Submissions

Login or Register to make a submission.

Submission Preparation Checklist

As part of the submission process, authors are required to check off their submission's compliance with all of the following items, and submissions may be returned to authors that do not adhere to these guidelines.
  • The submission has not been previously published, nor is it before another journal for consideration (or an explanation has been provided in Comments to the Editor).
  • The submission file is in OpenOffice, Microsoft Word, or RTF document file format.
  • Where available, URLs for the references have been provided.
  • The text is single-spaced; uses a 12-point font; employs italics, rather than underlining (except with URL addresses); and all illustrations, figures, and tables are placed within the text at the appropriate points, rather than at the end.
  • The text adheres to the stylistic and bibliographic requirements outlined in the Author Guidelines.

Author Guidelines

ЕРӨНХИЙ ШААРДЛАГА

  • Хэл шинжлэл, уран зохиол, урлаг судлалын чиглэлээр тус сэтгүүлийн бодлого (https://journal.num.edu.mn/ms/about)-д нарийвчлан дурдсан агуулгын хүрээнд бичсэн эрдэм шинжилгээний өгүүллийг хүлээн авна.
  • Өгүүлэл нь урьд өмнө нь хэвлэгдээгүй, эсвэл хэвлүүлэхээр бусад газарт хүсэлт гаргаж, илгээгээгүй байна.
  • Өгүүлэл нь хэвлэн нийтлэлийн шаардлагад бүрэн нийцсэн, судлаачийн ёс зүйн хэм хэмжээ, түүнд тавигдах шаардлагыг биелүүлсэн байх ба оюуны өмчийн хууль, зохиогчийн эрхийн зөрчилгүй байна. (МУИС-д эрдэм шинжилгээний сэтгүүл эрхлэн хэвлүүлэхэд баримтлах журамтай NUM-erdem_shinjilgee_setguuliin_juram.pdf холбоосоор танилцана уу.)
  • Судалгаа шинжилгээний тодорхой онол-арга зүйг ашигласан, тухайн сэдвийн хүрээнд эрдэм шинжилгээний шинэлэг санал дэвшүүлж, дэвшүүлж буй санаагаа ноттой баримтаар баталсан, эсвэл үгүйсгэсэн эшлэл авч, эрдэм шинжилгээ, судалгааны ач холбогдол бүхий зохистой санал, дүгнэлт хийсэн байна.
  • Тухайн судалгааны чиглэлийн дагуу бичсэн, бодит хэрэгцээ шаардлагад нийцсэн, судалгаа сайтай магистрант, докторантын эрдэм шинжилгээний өгүүллийг эрдэм шинжилгээний удирдагч багшийн зөвшөөрөл, тодорхойлолттой хамт ирүүлнэ.
  • Монгол хэлээр бичсэн өгүүлэлд орчин цагийн монгол хэлний зөв бичих зүйн дүрэм (https://president.mn/mongol-khelnii-zuv-bichih-durmiin-juram/)-ийг чанд баримталж бичнэ.

 

ХЭВЛЭН НИЙТЛЭЛИЙН ҮНДСЭН ШААРДЛАГА

Өгүүллийн бүтцийг дараах хүснэгтэд дурдсан шаардлага, дарааллын дагуу бичнэ.

Өгүүллийн нэр

Өгүүллийн гол санааг товч тодорхой, оновчтой илэрхийлсэн өгүүллийн нэрийг том үсгээр, тод хар (bold)-аар бичнэ. Англи хэлээр бичсэн өгүүллийн нэрийг монгол хэлээр, монгол хэлээр бичсэн өгүүллийн нэрийг англи хэлээр орчуулж хавсаргана.

Сэтгүүлд өгүүлэл хэвлүүлэх албан ёсны хэл

Монгол, англи хэлээр бичсэн өгүүллийг хүлээн авна. Монгол хэлээр бичсэн өгүүллийн товчлолыг англи хэлээр, англи хэлээр бичсэн өгүүллийн товчлолыг монгол хэлээр бичиж ирүүлнэ.

