Vol. 44 No. 543 (2020): Монгол судлал

					View Vol. 44 No. 543 (2020): Монгол судлал

МУИС-ийн ШУС-ын Хүмүүнлэгийн салбарын Монгол хэл, хэлшинжлэл болон Утга зохиол, урлаг судлалын тэнхимийн эрхлэн хэвлүүлдэг “Монгол судлал” эрдэм шинжилгээний цувралын энэ удаагийн дугаарт тус тэнхимүүдийн багш нарын эрдэм шинжилгээний бүтээлүүдээс гадна гадаадын зарим их дээд сургууль, байгууллагын судлаачдын бүтээл, залуу судлаачдын эрдэм шинжилгээний өгүүлэл, мөн тэмдэглэл, шүүмж, үйл явдлын тойм, шинэ номын мэдээг хэвлэж байна.

Цувралын “Хэл шинжлэл” буланд орсон өгүүллүүдэд монгол болон төрөл хэлнүүдийн харьцуулсан судалгааны үр дүн, орчин цагийн монгол хэлний судалгаа, эх бичиг судлал, хавсарга хэл шинжлэлд холбоотой асуудлууд тусгагджээ.

“Утга зохиол, урлаг судлал” буланд дотоод, гадаадын судлаачдын Монгол ардын аман зохиол болон орчин үеийн уран зохиол, гадаадын уран зохиол, урлаг судлал зэрэгт холбогдох өгүүллүүд орсон болно.

Тэмдэглэл, шүүмж хэсэгт ОХУ болон Унгар улс дахь монгол судлалын төвүүдийг, мөн Чингис хааны хөрөг бүхий шуудангийн маркийн хэлмэгдсэн түүх, монгол ярианы хэлний гажуудал болон нэр томъёоны шийдэлд зоиулсан бүтээлийн шүүмж зэргийг хэвлэлээ.

Энэ онд Монголын нууц товчоо зохиогдсоны 780 жилийн ой, Монгол хэл, хэлшинжлэлийн тэнхим байгуулагдсаны 75 жилийн ой, тус тэнхимийн ахмад багш Ш.Лувсанванданы мэндэлсэний 110 жилийн ой тус тус тохиож буй билээ. Дэлхий нийтийг хамарсан цар тахлын улмаас уг ойнуудыг өргөн дэлгэр тэмдэглээгүй ч тодорхой ажлууд хийж, ном бүтээн хэвлүүснийг та бүхэн мэдээлэл хэсгээс дэлгэрэнгүй үзнэ үү.

Түүнчлэн хэвлэх бүтээлд тавих шаардлагыг сэтгүүлийн зөвлөлөөс дахин танилцуулж байна. Иймд yг цувралд хэвлэж буй бүтээлүүдийн бичлэг хэлбэрийг жигд байлгах, цаашид цахим хувилбараар түгээх зэрэгт хүндрэл учруулахгүй байх үүднээс эрхэм хүндэт эрдэмтэн судлаач та бүхэн манай цувралд бүтээлээ ирүүлэхдээ энэхүү шаардлагыг чанд баримтална уу. Мөн “Монгол судлал” цувралын талаарх санал хүсэлт, мэргэн зөвлөгөөгөө бидний хаягаар ирүүлээрэй.

Монгол судлал.  МУИС-ийн   Эрдэм   шинжилгээний   бичиг.  XLIV   боть (543).   Эрх. Б.Түвшинтөгс. Уб., 2020, 320x. Соёмбо принтинг XXK. ISSN 1997-1826.

Published: 2020-05-15

Монгол хэл, хэлшинжлэлийн тэнхимийн 75 жилийн ойд

Хэл шинжлэл

Мэдээлэл