Монголчуудын загастай холбоотой зарим ойлголтын тухайд

Authors

  • Залгаахүү

Keywords:

Монголчууд, загасны тухай ойлголт

Abstract

Монголчуудын хувьд байгаль дэлхий, араатан жигүүртний дунд аж төрж байгаа хүн өөрт нь үгүй ер бусын авьяас чадал, мөн тэнгэрт нисэх, усанд шумбах зэрэг хүнээс илүү дээгүүрт санагдам тийм ид шидтэй амьтан, араатан, жигүүртэн шувуу, загас жараахай тэргүүтнийг гайхан бишрэхийн улмаар эртний монголчуудын үзэл санааны ертөнцөд гүн нөлөөлж, тэдний аман зохиолын эл төрөл жанар, өдөр тутмын зан үйлд нь бүр тод томруун тусгагджээ. Загас нь монголчуудын өнөр, өсөлтийн хүслийг илтгэхээс гадна шүтлэг бишрэлийн ухамсартай ч холбогддог. Ялангуяа эртний домог сэтгэхүйн нөлөө ба тотем шүтлэгийн мөр сүүдэр гүн гүнзгий харагдана.

Downloads

Published

2023-05-03

How to Cite

Залгаахүү. (2023). Монголчуудын загастай холбоотой зарим ойлголтын тухайд. Mongolian Studies, 43(520), 200–205. Retrieved from https://journal.num.edu.mn/ms/article/view/4323

Issue

Section

Утга зохиол, урлаг судлал