Дээд монгол Гэсэр дэх зарим соёлын тайламж
Keywords:
Дээд монгол Гэсэр, өгүүлэмж, шүтлэг, зан үйл, соёлAbstract
Дэлхий дахинд алдар цуутай баатар тууль “Гэсэр” бол Монголын ард түмний урт хугацааны амьдрал тэмцлийн явцдаа хамтаар бүтээсэн үндэстний түүх соёлын өв хөрөнгө болно. Монгол "Гэсэр” нь монгол үндэстний эртний уран зохиолын "Гурван оргил”-ийн нэг болж байдаг бөгөөд монгол "Гэсэр”-ийн тарсан хүрээ хэмжээ өргөн, нийт монголчуудын дунд өргөн уламжлагдсан билээ. Дээд монгол "Гэсэр”-ийн туулийн тухай Б.Бөхчулуу, Ү.Шинэбаяр, Х.Цэрэнбал зэрэг эрдэмтэд анхаарлаа хандуулж судалгаа хийж өөрийн үзэл саналаа товч ба дэлгэрэнгүйгээр дурдаж тус туулийг судалгааны эргэлтэд оруулан олонд таниулсан байна. Миний бие эдгээр эрдэмтдийн судалгаанд суурилж, өөрийн хээрийн шинжилгээгээр баяжуулж, тус өгүүллийг бичсэн. Дээд монгол "Гэсэр”-ийн тууль нэлээд олон талаар төвд “Гэсэр”-ийн биш, өөр эхээс нелеетеж зохиогдсон шинжтэй. Гэвч, тэр үндэстний аман зохиол нь энэ үндэстний дунд уламжлагдан дэлгэрэхдээ түүний хуулбар төдий болдог биш, харин энэ үндэстэн нь өөрийн амьдралын арга маяг, зан заншил, хайр сэтгэл, гоо сайхны дур сонирхол ба соёлын удамшил зэрэгтэй тохируулан дахин бүтэж, өөрийн үндэстний ард түмний онцлогтой болгодог юм. Иймээс дээд монгол "Гэсэр" нь зарим талаар төвд "Гэсэр"-ийн нөлөөтэй байх боловч бас биеэ даасан монгол үндэстний онцлогтой юм. Дээд монгол оронд төвд "Гэсэр"-тэй цуг зэрэгцэн монгол "Гэсэр"-ийг дууриаж ярьж байжээ. Ингэхдээ зарим монгол туульсийг Гэсэрийн бусад баатрын үлгэр болгон ярьдаг. Зарим туульчид нь өөрийн авьяасаа бадруулан, монгол туульсын зарим үйл явдлыг ашиглан төвд “Гэсэр”-ээс ихээхэн ялгаатай монгол "Гэсэр"-ийг урлан боловсруулж байв. Жишээлбэл: "Амин мэргэн Гэсэр богд", "14 настай Гэсэр богд хаан ба 13 настай Авай анчин баатар", "7 настай Дорж цэцэн хаан", "Тугалчин хүү", "Бурхан хар морьтой Гэсэр хаан", "Гунан хар морьтой Гэсэр хаан”, "Догшин хар баатар" гэх мэт. Төвд "Гэсэр" бол дээд монгол туульсын агуулгыг улам баяжуулсан байдаг бол язгуурын дээд монгол туульс нь дээд монгол "Гэсэр" буй болоход хөрш шороо нь болж өгсөн юм. Цаашлаад энэ нь Гэсэрч ба "гэсэр” цуглуулагчийн хамтын бүтээгдэхүүн болжээ. 1716 онд хэвлэгдсэн "Бээжин барын Гэсэр" бол монгол “Гэсэр”-ийн хамаг анхны бичмэл "Гэсэр" гэж үзэж байна. Миний бие "Бээжин барын Гэсэр"-ийг агуулга ба уран дүр зэрэг талаас харьцуулж үзсэн. Үүний дүнд дээд монгол "Гэсэр" ба "Бээжин барын Гэсэр"-ийн нэг, дөрөв, тавдугаар бүлэгтэй төсөрхүү байж тэдгээр нь төвд "Гэсэр"-ээс орчуулсан авсан агуулга болно. Эдгээр нь төвд "Гэсэр"-т угаасаа байсан зүйл болно. "Гэсэр" урьдаар дээд монголчуудын дунд амаар уламжилж даруй төвд, монгол хоёр хэлтэй туульчид төвд "Гэсэр"- ийг орчуулж ярьж байсан байна. Ер нь тууль нь амаар урьдаар уламжлан дэлгэрч дараа нь бичгээр зохиогддог. Өөрөөр хэлбэл дээд монгол "Гэсэр" нь анхны монгол "Гэсэр" байх ёстой. Иймээс дээд монгол "Гэсэр" нь "Бээжин барын Гэсэр" ба төвд "Гэсэр"-ийн хооронд гүүр болж, өвөрмөц онцлогтой дээд монгол "Гэсэрийн тууль" ч болж чадсан байна. Дээд монгол "Гэсэр"-ийн тууль нь эртний монголын байгал шүтлэгийн нөлөө шууд ба дамаар тусгагдсанаар барахгүй сүүлийн үеийн шарын шашны нөлөө жич одоо үеийн дээд монголчуудын зан үйлийн ёс зэрэг зан үйлийн соёл үзэгдлүүд ч дүрслэгдсэн явдал нь нэг талаар туулийн агуулгыг баялагжуулахын хамт нөгөө талаар бол дээд монголчуудын газарзүйн онцлог ба хамтын зан үйл зэрэг зүйлс тогтворжин хэвшсэнээс туулийн орон нутгийн онцлогийг бүрдүүлж чадсан байнаМонголчуудын уугуул шашин болох бөө мөргөл мөн нөлөөлж ууланд амьдарч байсан дээд монголчууд уул хад ямар нэг сахиустай гэж үздэгБас шарын шашны нөлөө дээд монгол "Гэсэр”-т тусаж туулийн агуулга хэлбэрзохиомж төгөлдөржихөд үүрэг гүйцэтгэжээЖишээлбэлтуульд "ум ма хум ном унших""өглөг өгөхзэрэг зан үйл гардагЭнэ нь дээд монгол "Гэсэр”-ийг хайлж байгаа Гэсэрч нар ихэнх нь лам гаралтай бөгөөд дээд монголчууд төвд үндэстэнтэй хөрш саахалт суужмаш эртнээс шарын шашныг шүтсэнээс болон мөн зэрэгцэн оршиж амьдарсаар ирсэн төвд үндэстний ёс заншлын зүйлийг аяандаа хүлээж авсан нь бас харагдаж байна.Downloads
Published
2023-05-03
How to Cite
Дуранхуар. (2023). Дээд монгол Гэсэр дэх зарим соёлын тайламж. Mongolian Studies, 43(520), 181–186. Retrieved from https://journal.num.edu.mn/ms/article/view/4313
Issue
Section
Утга зохиол, урлаг судлал