Зохиогчийн мэдээлэл

Өгүүллийн нэрээс нэг мөрийн доор баруун талд зохиогчийн мэдээллийг бичнэ. Зохиогчийн овог нэрийг монголоор бичихдээ харьяалахын тийн ялгал хэрэглэнэ. Жишээлбэл, Шадавын Лувсанвандан, Цэндийн Дамдинсүрэн гэх мэт. Мөн зохиогчийн нэрийн латин бичлэгийг хавсаргана. Жишээлбэл, Luvsanvandan, Shadav; Damdinsüren, Tsend гэх мэт. Зохиогчийн мэдээллийг дараах дарааллаар бэлтгэнэ. 

  • Овог нэр:
  • Харьяа байгууллага:
  • Эрдмийн зэрэг, цол
  • Цахим шуудангийн хаяг:
  • ORCID -тай бол бичнэ.

Хоёр ба түүнээс олон зохиогч хамтран бичсэн бол нэгдүгээр зохиогч (first author), хамтран зохиогч (co-author), холбоо барих зохиогч (correspondent author)-ийн аль нь болохыг ялган тэмдэглэнэ.

Товчлол (Abstract)

Өгүүллийн товч агуулгыг 150-200 үгэнд багтаан өгүүллийг бичсэн хэлээс хамаарч англи юм уу, монгол хэлээр бичнэ.

Түлхүүр үг (Keywords)

5-8 түлхүүр үг хэрэглэнэ. Түлхүүр үг нь нэр үг, холбоо үг байх ба нэрлэхийн тийн ялгал, ганц тооны хэлбэрт бичнэ.

Үндсэн өгүүллийн хэмжээ

Нийт 6,000-9,000 хүртэлх үгтэй байна.

Үсгийн тиг (font)

Өгүүллийн үндсэн хэсгийн бичвэрийн тиг Times New Roman regular байна. Өгүүллийн товчлол буюу хураангуйг Times New Roman italic тигээр бичсэн байна.

Үсгийн өндөр

  • Өгүүллийн нэр 14pt;
  • Зохиогчийн нэр, товчлол 10pt, italic;
  • Хүснэгт, график, диаграмм, зургийн тайлбар 10pt;
  • Өгүүллийн үндсэн агуулгыг 11pt өндөртэй үсгээр тус тус бичнэ. Мөр хоорондын зай 1,15 байна.

Ашигтай талбайн хэмжээ (margins)

A4 (210mm x 297mm) хэмжээтэй, дээд, доод, баруун талаасаа 2 см, зүүн талаасаа 3 см зайтай байна. (Тop 2 cм, Bottom 2 cм, Right 2 cм, Left 3 cм). Header, footer цэс ашиглахгүй, хуудасны дугаар тавихгүй.

Эшлэл

Эшлэл болон ном зүйг үйлдэхдээ APA 7th Edition форматыг баримтална уу. Эшлэл, ном зүйн үлгэрчилсэн жишээг хойно хавсаргав.

APA (7th Edition) форматыг үзэх холбоос:

Талархал ба санхүүжилт

Төслийн санхүүжилтээр тухайн судалгааг хийсэн бол “талархал” юм уу, “санхүүжилт” гэсэн гарчигтайгаар дараах мэдээллийг оруулж болно. Үүнд:

  • Нэг байгууллагаас олгосон тэтгэмж бол: “Энэхүү бүтээлийг БШУЯ-ны захиалгаар ШУТС-ийн санхүүжилттэйгээр 2023-2025 онд хэрэгжүүлж буй [123] дугаарт төслийн хүрээнд бичив/туурвив.” гэх мэт.
  • Зохиогчийн эрх, үг, тэмдэг ашиглах бол холбогдох TM буюу ® гэх мэт тэмдэглэгээг заавал ашиглана.

