"Mongolian Journal of Population" is a scientific journal (ISSN 2226-1389) published by the Population Teaching and Research Center, National University of Mongolia since 1996. Peer-reviewed and published in Mongolian and English, the journal aims to enable open access to scientific works (research articles, literature reviews, peer-reviews, notes/introductions of innovative theories and research methodologies etc.) conducted in Mongolia by local and international scientific community on population and development issues.
Current Issue
Vol. 35 (2025): Монголын хүн амын сэтгүүл
“Монголын хүн амын Сэтгүүл” нь хүн ам зүй болон хүн ам, хөгжлийн асуудлаар Монгол Улсад хийгдсэн эрдэмтэд, судлаачдын эрдэм шинжилгээ, судалгааны бүтээлүүд, мэргэжлийн тооцоо, шинжилгээний онол, техник, арга зүйн сургалтууд, асуудал хөндсөн шүүмж, үзэл бодлыг хөгжлийн бодлого боловсруулагчид, шийдвэр гаргагчид, мэргэжилтнүүд, олон улсын донор байгууллагууд, судлаачид, оюутнууд болон сонирхсон бусад олон нийтэд түгээн дэлгэрүүлэх зорилгоор бэлтгэгддэг. Сэтгүүл нь хянан магадалгаа хийгддэг, монгол болон англи хэлээр холимог байдлаар хэвлэгддэг Монгол Улсын Их Сургуулийн эрдмийн бичиг юм. Монголын хүн амын сэтгүүлийг 1996 оноос эхлэн жил бүр тасралтгүй бэлтгэн, хэвлэмэл болон онлайн хэлбэрээр Монгол Улсын Их Сургуулийн сэтгүүлийн нэгдсэн сан болох https://journal.num.edu.mn/MJP/index цахим хуудаст байрлуулж ирсэн.
Сэтгүүлд нийтлэгдсэн судалгаа, эрдэм шинжилгээний бүтээл, эрдэмтэн, судлаачдын үзэл бодлын талаар эрхэм уншигч Та шүүмж, мэтгэлцээн, хэлэлцүүлэг өрнүүлэн, санал бодлоо хуваалцаж, сэтгүүлийн дараагийн дугаарт өөрийн бүтээлээ ирүүлнэ гэдэгт бид итгэж байна. Энэ ялдамд, хүн ам зүй, хүн ам, хөгжлийн асуудлаар судалгаа, шинжилгээний ажилд оюун санаагаа зориулан манай сэтгүүлд өөрийн бүтээлээ ирүүлсэн нийт эрдэмтэн, судлаач болон сэтгүүлийн энэ дугаарыг бэлтгэн хэвлэхэд санхүүгийн дэмжлэг, туслалцаа үзүүлсэн Монгол Улсын Их Сургуульд сэтгүүлийн редакцын зөвлөл гүн талархлаа илэрхийлж байна.
Эрхэм уншигч таны оюуны мэлмий тэлэх болтугай.
РЕДАКЦЫН ЗӨВЛӨЛ
Published: 2026-05-13
Article
Судалгаа/Research
ISSN: 2226-1389