https://journal.num.edu.mn/MJP/issue/feedMongolian Journal of Population2023-05-25T11:34:06+08:00Алгаагийн Солонго solongo_a@num.edu.mnOpen Journal Systems
"Mongolian Journal of Population" is a scientific journal (ISSN 2226-1389) published by the Population Teaching and Research Center, National University of Mongolia since 1996. Peer-reviewed and published in Mongolian and English, the journal aims to enable open access to scientific works (research articles, literature reviews, peer-reviews, notes/introductions of innovative theories and research methodologies etc.) conducted in Mongolia by local and international scientific community on population and development issues.
https://journal.num.edu.mn/MJP/article/view/4866Өмнөх үг2023-05-09T22:57:38+08:00Монголын хүн амын сэтгүүлptrc@num.edu.mn
Монголын хүн амын сэтгүүлийн өмнөх үг
2023-05-09T00:00:00+08:00Copyright (c) 2023 https://journal.num.edu.mn/MJP/article/view/4867Товьёог2023-05-09T22:59:15+08:00Монголын хүн амын сэтгүүлptrc@num.edu.mn
Монголын хүн амын сэтгүүлийн товьёог
2023-05-09T00:00:00+08:00Copyright (c) 2023 https://journal.num.edu.mn/MJP/article/view/4868Хүнсний тусламж дэмжлэг үзүүлэх үйлчилгээний хамрагдалт ба ажил эрхлэлт2023-05-09T23:00:38+08:00Цэрэннадмидын Амартүвшинamartuvshin_t@num.edu.mnЛюдовико Каррароptrc@num.edu.mnБаттүшигийн Төмөрчулуунptrc@num.edu.mnТогтохбатын Мөнхбатptrc@num.edu.mn

Хүнс тэжээлийн дэмжлэг үзүүлэх үйлчилгээ, хүнсний эрхийн бичиг олгох журамд орсон хөдөлмөр эрхлэлтийн нөхцлийн хэрэгжилт, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйл ажиллагааны талаарх энэхүү үнэлгээний ажлыг АХБ-ы төслийн хүрээнд хийсэн ба өгүүлэл нь уг үнэлгээний зарим үр дүнг тоймлосон болно. Уг үнэлгээний ажил нь хоёрдогч болон анхдагч мэдээллийн олон эх үүсвэрийг хослуулан ашигласан ба нотлох баримт бүхий мэдээлэлд үндэслэн иргэд“халамжаас хараат” болж байгаа эсэх талаарх хэлэлцүүлэг хийхэд хувь нэмрээ оруулахуйц бүтээл юм. Судалгаагаар ХТДҮ үйлчилгээнд хамрагдаж буй өрхийн дийлэнх нь ядуу, нэн ядуу, хөгжлийн бэрхшээлтэй, олон хүүхэдтэй, ам бүл олонтой байна. ХТДҮ үйлчилгээнд хамрагдсанаар хөдөлмөр эрхлэхгүй болж байгааг нотлох баримт гарсангүй. Уг үйлчилгээнд хамрагдаж буй хөдөлмөрийн насны хүн амын ажилгүйдлийн түвшин өндөр байгаа нь ихэвчлэн мэргэжил, ур чадвар доогуур, эрүүл мэндийн асуудал, асран халамжлах үүрэгтэй холбоотой. Мөн ажил хайдаг боловч ажил олж чаддаггүй, ажил эрхэлж буй иргэдийн хувьд ХТДҮ үйлчилгээнд хамрагддаггүй иргэдтэй харьцуулахад илүү олон цагаар, эрсдэлтэй нөхцөлд ажиллах хандлагатай байна. 2013 оны 4-р сарын байдлаар үйлчилгээнд хамрагдаж байсан хүн амын гуравны нэгээс бага хувь нь 2021 оны 9 сард үйлчилгээнд хамрагдсан хэвээр байгаа нь ХТДҮ үйлчилгээнд иргэд тасралтгүй, байнга хамрагддаг гэсэн таамаглал эргэлзээтэйг харуулж байна.

