Цахим орчин дахь монгол хэл, бичгийн хэрэглээг медиа мониторингийн системээр шинэлэх нь

Authors

  • Мөнх-Учрал Э.

Keywords:

их хэмжээний өгөгдөл (big data), нийгмийн сүлжээ (social networks), мэдээний сайт (news web site), Нүүр ном(Facebook), Жиргээ (twitter), медиа мониторинг (media monitoring), боловсруулаагүй өгөгдөл (raw data/primary data), монгол хэл, бичгийн хэрэглээ (usage of Mongolian language)

Abstract

Орчин үед хэл, бичгийн хэрэглээ, хандлага, хувьсал өөрчлөлтийг хэл шинжлэл, цахим хэл шинжлэл, хиймэл оюун, нийгэм, социологи, маркетинг, хууль эрх зүй гээд маш олон талаас нь судалж байна. Ийн суддахад, сүүлийн үед янз бүрийн их хэмжээний өгөгдөл (Ы§ ба1а), түүнд тулгуурласан судалгааг чухалчилж байгаагийн дотор цахим орчны өгөгдлийн шинжилгээ (зос1а1 баЫ апа1у818) чухал байр суурь эзлэх болжээ. Тиймээс, энэхүү өгүүлэлд цахим орчноос монгол хэл, бичгийн өгөгдөл цуглуулахад медиа мониторингийн систем ашиглах боломжийг анхлан туршлаа. Кудос систем ашигпан Монголын бүх мэдээний сайт, бүх Жиргээний хаяг, Нүүр номын 10,000 гаруй нээлттэй тохиргоотой бүлгүүд, эдгээр эх сурвалж бүрд хамаарах олон сэтгэгдлээс 2020 оны 8.1-2020.11.1 хүртэлх 3 сарын хугацаанд нийтлэгдсэн, монгол гэсэн түлхүүр үг агуулсан 136,682 мэдээ, мэдээллээс 11,855,350 нэгж бүхий бодит, боловсруулаагүй өгөгдлийг бодит хугацаанд цуглуулсан. Эндээс өгөгдлийн боловсруулалт хийж 81,756 үгийн язгуур үндэс болон нөхцөлөөр хувилсан үгсийг гарган авлаа. Тус судалгаагаар, гадаад үгийн хэрэглээ толь бичигт орсноос 4-5 дахин их, алдаатай бичих нь зөв бичихээсээ бараг 50%-аар их байгааг харуулах болно.

Downloads

Published

2023-04-28

How to Cite

Э., М.-У. (2023). Цахим орчин дахь монгол хэл, бичгийн хэрэглээг медиа мониторингийн системээр шинэлэх нь. Mongolian Studies, 44(543), 115–130. Retrieved from https://journal.num.edu.mn/ms/article/view/4128

Issue

Section

Хэл шинжлэл