МУИС-ийн эрдэм шинжилгээний бичиг болон ISSN 2226-1389 дугаар бүхий “Монголын хүн амын сэтгүүл” нь 1996 оноос хойш МУИС-ийн дэргэдэх Хүн ам зүйн лаборатори (Хүн амын сургалт судалгааны төв)-иос эрхлэн гаргаж буй эрдэм шинжилгээний сэтгүүл юм. Сэтгүүл нь хүн ам, хөгжлийн асуудлуудаар Монгол Улсад хийгдсэн дотоодын болон олон улсын эрдэмтэд, судлаачдын эрдэм шинжилгээний бүтээл (эрдэм шинжилгээний өгүүлэл, тойм өгүүлэл, шүүмж, шинэлэг онол ба судалгаа шинжилгээний арга зүйн тэмдэглэл/танилцуулга зэрэг)-ийг нийтийн хүртээл болгох үндсэн зорилготой, хянан магадлагаа хийгддэг, монгол болон англи хэлээр холимог байдлаар хэвлэгддэг сэтгүүл болно. Сэтгүүл нь  хүн амын салбар дахь асуудлуудаар хийгдсэн эрдэмтэд, судлаачдын бүтээлийг Судалгаа, Үзэл бодол, Сургалт гэсэн үндсэн бүтэцтэйгээр хэвлэн нийтэлдэг.

“Монголын хүн амын сэтгүүл” 1996 оноос хойш хэвлэмэл хэлбэрээр нийтлэгдэж ирсэн ба 2024 оноос эхлэн хэвлэмэл болон онлайн хэлбэрээр олны хүртээл болохоор бэлтгэл ажлууд хийгдэж байна. 

"Mongolian Journal of Population" is a scientific journal (ISSN 2226-1389) published by the Population Teaching and Research Center, National University of Mongolia since 1996. Peer-reviewed and published in Mongolian and English, the journal aims to enable open access to scientific works (research articles, literature reviews, peer-reviews, notes/introductions of innovative theories and research methodologies etc.) conducted in Mongolia by local and international scientific community on population and development issues.  The journal publishes original papers on the field of population and demography as structured: Research, Perspectives & Opinion, Training.

"Mongolian Journal of Population" has been published in printed form since 1996, and preparations are underway to make it available to the public in printed and online form starting from 2024.