2023-05-09T00:00:00+08:00Copyright (c) 2023 https://journal.num.edu.mn/MJP/article/view/4869Монгол улс дахь нярайн төрөлхийн хөгжлийн гажиг, нөлөөлөх хүчин зүйлс2023-05-09T23:07:13+08:00Түвшиндоржийн Номиндэлгэрnamuunaa1126@gmail.comТөмөрийн Гантуяа ptrc@num.edu.mnПүрвээгийн Орхонтуул ptrc@num.edu.mnМөнхөөгийн Баялаг ptrc@num.edu.mn

Төрөлхийн хөгжлийн гажиг нь хүүхдийн эндэгдлийн голлох шалтгаан болохоос гадна архаг өвчин эмгэг, хөгжлийн бэрхшээл үүсэх гол шалтгаан болдог. Төрөлхийн хөгжлийн гажгийн тархалтад нийгэм, эдийн засаг, яс үндэс, байгаль экологи зэрэг олон хүчин зүйлс нөлөөлдөг бөгөөд үндсэн шалтгааныг нь тодорхойлоход бэрхшээл тулгарч байна. Энэхүү судалгаагаар Монгол Улсад төрж буй нярайн төрөлхийн хөгжлийн гажгийн давтамж, зонхилон тохиолдох хэлбэрүүд, нөлөөлөх хүчин зүйлсийг тодорхойлохыг зорьсон. Судалгаанд тандалтын судалгааны мэдээллийн санд бүртгэлтэй 2017-2021 онд төрөлхийн хөгжлийн гажигтай төрсөн 3236 нярайн мэдээллийг ашиглан дүрслэх статистикийн болон ложистик регрессийн шинжилгээ хийсэн. Монгол Улсад 2017-2021 оны байдлаар төрөлхийн хөгжлийн гажиг 1000 амьд төрөлт тутамд 8.6 тохиолдсон байгаа ба зонхилон тохиолдож буй хэлбэрүүд нь цусны эргэлтийн тогтолцооны (24.8%), яс-булчингийн тогтолцооны (16.7%), олон эрхтний хавсарсан (14.1%), сэтэрхий уруул ба тагнайн (13.8%), хоол боловсруулах тогтолцооны (7.7%) зэрэг гажгууд байна. Төрөлхийн хөгжлийн гажигт нярайн хүйс эрэгтэй байх, бага жинтэй байх, эх ба эцгийн нас 35-аас дээш байх зэрэг нь статистикийн ач холбогдол бүхий нөлөөтэй гэсэн үр дүн гарсан.

Congenital anomalies are the leading cause of death in children, as well as the chronic disease and disability. Although birth defects may be the result of one or more genetic, infectious, nutritional or environmental factors, it is often di cult to identify the exact causes. This study aims to determine the frequency, types of congenital anomalies and some risk factors among newborns in Mongolia based on the descriptive and logistic regression analysis of 3236 births with congenital anomalies recorded in 2017-2021 by the O ce of Surveillance Research. As of 2017-2021, prevalence of congenital anomalies is 8.6 per 1000 livebirths in Mongolia and its common types were congenital malformations: of circulatory system (24.8%), of musculoskeletal system (16.7%), of multiple organ defects (14.1%), of cleft lip and palate (13.8%), and of the digestive system (7.7%). Congenital anomalies were statistically signi cantly high among male, low birth weight infants and parents aged 35 or over.

2023-05-09T00:00:00+08:00Copyright (c) 2023 https://journal.num.edu.mn/MJP/article/view/4870Цалин хөлсгүй асрах ажлыг мөнгөн дүнгээр хэмжих нь2023-05-09T23:13:34+08:00Гансүхийн Уран-ӨлзийGuujig9@gmail.com

Монгол Улсад цалин хөлсгүй асрах ажилд их хэмжээний хугацааг зарцуулж байгаа гэдгийг ҮСХ-оос олон удаагийн цаг ашиглалтын түүвэр судалгаагаар гаргасаар байна. Энэхүү судалгааны ажлаар ЦАС болон АХС-ны 2019 оны тоон өгөгдлийг ашиглан цалин хөлсгүй ажлын мөнгөн дүнг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ, төрийн үйлчилгээний цалин болон бүлгийн цалинг ашиглан хэмжихийг зорьсон. ЦАС 2019 онд нийт 6312 хүн өдрийн тэмдэглэл хөтөлсөн бөгөөд үүнээс 15-с дээш насны 6009 хүний тоон өгөгдлийг энэхүү судалгааны ажилдаа ашигласан болно. Судалгааны үр дүнгээр 15-с дээш насны хүмүүсийн цалин хөлсгүй ажлын мөнгөн дүн нь ДНБ- ий 8.2-15.3 хувьтай тэнцүү байна. Үүнийг төрийн үйлчилгээний цалингийн доод түвшнээр хэмжвэл ДНБ-ний 11.5 хувь, хөдөлмөрийн хөлсний доод түвшнээр хэмжвэл ДНБ-ий 8.2 хувь, бүлгийн цалингаар хэмжвэл ДНБ-ий 15.3 хувьтай тэнцэхүйц байна. Бүлгийн цалингийн хувьд цалин хөлсгүй гэрийн ажил нь ДНБ-ий 5.4 хувь, цалин хөлсгүй асрах ажил нь ДНБ-ий 9.9 хувьтай тэнцэхүйц байна. Гэрийн ажилд эмэгтэйчүүд эрэгтэйчүүдээс 2.5 дахин их цагийг, асрах ажилд эмэгтэйчүүд эрэгтэйчүүдээс гурав дахин их хугацааг зарцуулж байна. Энэ нь цалин хөлсгүй ажилд хүйсийн өндөр ялгаа байгааг илтгэж байна. Цалин хөлсгүй ажил нь эдийн засагт их хэмжээний тооцогдоогүй нэмүү өртгийг бий болгож байгааг судалгаа харуулсан.