Тайлц (Glossary & Conventions)

Ямар нэгэн нэрийн товчлол (acronym) ашигласан бол товчилсон нэрийн хэлхээс хийж, тайллыг нь заавал хавсаргана. Хэл шинжлэлийн чиглэлээр бичсэн өгүүлэлд үг зүй, өгүүлбэр зүй, утга зүйн задлал хийж товчилсон нэрээр ашиглахдаа “Лайпцигийн хэл шинжлэлийн товчилсон нэрийн дүрэм” (The Leipzig Glossing Rules)-ийг баримтална. Цахим холбоос: https://www.eva.mpg.de/lingua/resources/glossing-rules.php

Харин кирилл монгол үсгээс латин үсгээр галиглахдаа Стандартчиллын үндэсний зөвлөлийн 2012 онд баталсан “Монгол кирилл үсгийн латин хөрвүүлэг” стандартыг баримтална. Цахим холбоос: https://www.estandard.gov.mn/standard/reader/4635

Ном зүй

  • Ном зүйд орсон бүтээлийг монгол болон гадаад хэлээрх, цахим эх сурвалж гэсэн 3 хэсэгт, цагаан толгойн дарааллаар жагсааж дугаарлана.
  • Өгүүллийн төгсгөлд зөвхөн эшлэл авсан ном, зохиолын нэрсийг зохиогчийн нэрийн цагаан толгойн дэс дарааллаар бичнэ.
  • Эшлэлд тэмдэглээгүй бүтээлийг ном зүйд оруулахгүй.

Зохиогчийн дэлгэрэнгүй мэдээлэл

Зохиогчийн боловсрол, ажлын туршлага, сургалт судалгааны чиглэл бүхий агуулгатай танилцуулгаа 150-200 үгэнд багтаан бичнэ.

 

Эш татахад анхаарах бусад зүйл:

  • Аливаа эх сурвалжаас шууд эшилсэн, утгачлан хураангуйлж (summarising) эшилсэн, агуулгыг өөрчлөлгүйгээр өөрийн үгээр найруулан бичиж (paraphrasing) эшилсэн зэрэг бүх тохиолдолд тухайн эх сурвалжийг бичвэрт заавал эшилж, ном зүйн жагсаалтад оруулна.
  • Орчуулсан, хөрвүүлсэн бүтээлээс бусад тохиолдолд анхдагч эх сурвалжаас эш татах ба дам эшлэхгүй. Орчуулсан болон хөрвүүлсэн бүтээлээс дам эш татахдаа анхдагч эх сурвалжийн нэр, мэдээллийг дам эш татсан хоёрдогч эх сурвалжийн мэдээлэлд хавсарган ном зүйд оруулна.
  • Цахим эх сурвалжаас эшлэхдээ ямар ч тохиолдолд дан ганц сүлжээний хаяг хэрэглэхгүй ба холбоос хэт урт бол URL Shortener Link Verkürzer - hamburg.de сайтад хандан богино хэлбэрт оруулах ба цахим эх сурвалжаас эш татсан он сар, өдрийг заавал бичнэ. Жишээг эндээс үзнэ үү.
  • Гэрэл зураг ашигласан бол эх сурвалж, зохиогчийн эрх эзэмшигч (Photo Credit)-ийг заавал дурдана. Бичвэрт ашигласан зургийг JPG/JPEG форматаар тусад нь давхар илгээнэ.
  • Хүснэгт болон зургийг тус бүрд нь нэгдмэл дараалсан дугаартай, агуулгаа тодорхойлсон товч нэр онооно. Хүснэгтийн нэрийг дээр нь, зургийн нэрийг доор нь голлуулан бичнэ.
  • Wikipedia-аас эшлэл авахгүй.
  • Эшлэлд зохиогчийн эрдмийн зэрэг цол, эрхэлдэг ажил мэргэжлийн нэр (Академич, Их эрдэмтэн, Доктор, Профессор, Зохиолч, Дуун хөрвүүлэгч, Нэрт соён гэгээрүүлэгч, Эрдэмтэн зохиолч ...) гэх мэт тодотголыг хэрэглэхгүй.

Шууд бус эшлэл: Өгүүлэлд ямар нэгэн эх сурвалжаас утга санаагаар тоймлон эшлэхдээ, зохиогчийн нэрийн ард тухайн бүтээлийн хэвлэгдсэн оныг хагас дугуй хаалтад бичнэ. Жишээ нь:

  • Н.Поппе (1960) kűli- (хүлэх) хэмээх үгийг туркмен хэлний gűjl хэмээх үгтэй харьцуулан тайлбарлажээ.

