"Төрийн хэлний сан" хайлтын системийн загварчлал ба хэрэгцээ чадамж
Keywords:
материалын сан, төрийн хэл, хайлтын системAbstract
Монгол хэлний материалын сангийн тухайд нээлттэйгээр өргөн хэрэглэгдэж байгаа цахим хайлтын системүүд нь толь бичиг болоод мэдлэгийн сан гэсэн хоё төрлөөр хязгаарлагдаж байна. Энэ нь хиймэл оюуны програмчлал, машин орчуулгын түвшинд хангалттай суурь материал болж чадахгүй байна. Монгол хэлний материалын сангийн систем нээлттэйгээр нийтийн хүртээл болж чадаагүй байгаа бөгөөд нэгдсэн хайлтын систем нь зайлшгүй хийгдэх ажлын нэг гэж үзэж байна.
Төрийн албан ёсны хэлний материалын санг интернетэд байршуулснаар дэлхийн аль ч өнцгөөс материалын сан руу хандаж, материал нэмж, баяжуулан ашиглах боломжийг бий болгож байна. Төрийн хэлний бүтцийг судалж нэгдсэн нэг өгөгдлийн сангийн загварыг гаргаж авсан нь цаашид өгөдлийн санд материал нэмэхэд хялбар болгож байгаа юм.
Тус систем нь монгол хэл судлалын хувьд монгол хэлний зүй тогтол, зөв бичих дүрэм, корпуст суурилсан сурган хүмүүжүүлэх арга ажиллагаанд, үгйин давтамжийн судалгаанд ач холбогдолтойгоос гадна цаашлаад машин орчуулгад чухал хэрэглэгдхэүүн болно хэмээн үзэж байна.