A large amount of time is spent on unpaid care work in Mongolia, according to multiple time-use sample surveys by the National Statistics O ce of Mongolia. Therefore, the monetary value of unpaid work was measured using the minimum wage, public service wages, and group wages based on the 2019 years Time Use Survey and the Labor Force Survey data. A total of 6,312 people kept diaries in 2019, of which numerical data of 6,009 people over the age of 15 were used for this study. As a result of the research, the amount of unpaid work of people over 15 years of age is equal to 8.2-15.3 percent of GDP. It is equal to 11.5 percent of GDP if measured by the minimum wage level of public services, 8.2 percent of GDP if measured by the minimum wage level, and 15.3 percent of GDP if measured by group wages. In terms of group wages, unpaid housework is equivalent to 5.4 percent of GDP and unpaid care work is equivalent to 9.9 percent of GDP. Women spend 2.5 times more time than that of men on housework, and women’s participation in caregiving is three times more than men. Consequently, there is a high gender gap in unpaid work. It has been measured that unpaid work creates a large amount of unaccounted value added to the economy.

2023-05-09T00:00:00+08:00Copyright (c) 2023 https://journal.num.edu.mn/MJP/article/view/4871Эмэгтэйчүүдийн эдийн засгийн эрх, эрх мэдлийн төлөө хөдөлгөөнийг бэхжүүлэх нь 2023-05-09T23:17:21+08:00МОНФЕМНЕТ Үндэсний сүлжээcoordinator@monfemnet.org

МОНФЕМНЕТ Үндэсний сүлжээний санаачлагаар Канадын Гадаад хэргийн яамны дэмжлэгтэйгээр Азийн сангийн хэрэгжүүлж буй “Эмэгтэйчүүдийн эдийн засгийн чадавхыг бэхжүүлэх төсөл”-ийн хүрээнд 2022 оны 12 сараас 2023 оны 2 дугаар сарын хооронд хийж гүйцэтгэсэн.

2023-05-09T00:00:00+08:00Copyright (c) 2023 https://journal.num.edu.mn/MJP/article/view/4873Бичил бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн зээлд хамрагдах боломжийн хязгаарлалт 2023-05-09T23:29:26+08:00А. Солонгоsolongo_a@num.edu.mnД. Оюунхандptrc@num.edu.mnА.Цолмонтуяа, Б.Туяа, Г.Гэрэлцэцэг, Б.Чимгээ, С.Сарангэрэлptrc@num.edu.mn

Бичил бизнес эрхэлж буй эмэгтэйчүүдэд бизнесээ тасралтгүй үргэлжлүүлэхэд шаардлагатай хөрөнгө оруулалт, төсөв санхүү хязгаарлагдмал, мэргэшсэн банк, санхүүгийн байгууллага, хөдөлмөр эрхлэлтийг төрөөс бодлогоор дэмжин хэрэгжүүлж буй аливаа төсөл хөтөлбөрийн хүрээнд зээл хүртээмжгүй байна. Иймд бичил бизнес эрхлэгч эмэгтэйчүүд зээлд хамрагдаж чадахгүй байгаа учир шалтгааныг тодорхойлон, бодит байдлыг дүрслэн харуулах зорилготой энэхүү кейс судалгааг хийсэн. Судалгааг чанарын судалгааны арга зүйгээр хийсэн. Cудалгаагаар зээлийн шалгуурууд нь бичил бизнес эрхлэгчдийн онцлогт тохироогүй, тэдгээрт чиглэсэн бичил зээл, санхүүгийн дэмжих тусгай арга хэмжээ байхгүй, Засгийн газраас АХБ-ны санхүүжилтийн хүрээнд хэрэгжүүлж буй төслийн хүрээнд ХААН банк, Төрийн банкаар дамжуулан эмэгтэйчүүдийн дэмжих зээлийг олгож байгаа боловч бичил бизнес эрхэлж буй эмэгтэйчүүдэд тусгайлан зориулагдаагүй, хөдөлмөр эрхлэлтийн дэмжих, жижиг дунд үйлдвэрлэл, үйлчилгээг дэмжих төсөл, хөтөлбөрүүдэд хамрагдахад тодорхой шалгуур тавигддаг хэдий ч засаг, захиргааны нэгжийн төлөөлөл бүхий дэд зөвлөлөөр дамжиж байгаагаас субьектив хүчин зүйл нөлөөлж байгааг илрүүлсэн.