Шууд эшлэл:

Аливаа эх сурвалжаас шууд эшлэх тохиолдолд, дараах хоёр хувилбарыг баримтална.

  • Нэгдүгээр хувилбар: Хэрэв зохиогчийг өгүүлбэрийн эхэнд дурдан түүний бүтээлээс шууд эшилбэл, эшлэл (40-өөс цөөн үгтэй)-ийг хашилтад бичиж ард нь хагас дугуй хаалтад тухайн бүтээлийн хэвлэгдсэн он, хуудасны дугаарыг бичнэ. Жишээ нь: М.Базаррагчаа монгол хэлний ойролцоо өгүүлбэрийг ангилах тухайд “...ижил санаа бүхий өгүүлбэрүүд нь тухайн бодит юм, үзэгдлийн ижил шинжтэй, ойролцоо санаа бүхий өгүүлбэрүүд нь хэд хэдэн юмс үзэгдлийн тухай ойролцоо санаатай тус тус холбогдоно. Үүний эхнийх нь хэлний ойролцоо өгүүлбэр болох ба сүүлчийнх нь хэлэхийн ойролцоо өгүүлбэр буюу тойруулал болно” (1987:335) хэмээн үзжээ.
  • Хоёрдугаар хувилбар: Хэрэв шууд эшлэл нь 40 ба түүнээс олон үгтэй бол бичвэрийг хашилтад хийхгүйгээр догол мөр авч налуу үсгээр бичиж, ард нь (Зохиогч, хэвлэгдсэн он: хуудасны дугаар) гэж эх сурвалжийг бичнэ. Жишээ нь:

Орчин цагийн монгол хэл, аялгууг ангилахад тэдгээр хэл, аялгуугаар хэлэлцэгч ард түмний өнгөрсөн түүх, ялангуяа одоо үеийн нь бодот байдлыг анхаарахгүй байж үл болох нь мэдээж хэрэг юм. Гэвч алив үндэстний нийгэм, улс төрийн хувиран өөрчлөгдөх нь түүний хэл, аялгууны хувиран өөрчлөгдөхөөс түргэн гэдгийг мартаж үл болно. Үүнээс гадна хэл, аялгуу бол хүмүүсийн харилцахын хэрэглүүр болох учир уул хэл, аялгуугаар хэлэлцэгч ард түмний нийгэм, улс төрийн янз бүрийн нөхцөл байдлын дотроос эдийн засаг, соёл, улс төрийн харилцаа нь тэдний хэл, аялгуунд хамгийн чухал холбогдох учиртай ажээ. Өөрөөр хэлбэл, аль нэгэн ястан, үндэстний төвлөрсөн улс төр задравч хэрэв тэд улс төр, соёл эдийн засгийн талаар байнгын холбоотой байвал тэдний хэл, аялгуу заавал задарч, тус тусдаа биеэ даасан төрөл хэл болон хөгжих албагүй юм. (Лувсанвандан, 1959:17-18)

Олон зохиогчтой бүтээлээс эш татах:

