About the Journal

“Монгол судлал” эрдэм шинжилгээний цуврал сэтгүүл

(Хэл шинжлэл, утга зохиол, урлаг судлалын эрдэм шинжилгээний цуврал)

Монгол Улсын Их Сургуулийн Монгол хэл, хэл шинжлэлийн тэнхимээс эрхэлж, МУИС-ийн Утга зохиол, урлаг судлалын тэнхимтэй хамтран хэвлүүлдэг “Монгол судлал” эрдэм шинжилгээний цуврал сэтгүүлийг хэвлэмэл болон цахим хувилбараар хэвлэн нийтлэх бөгөөд жилд 1 дугаар гарна.

Тус сэтгүүлд хэвлэн нийтлэлийн шаардлагад бүрэн нийцсэн, монгол хэл бичиг, хэл шинжлэл, уран зохиол, урлаг судлалын чиглэл болон түүнд холбогдох салбар дундын судалгааны монгол, эсвэл англи хэлээр бичиж ирүүлсэн эрдэм шинжилгээний өгүүлэл, эрдэм шинжилгээний шүүмж, орчуулгыг 2 мэргэжлийн хянан магадлагчийн үнэлгээгээр тэнцсэн тохиолдолд хэвлэн нийтэлнэ.

"Монгол судлал" эрдэм шинжилгээний сэтгүүлд дараах агуулгын хүрээнд бичсэн өгүүллийг хүлээн авна. Үүнд: 

  1. Хэл шинжлэл (Авиа зүй, үг зүй, өгүүлбэр зүй, эх судлал, үгийн сан судлал, утга зүй зэрэг хэлний үндсэн түвшний асуудлуудыг хэл шинжлэлийн дараах онол, арга зүйн ерөнхий хүрээнд хам ба цуваа цагийн үүднээс бичиж ирүүлсэн өгүүллийг хүлээн авна.)
    1. Ерөнхий ба онолын хэл шинжлэл (General and Theoretical Linguistics)
    2. Хэрэглээний хэл шинжлэл (Applied Linguistics)
    3. Монгол төрөл хэлнүүд, түрэг, манж, тунгус, солонгос, япон зэрэг алтай хэлний түүхэн харьцуулсан хэл шинжлэл, алтай хэл шинжлэл
    4. Онолын хэл шинжлэлийн хүрээнд төрөл бус хэлний зэрэгцүүлсэн судалгааг мөн хамруулна. 
    5. Эх бичиг, сурвалж судлал (Primary Source Studies, Textology)
  2. Уран зохиол судлал (Literary Studies)
    1. Аман зохиол (Folklore Studies)
    2. Эртний уран зохиол (Classic Literature)
    3. Орчин үеийн уран зохиол (Modern Literature)
    4. Харьцуулсан уран зохиол (Comparative Literature)
  3. Урлаг судлал (the study of arts)
    1. Хөгжим судлал (musicology)
    2. Дүрслэх урлаг судлал (the study of visual arts)

Жич: "Монгол судлал" эрдэм шинжилгээний сэтгүүлийн бодлого, чиглэлийг МУИС-ийн ШУС-ийн Хүмүүнлэгийн ухааны салбарын Эрдмийн зөвлөлийн 2023 оны 11-р сарын 10-ны өдрийн хурлын шийдвэрээр хэлэлцэж баталсан болно. Энд дарж шийдвэрийг үзнэ үү.