Mongolian Journal of Population https://journal.num.edu.mn/MJP
"Mongolian Journal of Population" is a scientific journal (ISSN 2226-1389) published by the Population Teaching and Research Center, National University of Mongolia since 1996. Peer-reviewed and published in Mongolian and English, the journal aims to enable open access to scientific works (research articles, literature reviews, peer-reviews, notes/introductions of innovative theories and research methodologies etc.) conducted in Mongolia by local and international scientific community on population and development issues.
en-US solongo_a@num.edu.mn (Алгаагийн Солонго ) ptrc@num.edu.mn (Монголын хүн амын сэтгүүл) Fri, 11 Oct 2024 10:10:58 +0800 OJS 3.3.0.13 http://blogs.law.harvard.edu/tech/rss 60 МОНГОЛ УЛСЫН ХҮН АМЫН ТӨРӨЛТИЙН ӨӨРЧЛӨЛТИЙН ШИНЖИЛГЭЭ https://journal.num.edu.mn/MJP/article/view/7475
Зүүн Азийн бүс нутгийн орнуудын төрөлт хүн амын тоо эргэн нөхөгдөх түвшнээс доогуур түвшинд хүрч буураад байна. БНСУ-д нэг эмэгтэйн амьдралынхаа хугацаанд төрүүлэх хүүхдийн дундаж тоо 0.8 болж дэлхийн хамгийн бага төрөлттэй орны тоонд орох болсон. БНХАУ-ын хувьд сүүлийн 20-25 жилд төрөлтийн түвшин эргэн нөхөгдөх түвшнээс доогуур болж, одоогийн байдлаар нэг эмэгтэйн амьдралынхаа хугацаанд төрүүлэх хүүхдийн дундаж тоо 1.1 байна. Харин Монгол Улсыг Зүүн Азийн бусад оронтой харьцуулбал төрөлтийн түвшин хамгийн өндөр буюу нэг эмэгтэйн амьдралынхаа хугацаанд төрүүлэх хүүхдийн дундаж тоо 2.7 байна. Монгол Улс бүс нутагтаа төрөлтийн түвшин эргэн нөхөгдөх түвшнээс өндөр байгаа ганц орон төдийгүй төрөлтийн түвшин 2005 оноос хойш өсөлттэй байгаа нь маш сонирхолтой. 2005 онд нэг эмэгтэйн амьдралынхаа хугацаанд төрүүлэх хүүхдийн дундаж тоо 1.95 болж хамгийн бага түвшинд хүрсэн ч түүнээс хойш эргэн нэмэгдсэн ба энэ өсөлт сүүлийн жилүүдэд хадгалагдаж байна. Илтгэлээр төрөлтийн өөрчлөлтийн зарим шинжилгээ хийж, төрөлтийн өөрчлөлтийг тайлбарлахыг зорилоо. Шинжилгээгээр i) Монгол Улсын хүн амын төрөлтийн түвшин 1990 оноос 2005 оныг хүртэл огцом буурсан нь темпо өөрчлөлтийн нөлөөнд байсан, ii) сүүлийн жилүүдийн төрөлтийн өсөлт хэвийн түвшиндээ шилжиж темпо өөрчлөлтийн нөлөөгүй болж байна, iii) хожуу төрөлт явагдаж байгаа ба энэ нь төрөлтийн “тоо хэмжээ” (quantum) –д нөлөөлж байна, iv) төрөлт ойрын ирээдүйд “бага” түвшинд хүрч буурахгүй зэрэг үр дүн гарлаа.
