Орон нутгийн эдийн засгийн өсөлтийн хүртээмж

Main Article Content

Цэрэннадмидын Амартүвшин
Загдбазарын Манлайбаатар

Abstract





Эдийн засгийн өсөлт хүртээмжтэй байх нь эмзэг бүлгийн иргэдийн амьдралын түвшинг дээшлүүлэх, тэгш бус байдлыг багасгах, бүс нутгийн нийгэм эдийн засгийн тэнцвэртэй хөгжлийг хангах зэргээр хэрэгжинэ. Энэхүү судалгааны ажлаар сүүлийн жилүүдэд ажиглагдсан эдийн засгийн өсөлт ядуурал буурахад нөлөөлсөн эсэх, өрхүүд өсөлтийн үр шимийг тэгш хүртэж байгаа эсэхийг тодруулахыг зорьсон. Уг судалгаанд ҮСХ-оос эрхлэн явуулдаг Өрхийн нийгэм, эдийн засгийн судалгааны 2010-2016 оны анхдагч тоон мэдээллийг ашигласан.


Улсын хэмжээний эдийн засгийн өсөлт ба өрхийн бодит орлогын хамаарлыг үнэлэхэд хүчтэй эерэг хамаарал ажиглагдсан. Гэхдээ аймгийн эдийн засгийн өсөлт нь аймгийн түвшний ядуурлын үзүүлэлт ба өрхийн түвшний орлогын үзүүлэлтүүдэд төдийлөн нөлөөгүй, хүртээмж муутай байна.






The inclusive growth means improvements in the living standards of vulnerable groups, reduced inequalities while developing different parts of the country in balanced ways. In this study, we tried to identify whether the recent economic growth reduces poverty and was it inclusive or not. This study was conducted using the dataset of annual Household Socio Economic Survey 2010-2016 by the National Statistics Office.


There is a strong positive correlation between the economic growth and the household real income in national level. However, it was estimated that, in provincial level, the economic growth is not inclusive and has not effects on poverty and household income indicators.









Article Details

Section
Article
Author Biographies

Цэрэннадмидын Амартүвшин

Докторант, Монгол Улсын Их Сургуулийн Шинжлэх Ухааны Сургуулийн Эдийн засгийн тэнхимийн багш

Загдбазарын Манлайбаатар

Докторант, Эдийн засгийн судалгаа, эрдэм шинжилгээний хүрээлэнгийн ахлах судлаач