  • Нэгдүгээр хувилбар: 2 зохиогчтой бүтээлээс эшилбэл зохиогчдын нэрийг хоёуланг нь бичээд эш татсан бүтээлийн хэвлэгдсэн оныг ард нь бичнэ. Жишээ нь: Ц. Дамдинсүрэн, Ш. Лувсанвандан нар (1942) толь бичигтээ... гэх мэт.
  • Хоёрдугаар хувилбар: 3-5 зохиогчтой бүтээлээс эш татвал хамгийн эхний эшлэлийн тайлбарт бүх зохиогчийн нэрийг бичнэ. Жишээ нь: Ц.Шагдарсүрэн, Б.Даваасүрэн, Г.Цэцэгдарь, Б.Түвшинтөгс, Ц.Батдорж, С.Батхишиг нар (2022) “Үсэг зүй” номдоо монгол хэлийг тэмдэглэж ирсэн монгол, брахми, хятан, дөрвөлжин, тод, хэвтээ дөрвөлжин, соёмбо, вагиндра, латин, кирилл бичиг хийгээд ханз, араб, хангыл, төвөд, манж үсгийн судалгааг оруулжээ.
  • Тухайн бүтээлээс дахин эшлэхдээ зөвхөн эхний зохиогчийн нэрийг дурдаад, бусад зохиогчийн нэрийг бичилгүй “ба бусад.,” (“и др.”, “et al.,”)-ийг ард нь бичиж товчилно. Жишээ нь: (Шагдарсүрэн ба бусад., 2022: 191)
  • Гуравдугаар хувилбар: Ижил зохиогчтой нэг ижил онд хэвлэгдсэн бүтээлүүдээс эшлэх болбол хэвлэгдсэн оны ард үсэг хавсарган ялгана. Жишээ нь: Лувсанвандан (1967a: 115, 1967b: 139). Харин нэг доор олон бүтээлийг зэрэг эшлэхдээ цэгтэй таслал (;)-аар зааглаж, (Лувсанвандан, 1959: 45; Ринчен, 1964: 39; Базаррагчаа, 1987: 23; Баянсан, 2016: 95) г.м-ээр хэвлэгдсэн оноор нь дарааллуулж бичнэ.

Гадаад хэлээр хэвлэгдсэн эх сурвалжаас эшлэхдээ, үндсэн бичвэрт агуулгыг монгол хэлээр орчуулан эшилж, харин зохиогчийн нэрийг тухайн хэлээр нь бичнэ. Жишээ нь: Түгээмэл хэл зүйг Чомски хэрхэн тодорхойлсныг авч үзвэл, “Түгээмэл хэл зүй бол хүний хэлний мөн чанар (essence)-ыг илэрхийлэгч, хүний бүх хэлэнд нийтлэг байдаг махбод, шинж чанар болох зарчим, нөхцөл, дүрмүүдийн тогтолцоо юм” (Chomsky, 1975: 29) хэмээн тодорхойлжээ.

Монгол бичиг, манж, төвөд, хятад, япон, солонгос зэрэг кирилл болон латин үсгээс бусад бичиг үсгээрх бүтээлийн нэрийг латин үсгээр галиглан хөрвүүлж, [ ] хаалтанд кирилл монголоор бичиж хавсаргана. Жишээ нь:

  • Norjin Č. (1999), Mongγol kelen-ü toli. [Монгол хэлний толь] Kökeqota: Öbür mongγol-un keblel-ün qoriy-a.
  • Damdinsüren, C. (эмх.). (1979). Mongγol-un uran ǰokiyal-un degeǰi ǰaγun bilig orosiba. [Монголын уран зохиолын дээж зуун билиг оршвой] Kökeqota: Öbör Mongγol-un Keblel-ün Qoriy-a.
  • Sumatiratna. (1959). Bod hor kyi brda yig ming tshig don gsum gsal bar byed pa’i mun sel sgron me/ Tübed monggol-un doqiyan-u bičig ner-e üge udqa gurban-i toduragulun qarangqui-yi arilgagči jula. [Төвөд монголын дохионы бичиг, нэр үг, утга гурвыг тодруулан харанхуйг арилгагч зул] Улаанбаатар: Сүхбаатарын нэрэмжит хэвлэх үйлдвэр.
  • Han-i araha sunja gisun-i hergen qamciha buleku bidhe. [Хааны бичсэн Таван зүйлийн үсэг хавсарсан толь бичиг] Beijing: Ündüsün-ü keblel-ün qoriy-a.

 

НОМ ЗҮЙН ЖИШИГ ЗАГВАР

Нэг зохиогчтой эрдэм шинжилгээний өгүүлэл:

  • Luvsanvandan, Š. (1964). The Khalkha-Mongolian Phonemic System. Acta Orientalia Academiae Scientiarum Hungaricae, 17(2), 175–185. http://www.jstor.org/stable/23656849
  • Бүрнээ, Д. (2022). Сумадираднаагийн “Харанхуйг арилгагч зул” (mun sel sgorn me, 1877) нэрт толь бичгийн тухай. Монгол судлал, 46(587), 35–41. https://doi.org/10.22353/ms20224605
  • Kapišovská, V. (2004). Expressing Time in Mongolian. From Nomadic Tradition to Urban Life-Style. MONGOLICA PRAGENSIA 04. Ethnolinguistics and Sociolinguistics in Synchrony and Diachrony (pp. 63–90). Praha: Triton.