Бямбаагийн Энхцэцэг Copyright (c) 2024 Mongolian Journal of Population https://creativecommons.org/licenses/by-nc-nd/4.0 https://journal.num.edu.mn/MJP/article/view/7475 Tue, 08 Oct 2024 00:00:00 +0800 ЦАР ТАХЛЫН ӨМНӨХ БА ДАРААХ ӨРХИЙН ХҮН АМ ЗҮЙ, НИЙГЭМ, ЭДИЙН ЗАСГИЙН ЭМЗЭГ БАЙДАЛ https://journal.num.edu.mn/MJP/article/view/7213
Эмзэг байдлыг эмпирик аргаар хэмжих, тоон үзүүлэлтээр тодорхойлох сонирхол судлаачдын дунд нэмэгдсээр байна. Бид цар тахлын өмнөх ба дараах өрхийн түвшний хүн ам зүй, нийгэм-эдийн засгийн эмзэг байдлыг харьцуулан үнэлэх зорилгоор энэхүү дүн шинжилгээг хийсэн. Нийгмийн эмзэг байдлын индекс (SoVI) тооцож буй аргачлалд үндэслэн өрхийн түвшний эмзэг байдлын дүн шинжилгээг өрхийн хүн ам зүйн шинж байдал, өрхөд үзүүлж буй нийгмийн дэмжлэг, өрхийн эдийн засгийн нөхцөл байдал гэсэн 3 бүрэлдэхүүн хэмжигдэхүүнээр сонгон авч шинжилсэн. Шинжилгээнд ҮСХ-ноос зохион байгуулсан ӨНЭЗС-ны 2018 (n=16454), 2022 оны (n=22995) мэдээллийн баазыг ашигласан. Дүн шинжилгээгээр өрхийн түвшний хүн ам зүй, нийгэм-эдийн засгийн нийлмэл эмзэг байдал цар тахлын өмнөх үетэй (HHVI=0.517) харьцуулахад цар тахлын дараа (HHVI=0.498) буурсан байна. Бүрэлдэхүүнээр задалбал, өрхийн хүн ам зүйн эмзэг байдал бага, харин нийгэм-эдийн засгийн эмзэг байдал өндөр байгаа ба энэ хандлага цар тахлын өмнөх болон дараах аль аль үед ижил байна. Цар тахлын дараа өрхийн нийгмийн эмзэг байдал нэмэгдэж, хүн ам зүйн болон эдийн засгийн эмзэг байдал буурсан байна. Өрхийн анхдагч нэгж дээр суурилсан эмзэг байдлыг хэмжсэн явдал Ковид-19, зуд зэрэг нийтийг хамарсан халдварт цар тахал, байгалийн гамшигт үзэгдлийн аюулаас урьдчилан сэргийлэх оновчтой хариу арга хэмжээ авах эмпирик нотлох баримтыг бий болгох практик ач холбогдолтой болно.
Алгаагийн Солонго, Мөнхбатын Баяржаргал Copyright (c) 2024 Mongolian Journal of Population https://creativecommons.org/licenses/by-nc-nd/4.0 https://journal.num.edu.mn/MJP/article/view/7213 Mon, 10 Jun 2024 00:00:00 +0800 ТЭТГЭВРИЙН БОСГО НАС ТОГТООХОД ХҮН АМ ЗҮЙН ХҮЧИН ЗҮЙЛИЙГ ХАРГАЛЗАХ НЬ https://journal.num.edu.mn/MJP/article/view/7252
Монгол Улсад хүн амын өндөр насны тэтгэврийн босго нас тогтоосон байдал хүн ам зүйн өөрчлөлт, нөхцөл байдалтай уялдаж буй эсэхэд хариулт өгөх нь энэ судалгааны гол зорилго байв. Проспектив нас тооцох аргаар хүн амын дундаж наслалттай уялдуулсан тэтгэврийн босго насыг 1990-2017, мөн 2018-2057 оны хувьд дөрвөн хувилбараар тооцож 2018 оноос хойших тооцоог Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хууль (2023)-д заагдсан тэтгэврийн насыг ирээдүйд өөрчлөх заалттай харьцуулсан. Шинжилгээнээс харахад 1990 оноос 2017 он хооронд тэтгэврийн босго нас тогтоосон байдал нь эрэгтэйчүүд, эмэгтэйчүүдийн нас баралтын онцлог, дундаж наслалтын өөрчлөлттэй уялдаагүй, улмаар ахмадуудын тэтгэвэрт хамрагдах дундаж хугацааны “үелрэлүүд хоорондох болон хүйсээрх тэгш бус байдал”-ыг улам нэмэгдүүлсэн байв. Бусад хүчин зүйлийн нөлөөг тооцохгүйгээр дундаж наслалтын өөрчлөлттэй уялдуулан тооцвол, Монгол Улсад хүн амын тэтгэврийн босго насыг цаашид хойшлуулах үндэслэл байгаа ч ирээдүйд хүйсээр ялгаагүй болгох одоогийн хуулийн төлөвлөлт нь ирээдүйн хүн амын дундаж наслалтын онцлог, хандлагатай нийцэж чадахааргүй байна. Хуулиар 2037 он гэхэд эрэгтэйчүүдийн, 2057 он гэхэд эмэгтэйчүүдийн тэтгэврийн “нэрлэсэн” босго насыг 65 болгон тэнцүүлэхээр төлөвлөсөн ч эрэгтэйчүүдийн хувьд одоогийн төлөвлөснөөс аажмаар, харин эмэгтэйчүүдийн хувьд арай хурдтайгаар тэтгэврийн насыг өсгөсөн тохиолдолд “бодит” тэтгэврийн насны хүйсээрх зөрүү багасах боломжтойг проспектив насны тооцоо харуулсан.
