдэм шинжилгээний бичиг” нэрийн дор монгол хэл бичгийн салбарын дугаар болон хэвлэгдэж эхэлсэн түүхтэй. Улмаар 1995 оноос "Монгол Улсын Үндэсний Сургуулийн Монгол судлалын хүрээлэнгийн Эрдэм шинжилгээний бичиг", 1997-1998 онд "МУИС-ийн Монгол судлалын дээд сургуулийн Эрдэм шинжилгээний бичиг" нэртэйгээр хэвлэгдэж байгаад 1999 оноос эхлэн одоогийн нэрээр буюу "Монгол судлалын эрдэм шинжилгээний бичиг" нэртэйгээр хэвлэгдэж эхэлжээ.

    Тус сэтгүүлд монгол судлалын салбарын үүсэл хөгжлийн үндэс суурь болсон монгол хэл бичиг, хэл шинжлэл, монголын утга зохиол судлал, хожим урлаг судлалын асуудлаар бичсэн өгүүллийг хүлээн авч хэвлэн нийтэлж ирсэн уламжлалтай. Хэвлэн нийтлэлийн шаардлагад бүрэн нийцсэн, хэл шинжлэл, утга зохиол судлал, урлаг судлалын асуудал хийгээд түүнд холбогдох салбар дундын судалгааны монгол, эсвэл англи хэлээр бичиж ирүүлсэн эрдэм шинжилгээний өгүүллийг 2 мэргэжлийн хянан магадлагчаар нууцаар хянан магадлуулж хэвлэх эсэхийг шийднэ.

    Редакцын зөвлөл

    Эрхлэгч: Ж.Баянсан

    Нарийн бичгийн дарга: Б.Даваасүрэн

    Гишүүд:

    Х.П.Атвүүд (АНУ)

    М.Базаррагчаа (Монгол Улс)

    Б.Баярмэнд (БНХАУ)

    Ван Мандугаа (БНХАУ)

    Дулаан (БНХАУ)

    С.Дулам (Монгол Улс)

    К.Окада (Япон)

    Г.Ц.Пюрбеев (ОХУ)

    А.Д.Цендина (ОХУ)

    Х.Футаки (Япон)

    Шарад К.Сони (Энэтхэг)

    Сэтгүүлийн эхийг бэлтгэсэн: Т.Эрдэнэ-Очир

    Товчлолыг англиар орчуулсан: Д.Отгонтуяа

  • Монгол судлал
    Vol. 33 No. 359 (2011)

    Уг цувралын энэ дугаарыг "Олон улсын монголч эрдэмтний их хурал"-д зориулав.

    Редакцын зөвлөл

    Эрхлэгч:  Ж.Баянсан

    Нарийн бичгийн дарга: Б.Даваасүрэн

    Гишүүд:

    Х.П.Атвүүд (АНУ)

    М.Базаррагчаа (Монгол Улс)

    Б.Баярмэнд (БНХАУ)

    Ван Мандугаа(БНХАУ)

    Дулаан (БНХАУ)

    С.Дулам (Монгол Улс)

    Канг Шин (БНСУ)

    К.Окада (Япон)

    Г.Ц.Пюрбеев (ОХУ)

    А.Д.Цендина (ОХУ)

    Х.Футаки (Япон)

    Шарад К.Сони (Энэтхэг)

    Энэ дугаарыг эрхэлсэн

    М.Базаррагчаа

    Ж.Бат-Ирээдүй

    Ч.Болдбаатар

    Д.Галбаатар

    С.Дулам

    Б.Төвшинтөгс

    Д.Цэнджав

    Сэтгүүлийн эхийг бэлтгэсэн: Г.Нарантунгалаг

    Товчлолыг англиар орчуулсан:  Д.Отгонтуяа

  • Монгол судлал
    Vol. 32 No. 340 (2010)

    “Монгол судлал” эрдэм шинжилгээний цуврал сэтгүүл

    (Хэл шинжлэл, утга зохиол, урлаг судлалын эрдэм шинжилгээний цуврал)

    Монгол Улсын Их Сургуулийн Монгол хэл, хэл шинжлэлийн тэнхимээс эрхлэн хэвлүүлдэг “Монгол судлал” эрдэм шинжилгээний цуврал сэтгүүл нь 1946 оноос эхлэн хэвлэсэн “МУИС-ийн эрдэм шинжилгээний бичиг” нэрийн дор монгол хэл бичгийн салбарын дугаар болон хэвлэгдэж эхэлсэн түүхтэй. Улмаар 1995 оноос "Монгол Улсын Үндэсний Сургуулийн Монгол судлалын хүрээлэнгийн Эрдэм шинжилгээний бичиг", 1997-1998 онд "МУИС-ийн Монгол судлалын дээд сургуулийн Эрдэм шинжилгээний бичиг" нэртэйгээр хэвлэгдэж байгаад 1999 оноос эхлэн одоогийн нэрээр буюу "Монгол судлалын эрдэм шинжилгээний бичиг" нэртэйгээр хэвлэгдэж эхэлжээ.

    Тус сэтгүүлд монгол судлалын салбарын үүсэл хөгжлийн үндэс суурь болсон монгол хэл бичиг, хэл шинжлэл, монголын утга зохиол судлал, хожим урлаг судлалын асуудлаар бичсэн өгүүллийг хүлээн авч хэвлэн нийтэлж ирсэн уламжлалтай. Хэвлэн нийтлэлийн шаардлагад бүрэн нийцсэн, хэл шинжлэл, утга зохиол судлал, урлаг судлалын асуудал хийгээд түүнд холбогдох салбар дундын судалгааны монгол, эсвэл англи хэлээр бичиж ирүүлсэн эрдэм шинжилгээний өгүүллийг 2 мэргэжлийн хянан магадлагчаар нууцаар хянан магадлуулж хэвлэх эсэхийг шийднэ.

    Редакцын зөвлөл

    Эрхлэгч: Д.Заяабаатар

    Нарийн бичгийн дарга: М.Ууганбаяр

    Гишүүд:

    Х.П.Атвүүд (АНУ)

    М.Базаррагчаа (Монгол Улс)

    Б.Баярмэнд (БНХАУ)

    Ван Мандугаа (БНХАУ)

    Дулаан (БНХАУ)

    С.Дулам (Монгол Улс)

    Канг Шин (БНСУ)

    К.Окада (Япон)

    Г.Ц.Пюрбеев (ОХУ)

    А.Д.Цендина (ОХУ)

    Х.Футаки(Япон)

    Шарад К.Сони (Энэтхэг)

    Сэтгүүлийн эхийг бэлтгэсэн:                      Г.Нарантунгалаг

    Товчлолыг англиар орчуулсан:                 Д.Отгонтуяа

  • Монгол судлал
    Vol. 31 No. 328 (2010)

    Vol. 30 No. 318 (2009)