Нөхөн үржихүйн эрүүл мэнд: Эмэгтэйчүүд умайн лейомиом, түүнд нөлөөлж буй хүчин зүйлийн шинжилгээ

Main Article Content

А. Солонго
Б. Жаргалсайхан

Abstract

Умайн лейомиом эмэгтэйчүүдийн мэс заслын өвчний дотор хамгийн түгээмэл тохиолддог эмгэг бөгөөд биений юмны хямрал, үргүйдэл, үр зулбалт, үрэвсэлт өвчний голлох шалтгаан болно. Эмэгтэйчүүдийн нас ахих тусам лейомиомын өвчлөлтэй эмегтэйчүүдийн хувийн жин нэмэгдэж байна. Биений юмны мөчлөг, хэмжээ алдагдах, өвдөлттэй ирэх зэрэг шинж тэмдэг умайн лейомиомтэй эмэгтэйчүүдийн дунд илүү тод илэрч байна. Жирэмслэлт, төрөлт, үр хөндөлт, умайн лейомиомын өвчлөлтэй статистик ач холбогдолын түвшинд хамааралтай байна. Умайн лейомиомтой эмэгтэйчүүдийн дунд эрхтэн тогтолцооны эмгэг өндөр байна.Умайн лейомиомоос сэргийлэх, өвчлөлийг багасахын тулд нөхөн үржихүйн эрүүл мэнд, гэр бүл төлөвлөлтийн асуудал, эмэгтэйчүүдийн суурь эрүүл мэндэд нэн тэргүүнд анхаарах шаардлагатай байна.


 

Article Details

Section
Article
Author Biographies

А. Солонго

Доктор, Профессор, Монгол улсын их сургууль, Эдийн засгийн сургууль, Хүн амын сургалт судалгааны төв

 

 

Б. Жаргалсайхан

Докторант, Эрүүл мэндийн шинжлэх ухааны сургууль, Анагаах Ухааны сургууль, Эх барих, эмэгтэйчүүд судлалын тэнхимийн ахлах багш

Most read articles by the same author(s)

1 2 > >>