Батцэнгэлийн Мөнхжаргал Copyright (c) 2024 Mongolian Journal of Population https://creativecommons.org/licenses/by-nc-nd/4.0 https://journal.num.edu.mn/MJP/article/view/7252 Mon, 10 Jun 2024 00:00:00 +0800 МОНГОЛ УЛСЫН ХҮН АМЫН ДОТООД ШИЛЖИХ ХӨДӨЛГӨӨНД НӨЛӨӨЛӨХ ХҮЧИН ЗҮЙЛСИЙН ГАЗАРЗҮЙН СУДАЛГАА https://journal.num.edu.mn/MJP/article/view/7257
Монгол Улс зах зээлийн эдийн засагт шилжсэнээс хойш хөдөө, орон нутаг дахь ажлын байрны хомсдол, байгалийн гамшигт үзэгдэл зэргээс болж амьжиргаа доройтсон иргэдийн хөдөөнөөс хот суурин руу чиглэсэн “их нүүдэл” тасралтгүй үргэлжилсээр байна. Сүүлийн 30 жилийн дүнгээр аймаг, орон нутгаас Улаанбаатар хот руу чиглэсэн хүн амын цэвэр шилжилт 530.4 мянган хүн болж байгаа бөгөөд 1990-2021 онуудын нийт шилжин ирэгчид 2021 оны Улаанбаатар хотын нийт хүн амын 47.3 хувьтай тэнцэж байна. Энэхүү судалгаагаар сүүлийн 30 жилийн Монгол орны хүн амын дотоод шилжих хөдөлгөөний үндсэн үзүүлэлтийг аймаг, сумдын түвшинд шинжилж, хүн амын нутагшил, суурьшилд гарсан өөрчлөлтийг тодорхойлж, нөлөөлсөн татах, түлхэх хүчин зүйлсийг суурьшлын хэлбэрүүдээр судлахаар зорьсон. Судалгаанд ҮСХ-ны Хүн ам, орон сууцны тооллого болон бусад хоёрдогч мэдээллүүдийг ашиглан 1990-2020 оны хувьд сумдын түвшинд шинжилгээ хийсэн. Сүүлийн 30 жилийн хугацаанд Монгол Улсын хүн амын тоо 1203.2 мянган хүнээр буюу 58.7 хувиар өссөн ба хүн амын тооны өөрчлөлтийг аймгуудаар авч үзвэл 4 аймаг, 21 суманд хүн амын механик цэвэр өсөлт эерэг байна. Түүнчлэн өмнө хийгдсэн судалгаануудад дурьдагдсан хүн амын шилжих хөдөлгөөний 80 орчим шалтгааныг багцлан 3 бүлгийн 15 багц татах, түлхэх хүчин зүйлс болгон тодорхойлж, байгалийн гамшигт үзэгдэл, ерөнхий боловсролын үйлчилгээ, зам, тээврийн хүчин зүйлсийн жишээгээр дүн шинжилгээ хийлээ.