Female micro-business owners have limited investment and budget to sustain their business while specialized banks, nancial institutions, and employment are not available within the framework of any projects and programs implemented by the government. Therefore, this case study was conducted with the aim of identifying and illustrating the reality of why women micro-entrepreneurs are unable to access loans. The study was conducted by qualitative research methodology. According to the research, the loan criteria do not match the characteristics of micro-entrepreneurs and there are no micro-loans or special nancial supports aimed at them. Plus, under the ADB funded government project framework, women’s support loans are provided through the Khan Bank and the State Bank, but only to those engaged in micro-entrepreneurs. Although certain criteria are set for participation in projects and programs that are not speci cally designed for employment support, small and medium industry, and service support, subjective factors have been found to be in uenced by sub- councils with representatives of government and administrative units.

2023-05-09T00:00:00+08:00Copyright (c) 2023 https://journal.num.edu.mn/MJP/article/view/4874Хөгжлийн бэрхшээлтэй эмэгтэйчүүд ба боломжит тохируулгагүй ажил эрхлэлтийн үр дагавар 2023-05-09T23:35:37+08:00А. Солонгоsolongo_a@num.edu.mnХ.Оюунтөгс, Б.Болорооptrc@num.edu.mnЖ. Дуламсүрэнptrc@num.edu.mnЖ.Чанцалдулам, Т.Мөнхтуул, Ч.Чулуунцэцэг, Б.Туул, Б.Бүзмаа, Л.Энхмааptrc@num.edu.mn

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийн тухай тодорхой хуулиудад ажлын байрны тохируулгатай холбоотой заалт тусгагдсан байдаг ч ажлын байрны тохируулгын ач холбогдол, хэрхэн хийх, бий болгох талаар ажил олгогчдод ойлголт, мэдлэг түгээхэд чиглэсэн нөлөөллийн болон таних мэдэхүйн үйл ажиллагаа, тусгайлсан дүрэм журам, зааварчилгаа, удирдамж зэрэг эрх зүйн актууд байхгүй байна. Хөгжлийн бэрхшээлтэй эмэгтэйчүүдийн боломжит тохируулгагүй ажил эрхлэлтийн үр дагаврыг илрүүлэн, бодит байдлыг дүрслэн харуулах зорилгоор энэхүү кейс судалгааг хийсэн. Судалгаанд чанарын судалгааны арга зүйг ашигласан. Судалгаагаар, боломжит тохируулгагүй ажил эрхлэлтийн улмаас тухайн ажлын байранд тогтвортой ажиллаж чадахгүй, ажлаас гардаг/ халагдах; хөдөлмөрийн бүтээмж бага, улмаар цалин хөлс буурах; илүү цагаар ажиллах; гэр бүл болон өөртөө зарцуулах цаг, зав багасах/эсвэл огт завгүй болох; ажлаас авах сэтгэл ханамж буурах; өөртөө итгэлгүй болох; өөрийн хүссэн, сонирхсон/мэргэжлийн ажлаа хийж чадахгүй байх, ажлын хамт олон төвөгшөөх, залхах, ялгаварлах; хөгжлийн бэрхшээлтэй хүн ажил хийж чаддаггүй гэсэн харалган ойлголтын нийгэм, олон нийтэд төрүүлэх; өөрийгөө хөгжүүлэх, мэдлэг, ур чадвараа дээшлүүлэх, ахиж дэвших боломжууд хаагдах/хязгаарлагдах зэрэг үр дагаврууд гарч байна.

