Сонгодог түрэг хэлний бичгийн судалгаанд үзүүлэх өнөөгийн монгол хэлний ач холбогдол
Abstract
Орхон бичээс хэмээн алдаршсан хөшөөг анх В.Томсен тайлбарласнаас хойш зуу гаруй жил өнгөрсөн бөгөөд бичээсийг бүрэн тайлан уншжээ. Харин бичээс дээрх түрэг хэлийг Европын аль нэг хэлээр голлон судалдаг байсан билээ. Энэхүү судалгаанд Орхон бичээсийг монгол хэлтэй харьцуулах нь илүү үр дүнтэй болох тухай өгүүлсэн болно. Мөн “Алтайн хэл”-ний онолд ч ихээхэн ач холбогдол үзүүлнэ гэж таамаглаж байна.