Цэдэв-Ишийн Отгонхүү, Мягмарсүрэнгийн Алтанбагана Copyright (c) 2024 Mongolian Journal of Population https://creativecommons.org/licenses/by-nc-nd/4.0 https://journal.num.edu.mn/MJP/article/view/7257 Mon, 10 Jun 2024 00:00:00 +0800 МОНГОЛ УЛСЫН ШИЛЖИЛТ ХӨДӨЛГӨӨНИЙ ЗАСАГЛАЛЫН ҮНЭЛГЭЭ https://journal.num.edu.mn/MJP/article/view/7472
Шилжилт хөдөлгөөний засаглалын хүрээ нь төлөвлөгөөтэй, сайн удирдлага, зохион байгуулалттай шилжилт хөдөлгөөнийг бий болгоход дэмжлэг үзүүлэх нэн чухал элементүүдийг багтаасан байдаг. Энэ хүрээнд шилжилт хөдөлгөөний засаглалын шалгуур үзүүлэлтүүд (ШХЗШҮ)-ийг буюу улс орнуудыг шилжилт хөдөлгөөний засаглалын бүтцээ бэхжүүлэхэд ашиглаж болохуйц бодлогын хөшүүргүүдийг санал болгодог шалгуур үзүүлэлтийн багцыг авч үздэг. Тэдгээр багц шалгуур үзүүлэлтүүд нь шилжилт хөдөлгөөний талаарх сайн туршлагууд, цаашид боловсронгуй болгох шаардлагатай салбар чиглэлүүдийг илрүүлдэг гол хэрэглэгдэхүүн болдог. Монгол Улсад ШХЗШҮ-үүдийн талаарх судалгаа өмнө нь хийгдэж байгаагүй. Иймд ОУШХБ-ын санхүүгийн дэмжлэгтэйгээр Монгол Улсын ШХЗШҮ-ийн судалгааг 2022-2023 онд гүйцэтгэсэн. Энэ судалгааг хоёрдогч мэдээллийн эх үүсвэрт тулгуурлан, чанарын судалгааны баримт бичиг судлалын аргаар гүйцэтгэсэн. Судалгаагаар Монгол Улсын ШХЗШҮ-ийн байдлыг тодорхойлохдоо манай улсад хамаарах 98 шалгуур үзүүлэлтийн хүрээнд гаргасан. Судалгааны үр дүнгээр, Монгол Улсын Засгийн газар шилжилт xөдөлгөөний бодлогын салбар чиглэлүүдээс цаашид боловсронгуй болгоx хэрэгцээ шаардлагатай салбар, чиглэлийг эрэмбэлэх ажлыг нэн тэргүүнд xийx хэрэгцээ байна. Түүнчлэн, 1) гадаад, дотоод шилжилт xөдөлгөөний талаарх Үндэсний стратегийг боловсруулаx; 2) Үр дүнтэй тэгш хамруулсан институцийн меxанизмыг бий болгоx; 3) Xамтын хариуцлагыг дэмжин яамд, салбар xоорондын уялдаа холбоог xангаx; 4) Шилжилт xөдөлгөөнтэй xолбоотой хэрэгжиж буй xөтөлбөрүүдийн хэрэгжилтэд нэн тэргүүнд xяналт шинжилгээ xийx; 5) Бодлого боловсруулаx, орон нутгийг мэдээллээр xангаx, үндэсний болон орон нутгийн түвшинд чадавxыг бэxжүүлэx ажлыг тасралтгүй xийx хэрэгтэй байна.