Олон зохиогчтой эрдэм шинжилгээний өгүүлэл:

  • Gruntov, I., Gruzdeva, E., Janhunen, J., Ivanov, V., Mazo, O., Rykin, P., & Syuryun, A. (2023). On the current state of the Khamnigan languages and ethnicity. International journal of Eurasian linguistics, 5(2), 289–299.
  • Отгонтуул, Т., Ундрах, Д., & Золзаяа, Н. (2022). Юань улсын ордны ёслолыг сурвалжийн баримтаар тодруулах нь. Монгол судлал, 46(587), 101–109. https://doi.org/10.22353/ms20224612

Нэг зохиогчтой ном:

  • Шагдарсүрэн, Ц. (2001). Монголчуудын үсэг бичигийн товчоон: үсэгзүйн судалгаа. Улаанбаатар: Урлах Эрдэм Хэвлэлийн Газар.
  • Lakoff George. (2018). Ten Lectures on Cognitive Linguistics. Leiden: Brill.

Хоёр зохиогчтой ном:

  • Dundes A. & Bronner S. J. (2020). The Meaning of Folklore: The Analytical Essays of Alan Dundes (First paperback). Utah State University Press.
  • Дулам, С ба Нандинбилиг, Г. (2016). Монгол аман зохиолын онол: Аман яруу найраг. Улаанбаатар: МУИС Пресс.

Эрхлэн хэвлүүлсэн, эмхэтгэсэн ном:

Эрхлэн хэвлүүлсэн, эмхэтгэн боловсруулсан бүтээлээс эшлэхдээ зохиогчийн нэр, хэвлэгдсэн оны дунд харгалзах товчлолыг хагас дугуй хаалтад тэмдэглэнэ. Өөрөөр хэлбэл, эрхлэн хэвлүүлсэн номыг (Эрх.)., эмхэтгэн боловсруулсан номыг (Эмх.). гэх мэтээр товчилно. Жишээ нь: 

  • Дамдинсүрэн, Ц. (эмх.). (2017). Монголын уран зохиолын дээж зуун билиг оршвой: Цэндийн Дамдинсүрэнгийн бүтээлийн чуулган. (Кирилл бичигт хөрвүүлсэн 2 дахь хэвлэл. IV, V боть) Улаанбаатар: Соёмбо принтинг ХХК. (Монгол бичгээр хэвлэсэн анхны хэвлэл 1979).
  • Ragagnin E. & Khabtagaeva B. (Eds.). (2022). Endangered languages of Northeast Asia. Brill. https://doi.org/10.1163/9789004503502
  • Svantesson, J., Tsendina, A.D., Karlsson, A., & Franzén, V. (Eds.). (2005). The Phonology of Mongolian: The Phonology of The World's Languages. Oxford: Oxford University Press. DOI: 10.1017/S002191180700160X

Дахин хэвлэгдсэн ном:

  • Баянсан, Ж. (2016). Соёл, хэл, үндэстний сэтгэлгээ (Нэмж зассан 2 дахь хэвлэл). Улаанбаатар: МУИС-ийн хэвлэх үйлдвэр. (Анхны хэвлэл 2002).
  • Yule George. (2023). The Study of Language (Eighth ed.). Cambridge: Cambridge University Press. (First edition in 1985).

Номын бүлэг:

  • Elena Skribnik. (2003). Buryat. In Janhunen, (Ed.). The Mongolic Languages. (pp.102-128). London & New York: Routledge.

