Vol. 31 No. 328 (2010): Монгол судлал

					View Vol. 31 No. 328 (2010): Монгол судлал

“Монгол судлал” эрдэм шинжилгээний цуврал сэтгүүл

(Хэл шинжлэл, утга зохиол, урлаг судлалын эрдэм шинжилгээний цуврал)

Монгол Улсын Их Сургуулийн Монгол хэл, хэл шинжлэлийн тэнхимээс эрхлэн хэвлүүлдэг “Монгол судлал” эрдэм шинжилгээний цуврал сэтгүүл нь 1946 оноос эхлэн хэвлэсэн “МУИС-ийн эрдэм шинжилгээний бичиг” нэрийн дор монгол хэл бичгийн салбарын дугаар болон хэвлэгдэж эхэлсэн түүхтэй. Улмаар 1995 оноос "Монгол Улсын Үндэсний Сургуулийн Монгол судлалын хүрээлэнгийн Эрдэм шинжилгээний бичиг", 1997-1998 онд "МУИС-ийн Монгол судлалын дээд сургуулийн Эрдэм шинжилгээний бичиг" нэртэйгээр хэвлэгдэж байгаад 1999 оноос эхлэн одоогийн нэрээр буюу "Монгол судлалын эрдэм шинжилгээний бичиг" нэртэйгээр хэвлэгдэж эхэлжээ.

Тус сэтгүүлд монгол судлалын салбарын үүсэл хөгжлийн үндэс суурь болсон монгол хэл бичиг, хэл шинжлэл, монголын утга зохиол судлал, хожим урлаг судлалын асуудлаар бичсэн өгүүллийг хүлээн авч хэвлэн нийтэлж ирсэн уламжлалтай. Хэвлэн нийтлэлийн шаардлагад бүрэн нийцсэн, хэл шинжлэл, утга зохиол судлал, урлаг судлалын асуудал хийгээд түүнд холбогдох салбар дундын судалгааны монгол, эсвэл англи хэлээр бичиж ирүүлсэн эрдэм шинжилгээний өгүүллийг 2 мэргэжлийн хянан магадлагчаар нууцаар хянан магадлуулж хэвлэх эсэхийг шийднэ.

Редакцын зөвлөл

Эрхлэгч: Д.Заяабаатар

Нарийн бичгийн дарга: М.Ууганбаяр

Гишүүд:

Х.П.Атвүүд (АНУ)

М.Базаррагчаа (Монгол Улс)

Б.Баярмэнд (БНХАУ)

Ван Мандугаа (БНХАУ)

Дулаан (БНХАУ)

С.Дулам (Монгол Улс)

Канг Шин (БНСУ)

К.Окада (Япон)

Г.Ц.Пюрбеев (ОХУ)

А.Д.Цендина (ОХУ)

Х.Футаки (Япон)

Шарад К.Сони (Энэтхэг)

Сэтгүүлийн эхийг бэлтгэсэн: Г.Нарантунгалаг

Товчлолыг англиар орчуулсан:  Д.Отгонтуяа

Published: 2010-05-14

Хэл шинжлэл

Орчуулга

Докторантын өгүүлэл