Цогтсайханы Болормаа, Юрагийн Оюунхишиг, Түмэнжаргалын Элбэрэл Copyright (c) 2024 Mongolian Journal of Population https://creativecommons.org/licenses/by-nc-nd/4.0 https://journal.num.edu.mn/MJP/article/view/7472 Mon, 10 Jun 2024 00:00:00 +0800 ЯДУУРЛЫН ОЛОН ТАЛТ БАЙДЛЫГ ХЭМЖИХ АРГА ЗҮЙН АСУУДАЛ https://journal.num.edu.mn/MJP/article/view/7480
Ядуурал олон талтай, уламжлалт ядуурлын хэмжүүр төгс бус гэдэг нь тодорхой ч ядуурлыг хэрхэн хэмжих нь судлаачдын дунд маргаантай асуудал юм. Энэ нь ядуурал өөрөө олон талт байдлаар илэрдэгтэй холбоотой. Олон талт ядуурлыг хэмжих арга зүйн хоёр суурь жишиг нь НҮБХХ-өөс зарладаг Глобал “Олон хэмжээст ядуурлын Индекс” болон Дэлхийн Банкнаас тооцоолдог “Олон хэмжээст ядуурлын хэмжүүр” бөгөөд эдгээр нь улс орнуудын ядуурлыг харьцуулах боломжийг олгодог. Олон талт ядуурлыг улс орнууд өөрийн онцлогт тохируулан хэмжих санаачлага, туршилтыг 2009 оноос хойш хийсээр байгаа бөгөөд арга зүйг боловсронгуй болгох эрэлт хэрэгцээ байсаар байна. Энэхүү өгүүллээр, ядуурлыг олон талт байдлаас нь судалж байгаа олон улсын арга зүйн сул талуудыг тодорхойлж, Монгол Улсын хувьд хэрэглэж болох хувилбарыг санал болгосон. Санал болгож байгаа хэмжээсээр Монгол Улсын хувьд туршилтын тооцоолол хийсэн ба өгөгдлөөр ҮСХ-ны Өрхийн нийгэм, ндийн насгийн судалгааны 2022 оны мэдээллийн баазыг ашигласан.
Цэрэннадмидын Амартүвшин, Лхагваагийн Ундрал Copyright (c) 2024 Mongolian Journal of Population https://creativecommons.org/licenses/by-nc-nd/4.0 https://journal.num.edu.mn/MJP/article/view/7480 Mon, 10 Jun 2024 00:00:00 +0800 ЖЕНДЭРИЙН ХЭВШМЭЛ ОЙЛГОЛТ БА СУРАГЧДЫН МЭРГЭЖИЛ СОНГОЛТЫГ ФЕМИНИСТ ОГТЛОЛЦЛЫН ҮҮДНЭЭС ШИНЖЛЭХҮЙ https://journal.num.edu.mn/MJP/article/view/7474
Судалгаагаар сургуулийн орчин дахь жендэрийн хэвшмэл ойлголт сурагчдын мэргэжил сонголтод хэрхэн нөлөөлж байгааг Улаанбаатар хот, Говь-Алтай аймгийн улсын, хувийн, олон улсын сургуулиудын хүрээнд феминист огтлолцлын үүднээс шинжилсэн. Чанарын судалгааны фокус бүлгийн болон ганцаарчилсан ярилцлагын аргаар өгөгдөл, амьдралын туршлагын мэдээлэл цуглуулж, дүн шинжилгээг MAXQDA-2022 программаар хийсэн. Судалгаанд 9-12 ангийн 58 сурагч, 11 асран хамгаалагч, эх, эцэг, багш, нийгмийн ажилтан, бодлого хэрэгжүүлэгч, төрийн бус байгууллагын төлөөлөл хамрагдсан. Сурагчдын мэргэжил сонголтод нөлөөлж буй тэргүүлэх хүчин зүйлсэд сургуулийн орчноос багш нарын заах арга барил, харилцаа, жендэрийн хэвшмэл хандлага, гэр бүл, нийгмийн зүгээс жендэрийн хэвшмэл ойлголт багтаж байна. Төвөөс алслагдах тусам сурагчдын сонгох мэргэжлийн төрөл цөөн байна. Зарим охид өндөр орлоготой, эрх мэдэл бүхий ажил мэргэжил сонирхох, эсхүл жендэрийн хэвшмэл ойлголтыг сөрж мэргэжил сонгож буй байдал ажиглагдсан. Күийр[1] сурагчид сургуулийн орчинд багш нар болон тогтолцооноос үүдсэн ялгаварлал, бэрхшээлтэй тулгарч байгаа нь мэргэжил сонгох хүртлээ суралцах эрхээ эдлэхэд нь саад болж байгаа ч зарим сургуулийн багш удирдлагууд күийр сурагчдад ялгаварлал багатай орчныг бүрдүүлж чадаж байна. Күийр сурагчдад тулгарч буй нийгмийн ялгаварлал нь тэдний заримыг нийгмийн энэ асуудлыг бууруулахад чиглэсэн мэргэжил рүү чиглүүлж байна. Иймд дунд сургуулийн хичээлийн агуулгад мэргэжил сонголтын хичээлийг сэргээх, багш нар, нийгмийн ажилтнууд, эцэг эх, асран хамгаалагчдыг мэргэжлийн нарийвчилсан мэдлэг, мэдээлэлтэй болгох, тэдний жендэрийн хэвшмэл хандлагыг бууруулахад чиглэсэн үйл ажиллагаа хэрэгжүүлэх шаардлагатай байна.

