Хүнсний тусламж дэмжлэг үзүүлэх үйлчилгээний хамрагдалт ба ажил эрхлэлт Coverage of food aid support services and employment
Main Article Content
Abstract
Хүнс тэжээлийн дэмжлэг үзүүлэх үйлчилгээ, хүнсний эрхийн бичиг олгох журамд орсон хөдөлмөр эрхлэлтийн нөхцлийн хэрэгжилт, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйл ажиллагааны талаарх энэхүү үнэлгээний ажлыг АХБ-ы төслийн хүрээнд хийсэн ба өгүүлэл нь уг үнэлгээний зарим үр дүнг тоймлосон болно. Уг үнэлгээний ажил нь хоёрдогч болон анхдагч мэдээллийн олон эх үүсвэрийг хослуулан ашигласан ба нотлох баримт бүхий мэдээлэлд үндэслэн иргэд“халамжаас хараат” болж байгаа эсэх талаарх хэлэлцүүлэг хийхэд хувь нэмрээ оруулахуйц бүтээл юм. Судалгаагаар ХТДҮ үйлчилгээнд хамрагдаж буй өрхийн дийлэнх нь ядуу, нэн ядуу, хөгжлийн бэрхшээлтэй, олон хүүхэдтэй, ам бүл олонтой байна. ХТДҮ үйлчилгээнд хамрагдсанаар хөдөлмөр эрхлэхгүй болж байгааг нотлох баримт гарсангүй. Уг үйлчилгээнд хамрагдаж буй хөдөлмөрийн насны хүн амын ажилгүйдлийн түвшин өндөр байгаа нь ихэвчлэн мэргэжил, ур чадвар доогуур, эрүүл мэндийн асуудал, асран халамжлах үүрэгтэй холбоотой. Мөн ажил хайдаг боловч ажил олж чаддаггүй, ажил эрхэлж буй иргэдийн хувьд ХТДҮ үйлчилгээнд хамрагддаггүй иргэдтэй харьцуулахад илүү олон цагаар, эрсдэлтэй нөхцөлд ажиллах хандлагатай байна. 2013 оны 4-р сарын байдлаар үйлчилгээнд хамрагдаж байсан хүн амын гуравны нэгээс бага хувь нь 2021 оны 9 сард үйлчилгээнд хамрагдсан хэвээр байгаа нь ХТДҮ үйлчилгээнд иргэд тасралтгүй, байнга хамрагддаг гэсэн таамаглал эргэлзээтэйг харуулж байна.
Article Details
This work is licensed under a Creative Commons Attribution-NonCommercial-NoDerivatives 4.0 International License.