Vol. 45 No. 572 (2021): Монгол судлал

					View Vol. 45 No. 572 (2021): Монгол судлал

Монгол судлал. МУИС-ийн Эрдэм шинжилгээний бичиг. (Хэл шинжлэл, утга зохиол, урлаг судлалын эрдэм шинжилгээний цуврал). 1946 оноос хэвлэж эхэлсэн энэхүү цуврал нь жилд 1 дугаар гарна.

Монгол судлал” эрдэм шинжилгээний цувралын энэ удаагийн дугаарт МУИС-ийн Монгол хэл, хэл шинжлэл болон Утга зохиол, урлаг судлалын тэнхимийн багш нарын эрдэм шинжилгээний бүтээлүүдээс гадна тус сургуультай хамтын ажиллагааны гэрээ бүхий гадаадын зарим их дээд сургууль, байгууллагын судлаачдын бүтээл, залуу судлаачдын эрдэм шинжилгээний өгүүлэл, орчуулга зэргийг нийтэлж байна.

Цувралын “Хэл шинжлэл” буланд орсон өгүүллүүдэд монгол хэлний утга судлал, эх судлал, үгийн сан судлал, монгол-түрэг хэлний хэлзүйн холбоо хамаарлын талаарх асуудлууд тусгагджээ.

Утга зохиол, урлаг судлал” буланд манай судлаачдын Монгол ардын аман зохиол болон орчин үеийн уран зохиол, урлаг судлал зэрэгт холбогдох өгүүллүүд орсон болно.

Мөн шүүмж, орчуулгад зориулсан булангуудад орчин үеийн зарим монгол киноны талаарх байр сууриа судлаач илэрхийлсэн бол орчуулга буланд Эртний Түрэгийн руни бичгийг анх тайлж уншсан В.Томсены тайлан илтгэлийг орос хэлнээс орчуулан хүргэж байна.

Хэвлэх бүтээлд тавих шаардлагыг Та бүхэн Монгол хэл, хэлшинжлэлийн тэнхимийн цахим булангаас үзэж танилцаарай. Энэхүү цувралд хэвлэж буй бүтээлүүдийн бичлэг хэлбэрийг жигд байлгах, цаашид цахим хувилбараар түгээх зэрэгт хүндрэл учруулахгүй байх үүднээс эрхэм хүндэт эрдэмтэн судлаач та бүхэн бүтээлээ ирүүлэхдээ тэдгээр шаардлагыг чанд баримтална уу. Мөн “Монгол судлал” цувралын талаарх санал хүсэлт, мэргэн зөвлөгөөгөө бидний хаягаар ирүүлээрэй.

Монгол судлал. МУИС-ийн Эрдэм шинжилгээний бичиг. ХLV боть (572). Эрх. Б.Түвшинтөгс. Уб., 2021, 184 х. Соёмбо принтинг ХХК. ISSN 1997-1826.

Published: 2022-10-28

Хэл шинжлэл

Орчуулга