Бүтээлийг хянан магадлах, хэвлэн нийтлэх тухай:

  • Редакцын зөвлөл нь өгүүллийг хүлээн авсны дараа “зохих шаардлагыг хангаагүй” гэж үзвэл, хянан магадалж уншихгүйгээр зохиогчид мэдэгдэн, шууд буцаана. Хэрэв “шаардлага хангасан” гэж үзвэл, бүтээлийг тухайн сэдвээр мэргэшсэн эрдэмтэн, судлаач, шүүмжлэгч нарт хянан магадлуулахаар илгээх ба тухайн өгүүллийг хэвлэхээр болсон тухай эцсийн шийдийг хянан магадлагчийн дүгнэлтэд үндэслэн гаргаж, зохиогчид албан ёсоор мэдэгдэнэ.
  • Агуулгын хувьд зохих шаардлагыг хангаж, хэвлэгдэхээр шалгарсан бүтээлд сэтгүүлийн редакцын зөвлөлийн гишүүд бүтээлийн утга санааг хөндөж өөрчлөхөөргүй техникийн шинжтэй засваруудыг хийж, хэвлэлийн эхийг бэлтгэн бүтээлийг хэвлэнэ.
  • Эрдэм шинжилгээний ажлын үр дүнг судалгааны эргэлтэд оруулах, нийтийн хүртээл болгох зорилгоор сэтгүүлийг МУИС-ийн номын сан, Монгол Улсын Үндэсний номын сан, судалгааны байгууллагууд, аймаг, орон нутгийн төрийн захиргааны байгууллагууд болон олон нийтэд хэвлэмэл хийгээд цахим хэлбэр (https://journal.num.edu.mn/ms/issue/archive)-ээр түгээнэ.

 

Хэвлэлийн зардал:

  • Сэтгүүлд өгүүлэл хэвлүүлэх зардлыг хянан магадлагааны зардал, өгүүллийн академик бичлэг, хэл найруулгын засвар зэргээс хамаарч харилцан адилгүй тогтооно. Үүнд:

Төлбөрийн төрөл

Үнэ

Тайлбар

1.

Үндсэн төлбөр

60000₮

Өгүүлэлд хөндлөнгийн хянан магадлагааны зардал, сэтгүүлийн нэрэмжит эрдэм шинжилгээний хурал зохион байгуулах үйл ажиллагаа, оны шилдэг судалгааг урамшуулахад зарцуулна.

2.

Англи хэлээр бичсэн товчлол, хураангуйн хэл найруулга, дүрэм, академик бичлэгийн засвар

10000-40000₮

Олон улсын түвшинд хэвлэгдэж буй тул академик бичлэгийн засварын зардалд зарцуулах ба редакцын зөвлөлөөс гаргасан шийдвэрээр тухайн өгүүлэлд дурдсан засварыг хийх эсэхээс хамаарч уг төлбөрийг төлөх эсэх нь шийдэгдэнэ.

3.

Монгол хэл найруулга, академик бичлэгийн засвар

20000-60000₮

Дараах нөхцөлд өгүүлэл хэвлүүлэх зохиогчийг үндсэн зардлаас чөлөөлөх боломжтой. Үүнд:

Нөхцөл

Тайлбар

1

МУИС-ийн ШУС-ийн Монгол хэл, хэл шинжлэлийн тэнхим, Утга зохиол, урлаг судлалын тэнхимийн магистрант, докторантын оюутан 1-р зохиогчоор өгүүллээ хэвлүүлэх

Нэг удаа үндсэн төлбөрөөс чөлөөлнө.

2

“Монгол судлал” сэтгүүлд өмнө нь хянан магадлагаа хийж ажилласан мэргэжлийн судлаач 1-р зохиогч эсвэл холбоо барих зохиогчоор өгүүллээ хэвлүүлэх

Нэг удаа үндсэн төлбөрөөс чөлөөлнө.

Articles

Section default policy

Privacy Statement

Энэхүү сэтгүүлд өгүүллээ хэвлүүлсэн зохиогч нарын нэр, цахим шуудангийн хаяг зэрэг хувийн мэдээллийг зөвхөн энэ сэтгүүлийн үндсэн зорилгын хүрээнд ашиглах бөгөөд өөр зорилгоор ашиглахыг хориглоно.

The names and email addresses entered in this journal site will be used exclusively for the stated purposes of this journal and will not be made available for any other purpose or to any other party.