[1] Хүйсийн баримжаа, илэрхийлэл болон, аль эсвэл бэлгийн чиг баримжааны хувьд давамгайлагч соёл, нийгмийн хэм хэмжээнд багтдаггүй хүмүүсийг нэрлэдэг ерөнхий нэр томьёо.
Доржсүрэнгийн Амартүвшин Copyright (c) 2024 Mongolian Journal of Population https://creativecommons.org/licenses/by-nc-nd/4.0 https://journal.num.edu.mn/MJP/article/view/7474 Mon, 10 Jun 2024 00:00:00 +0800 АХМАД НАСТНЫ АСРАМЖИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХАРЬЦУУЛСАН СУДАЛГАА: БНСУ БОЛОН МОНГОЛ УЛСЫН ЖИШЭЭН ДЭЭР https://journal.num.edu.mn/MJP/article/view/7400
Дэлхийн улс орнуудын нийгэм, эдийн засгийн байдал, амьдралын чанар сайжирснаар ихэнх улсад хүн амын дундаж наслалт нэмэгдэж байна. Энэ нь нэг талаас хүн ам зүйн сайн үзэгдэл хэдий ч нийгэмд олон тулгамдсан асуудлуудыг дагуулах боллоо. Хүн амын дундаж наслалт нэмэгдэхийн хэрээр нийт хүн амд ахмад настны эзлэх хувь нэмэгдэж, тэдэнд үзүүлэх нийгмийн хамгаалал, халамжийн үйлчилгээний хувилбар, тэтгэврийн даатгал, асрамжийн үйлчилгээний санхүүжилт, удирдлага зэрэг олон асуудлыг шийдвэрлэх шаардлага үүсч байна. Энэхүү судалгаагаар насжилт хурдацтай явагдаж байгаа Азийн орнуудын нэг болох БНСУ-ын хувьд ахмад настны асрамжийн үйлчилгээний эрх зүйн орчин, бодлого, стандарт, төрөл хэлбэрийн онцлог, давуу ба сул талыг Монгол Улсын нөхцөл байдалтай харьцуулан судлахыг зорьсон. Судалгаанд чанарын судалгааны ганцаарчилсан ярилцлагын аргаар 60 орчим хүнээс үндсэн мэдээлэл цуглуулан боловсруулснаас гадна хоёрдогч тоо мэдээлэл, баримт бичиг судлах арга зүйг ашигласан. Асрамжийн үйлчилгээний эрх зүйн орчин, дэд бүтэц, үйлчилгээ үзүүлэх шат дараалал, хүний нөөцийн бэлтгэл зэрэг олон асуудлаар БНСУ-ын үйлчилгээ Монгол Улсынхаас давуу талтай байна.
