Vol. 43 No. 520 (2019): Монгол судлал

					View Vol. 43 No. 520 (2019): Монгол судлал

МУИС-ийн ШУС-аас эрхлэн хэвлүүлдэг “Монгол судлал” эрдэм шинжилгээний цувралын энэ удаагийн дугаарт МУИС-ийн Монгол хэл, хэл шинжлэл болон Утга зохиол, урлаг судлалын тэнхимийн багш нарын эрдэм шинжилгээний бүтээлүүдээс гадна тус сургуультай хамтын ажиллагааны гэрээ бүхий гадаадын зарим их дээд сургууль, байгууллагын судлаачдын бүтээл, залуу судлаачдын эрдэм шинжилгээний өгүүлэл мөн шинэ номын мэдээг хэвлэж байна. Ялангуяа залуу судлаачдын өгүүлэл түлхүү орсон нь энэ удаагийн дугаарын онцлог болно.

Цувралын “Хэл шинжлэл” буланд орсон өгүүллүүдэд монгол хэлний ойрын болон холын төрөл хэлнүүдийн харьцуулсан судалгааны зарим зүйл, эх бичиг судлал, хэлний сэтгэлгээний судлалд холбоотой асуудлууд тусгагджээ.

“Утга зохиол, урлаг судлал” буланд манай судлаачдын Монгол ардын аман зохиол болон орчин үеийн уран зохиол, урлаг судлал зэрэгт холбогдох өгүүллүүд орсон болно.

Энэ онд Хубилай хааны зарлигаар Пагва лам Лодойжалцан шинэ бичиг зохион Улсын бичиг болгон тархаасны 750 жилийн ой тохиож буй билээ. Уг ойд зориулан МУИС санаачлан олон улсын эрдэм шинжилгээний хурал зохион байгуулж мөн нэрт эрдэмтэн Н.Поппегийн “Дөрвөлжин бичиг” номын монгол орчуулгыг эрхлэн хэвлүүллээ. Эдгээрийн талаар та бүхэн мэдээлэл хэсгээс дэлгэрэнгүй үзнэ үү.

Түүнчлэн хэвлэх бүтээлд тавих шаардлагыг сэтгүүлийн зөвлөлөөс дахин танилцуулж байна. Иймд yг цувралд хэвлэж буй бүтээлүүдийн бичлэг хэлбэрийг жигд байлгах, цаашид цахим хувилбараар түгээх зэрэгт хүндрэл учруулахгүй байх үүднээс эрхэм хүндэт эрдэмтэн судлаач та бүхэн манай цувралд бүтээлээ ирүүлэхдээ энэхүү шаардлагыг чанд баримтална уу. Мөн “Монгол судлал” цувралын талаарх санал хүсэлт, мэргэн зөвлөгөөгөө бидний хаягаар ирүүлээрэй.

 

Монгол   судлал.  МУИС-ийн   Эрдэм   шинжилгээний   бичиг.  XLIII   боть (520).   Эрх. Б.Түвшинтөгс. Уб., 2019, 228x. Соёмбо принтинг XXK. ISSN 1997-1826.

Published: 2019-05-15

Хэл шинжлэл

Утга зохиол, урлаг судлал

Орчуулга

Мэдээлэл