ХӨДӨЛМӨРИЙН ЗАХ ЗЭЭЛИЙН ТААМАГЛАЛ БОЛОВСРУУЛАХ АРГА ЗҮЙН АСУУДАЛ METHODOLOGICAL ISSUES IN DEVELOPING LABOR MARKET FORECASTS

Main Article Content

Цэрэннадмидын Амартүвшин
Чулуунбатын Даваасүрэн

Abstract

Хураангуй
Хөдөлмөрийн зах зээлийн эрэлт, нийлүүлэлтийн ирээдүйн таамаглал боловсруулах нь хөдөлмөрийн зах зээлийн бодлого төлөвлөлтөд зайлшгүй шаардлагатай байдаг. Энэхүү судалгаа нь Монгол Улсад өмнө хийгдсэн богино, дунд хугацааны хөдөлмөрийн эрэлт, нийлүүлэлтийн хэтийн төлөвийн тооцоог бодит үр дүнтэй харьцуулан судалж, цаашид анхаарах зөвлөмжийг тодорхойлох зорилготой. Олон улсын туршлагаас харахад, хөдөлмөрийн зах зээлийн таамаглалын загвар боловсруулж буй улс орнуудын дийлэнх нь хүн ам зүйн динамик, технологийн хөгжил, боловсролын системийн өөрчлөлтийг харгалзан үздэг байна. Монгол Улсад хийгдсэн хөдөлмөрийн зах зээлийн эрэлт, нийлүүлэлтийн таамаглалын үр дүн бодит байдлаас зарим тохиолдолд зөрүүтэй гарсан нь тооцооллын аргачлал, анхдагч өгөгдлийн чанар, макро эдийн засгийн урт хугацааны чиг хандлагын үнэлгээ дутмаг байгаатай холбоотой байж болзошгүй. Монгол Улсад хөдөлмөрийн зах зээлийн таамаглалыг цаашид боловсронгуй болгохын тулд олон улсын арга зүй, туршлагаас суралцах, улмаар улс орны онцлог эдийн засгийн бүтэц, хүн ам зүйн нөхцөл байдалтай нийцүүлэх шаардлагатай байна.


Abstract
Accurate labor market demand and supply forecasts are crucial for labor market policy planning. This study evaluates past short and medium-term labor market demand and supply forecasts in Mongolia by comparing projected outcomes with actual developments, with the aim of identifying methodological lessons and considerations for future forecasting. International experience demonstrates that most countries developing labor market forecasting models take into account demographic dynamics, technological developments, and transformations in education systems. In Mongolia, discrepancies between forecasted and actual labor market supply and demand appear to stem from methodological limitations, the quality of primary data, and insufficient consideration of long-term macroeconomic trends. To enhance the reliability of labor market forecasts it is recommended that Mongolia draw on international forecasting practices while adapting models to the country’s specific economic structure, demographic conditions, and institutional context.

Article Details

Section
Судалгаа/Research