Login or Register to make a submission.

As part of the submission process, authors are required to check off their submission's compliance with all of the following items, and submissions may be returned to authors that do not adhere to these guidelines.

  • The submission has not been previously published, nor is it before another journal for consideration (or an explanation has been provided in Comments to the Editor).
  • The submission file is in OpenOffice, Microsoft Word, or RTF document file format.
  • Where available, URLs for the references have been provided.
  • The text is single-spaced; uses a 12-point font; employs italics, rather than underlining (except with URL addresses); and all illustrations, figures, and tables are placed within the text at the appropriate points, rather than at the end.
  • The text adheres to the stylistic and bibliographic requirements outlined in the Author Guidelines.

БҮТЭЭЛД ТАВИГДАХ ЕРӨНХИЙ ШААРДЛАГА: 

  1. Бүтээл урьд өмнө хэвлэгдээгүй, хүн ам ба хөгжлийн асуудлыг хөндсөн байх. 
  2. Бүтээлийн эхийг монгол, эсхүл англи хэлээр бичсэн байх.  
  3. Бүтээлийг 150-200 үгт багтсан хураангуйн хамт ирүүлэх. Хураангуйг монгол болон англи хоёр хэлээр бичсэн байх. Хураангуйг үндэслэл, зорилго, ашигласан мэдээлэл, арга зүй, гол үр дүнг дурьдсан байх.
  4. Бүтээлийн үгийн тоо 9000-аас хэтрэхгүй байх.
  5. Бүтээлийг word, эсхүл latex програм дээр бэлтгэсэн байж болно. 
  6. Бичилтийн формат: А4 хэмжээтэй (210mm x 297mm) хуудсыг дээд, баруун, доод талаас тус бүр 2 см, зүүн талаас 2.5 см байхаар тохируулж, бичвэрийн мөр хоорондын зайг 1.5, үсгийн фонт, өндрийг үндсэн бичвэрийн хувьд Arial 11, хүснэгт, зураг, графикийн хувьд Arial 9-өөр бичсэн байх, Header, footer цэс ашиглаагүй байх. 
  7. Зураг, график, хүснэгтийг тус бүрт нь дугаарлаж, гарчиг өгсөн байх ба дор нь мэдээллийн эх үүсвэрийг бичсэн байх.
  8. Эшлэл болон ашигласан материалын жагсаалтыг АPA загвараар бэлтгэсэн байх. Ашигласан материалд орсон бүтээлүүдийг монгол, гадаад хэлээрх, цахим эх сурвалж гэсэн 3 хэсэгт, зохиогчийн нэрийн эхний үсгээр цагаан толгойн дэс дараалалд оруулж жагсаасан байх. 
  9. Томьёо ашигласан бол баруун талд нь дугаарласан байх.  
  10. Бүтээлийн эхний нүүрэнд i) Бүтээлийн нэр (монгол, англи хэлээр), ii) Зохиогчдын овог, нэр, эрдмийн зэрэг, цол, холбоо барих цахим шуудангийн хаяг, iii) Харьяа байгууллагын нэр, эрхэлж буй албан тушаал, iv) Монгол болон англи хураангуй, v) Нэр үг, холбоо үгээс бүтсэн 3-5 түлхүүр үг, vi) Гол холбоо барих зохиогчийн цахим шуудангийн хаяг, санхүүжүүлэгчийн талаарх мэдээлэл бүхий зүүлт (footnote) зэргийг бичсэн байх.  

Редакцийн зөвлөл нь бүтээлийг хүлээн авсны дараа наад захын шаардлагыг хангаагүй гэж үзвэл хянан магадалж уншихгүйгээр зохиогчид мэдэгдэн, шууд буцааж болно. Хэрэв шаардлагуудыг хангасан гэж үзвэл, бүтээлийг тухайн сэдвээр мэргэшсэн эрдэмтэн, судлаач, шүүмжлэгч нарт шүүлгэхээр илгээх ба агуулгын хувьд шаардлага хангасан бүтээлийн зохиогчид “хэвлэгдэхээр сонгогдсон” тухай албан ёсоор мэдэгдэнэ. Агуулгын хувьд хэвлэгдэхээр шалгарсан бүтээлд сэтгүүлийн редакцийн зүгээс техникийн шинжтэй, бүтээлийн утга санааг хөндөж өөрчлөөгүй засварлалтуудыг хийж, хэвлэлийн эхийг бэлтгэн бүтээлийг хэвлэнэ.   

Сэтгүүлийг МУИС-ийн номын сан, тэнхим, улсын төв номын сан, судалгааны байгууллагууд, аймаг, орон нутгийн төрийн захиргааны байгууллагууд болон олон нийтэд хэвлэмэл болон цахим хэлбэрээр түгээнэ.

Та дээрх шаардлагыг хангасан гэж үзвэл ЭНД дарж бүтээлээ илгээнэ үү.