Ядамжавын Отгонбаяр, Гэлэнхүүгийн Түмэннаст, Сэнгэдоржийн Мөнхбаатар Copyright (c) 2024 Mongolian Journal of Population https://creativecommons.org/licenses/by-nc-nd/4.0 https://journal.num.edu.mn/MJP/article/view/7400 Tue, 08 Oct 2024 00:00:00 +0800 ГЭР ОРОНГҮЙДЭЛ, ТҮҮНИЙ ШАЛТГААН: УЛААНБААТАР ХОТЫН ЖИШЭЭГЭЭР https://journal.num.edu.mn/MJP/article/view/7255
Хүн бүр “хөгжлөөс үл орхигдох” эрхтэй ч Монгол Улсад гэр оронгүйдлийн талаарх ойлголт, тодорхойлолт цэгцрээгүй, тоо мэдээ, судалгаа дутмаг байгаагаас бусдын нүдэнд гэр оронгүй гэж шууд харагдахгүй ч олон улсын стандартаар “гэр оронгүй” ангилалд орох хүмүүс бий болоод удаж байна. Судалгаанд 1) Олон улсын ойлголтод суурилан Монгол Улс дахь “гэр оронгүйдэл”-ийн тоо хэмжээг тогтоох, 2) Гэр оронгүй иргэдийн шинж байдал, шалтгааныг судлах зорилтууд дэвшүүлсэн. Шинжилгээнд ҮСХ-ны Хүн ам, орон сууцны тооллого, нийслэлийн захиргааны хэвлэгдээгүй тайлангууд, Когнос интернэйшнл ХХК-ийн 2022 оны судалгаа[1] зэрэг хоёрдогч мэдээллүүд ашиглан баримт бичгийн судалгаа, “дүрслэх статистик”-ийн ба чанарын судалгааны “сэдэвчилсэн” шинжилгээнүүд хийсэн. Хүн амьдрах зориулалтгүй сууцанд амьдарч буй өрхийн тоо 2020 оны ХАОСТ-оор улсын хэмжээнд 8,039, Улаанбаатарт 2,227 байна. Харин НЗДТГ-ын мэдээгээр Улаанбаатарт 2022 онд 6,779 өрх зориулалтын бус сууцанд, үүнээс 1,857 нь орон сууцны орц, подваль, 00 өрөөнд гэр бүлээрээ амьдарч байна. Түүнчлэн Улаанбаатарт тэнэмэл иргэдийн тоо 2020 оны эцэст 850-д хүрсэн ба 2023 онд шинээр 256 иргэн гэр оронгүй болсон хэмээн орон байраар түр хангах улсын үйлчилгээнд хамрагдсан байна. Улаанбаатар дахь тэнэмэл иргэдийн дийлэнх эрэгтэй, дунджаар 48.3 настай, бэлэвсэн юмуу гэр бүл салсан, тал хувь нь 7-оос дээш жил хэсүүчилж байгаа бол зориулалтын бус сууцанд амьдрагчдын дийлэнх эмэгтэй, өрх толгойлсон, дунджаар 46.4 настай, тал хувь нь 5-аас дээш жил зориулалтын бус сууцанд амьдарч байна. Гэр оронгүй болсон шалтгаанууд нь тэнэмэл иргэдийн хувьд ихэвчлэн хувь хүн, гэр бүлийн холбогдолтой, зориулалтын бус сууцанд амьдарч буй иргэдийн хувьд “тогтолцооны” холбогдолтой байна.

Түлхүүр үгс: гэр оронгүй иргэд, тэнэмэл иргэд, гэр оронгүйдэл, гэр оронгүйдлийн шалтгаан

[1] Өгүүлэлд Азийн Хөгжлийн Банкны захиалга, санхүүжилтээр Когнос интернэйшнл ХХК-ий хийсэн “Улаанбаатар хотын гэр оронгүй иргэдийн нөхцөл байдлыг үнэлэх” түргэвчилсэн судалгааны тоо мэдээллийг хоёрдогчоор ашигласан. Анхдагч тоо мэдээлэл цуглуулах ажилд хамтран оролцсон судлаач С.Болормаа, С.Туяа, Т.Сүмжидмаа, Н.Батсүх, Б.Сугар, Ц.Цогтбаяр, Б.Намуун, Л.Баянмөнх нарт талархал илэрхийлье.
Өлзийсүрэнгийн Эрдэнэчимэг, Батцэнгэлийн Мөнхжаргал, Төмөртолгойн Навч Copyright (c) 2024 Mongolian Journal of Population https://creativecommons.org/licenses/by-nc-nd/4.0 https://journal.num.edu.mn/MJP/article/view/7255 Mon, 10 Jun 2024 00:00:00 +0800