Although specific laws to ensure the rights of people with disabilities include provisions related to workplace adjustments, the advocacy, specific regulations, instructions, and guidelines are not in place to inform employers on the importance, design and approach of workplace adjustments. This case study was conducted to identify and illustrate the reality of the unadjusted employment consequences of women with disabilities. Qualitative research methodology, multiple unit of analysis and single case unit research design were chosen for the study. The research reveals that the failure of reasonable adjustments leads to unretained workplaces- quits/ res; low labor productivity, lower wages; overtime work; less time for family and self; decreased job satisfaction; lack of self-con dence; failure to pursue one’s desired career path, job burnout, discrimination; unconcious microagression and misconceptions that disabled cannot work and other consequences such as marginalization, closed/limited oppor- tunities for self-development, improvement of knowledge and skills, and advancement.

2023-05-09T00:00:00+08:00Copyright (c) 2023 https://journal.num.edu.mn/MJP/article/view/4876СӨБ, хүүхэд харах үйлчилгээнд хүүхдээ хамруулсан залуу эмэгтэйчүүдийн эдийн засгийн үйл ажиллагаанд оролцож чадахгүй байгаа шалтгаан 2023-05-09T23:43:58+08:00А. Солонгоsolongo_a@num.edu.mnБ. Оюундарьptrc@num.edu.mnС.Янжинлхам, Ч.Одончимэг, Ж.Адьяа, Ш.Ариунаа, Т.Бөртгөлжинptrc@num.edu.mn

Төрийн бодлого СӨБ-т хамрагдалтын түвшинд түлхүү чиглэж, холбогдох арга хэмжээг хэрэгжүүлж байгаа нь сайшаалтай ч хүүхдээ харах асуудал залуу эмэгтэйчүүд эдийн засгийн үйл ажиллагаанд оролцож чадахгүй байгаа хамгийн гол шалтгаан хэвээр байна. СӨБ, хүүхэд харах үйлчилгээнд хүүхдээ хамруулсан залуу эмэгтэйчүүдийн эдийн засгийн үйл ажиллагаанд оролцож чадахгүй байгаа учир шалтгааныг тодорхойлон, бодит байдлыг дүрслэн харуулахад энэхүү кейс судалгааны зорилго оршино. Судалгаанд чанарын судалгааны арга зүй ашигласан. Ажил-гэр-цэцэрлэгийн хоорондын зай, нийтийн тээврийн хүртээмжгүй байдал, замын түгжрэл нь эмэгтэйчүүдийн ажил эрхлэх боломжийг хязгаарлаж байна. Цэцэрлэг, хүүхэд харах үйлчилгээний чанарыг сайжруулахгүйгээр тэдгээрт хамрагдаж буй хүүхдүүдийн дунд тархаж буй халдварт өвчний түвшин, давтамжийг бууруулах боломжгүй байна. Шинээр дагаж мөрдөж буй хөдөлмөрийн хуулийн холбогдох заалтыг нарийвчлан хэрэгжүүлэх, зөрчил гарсан тохиолдолд гомдол барагдуулах механизмыг бий болгон ажиллах чиг үүргийг ажил олгогчид, ажиллагсдын эрх ашгийг хамгаалах төлөөлөл, байгууллага /үйлдвэрчний эвлэл, жендэрийн зөвлөл, эмэгтэйчүүд, эцэг эхийн зөвлөл гэх мэт/-уудтай хамтран хэрэгжүүлэх, хянах, тайлагнах шаардлагатай байна.

It is commendable that the government policy focuses more on the level of participation in early childhood education and implements relevant measures, yet the problem of taking care of children remains the main reason why young women cannot participate in economic activities. The purpose of this case study is to identify the reasons for the inability of young women to participate in economic activities and to describe the reality of their child’s participation in social services and child care services. Qualitative research methodology was used for the study. The distance between work-home-kindergarten, lack of access to public transportation, and tra c congestion limit women’s employment opportunities. Without improving the quality of kindergartens and child care services, it is impossible to reduce the level and frequency of communicable diseases among children attending them. It is imperative to implement the relevant provisions of the new labor law in detail and to create a grievance mechanism for addressing grievances in case of violations in cooperation with representatives and organizations /trade unions, gender councils, women’s councils, parents’ councils, etc./ to protect the interests of employers and employees for collective implementation, monitoring and reporting.

2023-05-09T00:00:00+08:00Copyright (c) 2023 https://journal.num.edu.mn/MJP/article/view/4878МУИС-ийн “ХҮН АМ ЗҮЙ” хөтөлбөрийн танилцуулга 2023-05-09T23:50:52+08:00Монголын хүн амын сэтгүүлptrc@num.edu.mn
МУИС-ийн “ХҮН АМ ЗҮЙ” хөтөлбөрийн танилцуулга
2023-05-09T00:00:00+08:00Copyright (c) 2023