Бүс нутгууд дахь хүн ам, хөдөлмөр эрхлэлт, ядуурлын асуудлууд

Main Article Content

А. Солонго
Б. Мөнхжаргал

Abstract

Монгол Улс 1990-ээд оноос хойш ардчилсан нийгэмд шилжсэнээр хүн амын тoвлoрoл ихсэж, үүнтэй уялдан бүс нутгууд дахь хoдoлмoр эрхлэлт, ядуурлын асуудлууд нэн хурцаар тавигдах боллоо. ̄үнтэй холбоотойгоор Монгол улсын Засгийн газраас бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалыг үйл ажиллагааны нэгэн цөм болгон хэрэгжүүлж байна.
Сүүлийн жилүүдэд хүн амын өсөлт эрчимтэй буурч, нас, хүйсийн бүтцэд ихээхэн өөрчлөлт орж, хот руу чиглэсэн шилжих хөдөлгөөн ихсэж байгаа нь улс орны хэмжээнд тулгарч буй хүн ам зүйн хурцадмал асуудал бөгөөд энэ нь бүс нутагт улам бүр тулгамдсан асуудал болж байна.
Бүс нутгууд дахь хөдөлмөр эрхлэлт, ажиллах хүчний байдал нь бусад улс оронтой харьцуулбал маш хангалтгүй бөгөөд бүс нутгаар ангилж үзвэл Хангайн (56.8) болон Баруун бүсэд (54.3) ажиллах хүч өндөр, харин Улаанбаатар (34.7) харьцангуй доогуур үзүүлэлттэй байгаа нь эдийн засгийн өсөлтөнд сөргөөр нөлөөлж байна.
Улсын хэмжээнд ядуурлын эзлэх хувь, ядуучуудын тоо бага хэмжээгээр нэмэгдэж, ядуурал үе дамжин даамжрах хандлагатай болж байна.
Бодлого боловсруулах түвшинд бүс нутгууд дахь хүн ам зүйн асуудлууд, хөдөлмөр эрхлэлт, ядуурлын талаар судалгаа шинжилгээг өргөжүүлэх түүн дээр үндэслэн бодлого, хөтөлбөрөө хэрэгжүүлэх нь нэн чухал юм.
Судалгааг хоёрдогч мэдээлэл дээр үндэслэн судлаж, судлаачид санал, зoвлoмжoo дэвшүүлсэн.

Article Details

Section
Article
Author Biographies

А. Солонго

Эдийн засагч-хүн ам зүйч, магистр, МУИС-ийн Хүн Амын Сургалт Судалгааны Төвийн багш/ судлаач

Б. Мөнхжаргал

Эдийн засагч-хүн ам зүйч, магистр, МУИС-ийн Хүн Амын Сургалт Судалгааны Төвийн багш/ судлаач

Most read articles by the same author(s)

1 2 > >>