Эдийн засгийн өсөлт ба тэгш бус байдал

Main Article Content

Цэрэннадмидийн Амартүвшин
Сугарын Болормаа

Abstract





Монгол улсын хувьд уул уурхайн салбарын үйлдвэрлэлийн өсөлттэй холбоотойгоор бий болсон эдийн засгийн өсөлт ядуурлын хувь хэмжээг бууруулахад нөлөө үзүүлсэн нь албан ёсны статистик мэдээллээс харагддаг. Харин эдийн засгийн өсөлтийн хүн амын амьжиргаанд үзүүлсэн бодит нөлөө ямар байгааг, эдийн засгийн өсөлт нь хэр зэрэг хүртээмжтэй байгааг тодорхойлох нь цаг үеийн шаардлагад нийцсэн судалгааны асуудал болоод байна. Эдийн засгийн өсөлт хүртээмжтэй байна гэдэг нь эмзэг бүлгийн иргэдийн амьдралын түвшинг дээшлүүлэх, тэгш бус байдлыг багасгах, бүс нутгийн нийгэм эдийн засгийн тэнцвэртэй хөгжлийг хангах зэргээр хэрэгжинэ. Энэхүү судалгааны ажлаар Монгол улс дахь эдийн засгийн өсөлтийн хүртээмжтэй байдлыг тодорхойлохдоо, эдийн засгийн өсөлтийг хангахад хүн бүр оролцож чадсан эсэх, цаашилбал өсөлтийн үр шимийг тэгш хүртэж байгаа эсэхийг шинжилсэн болно. Уг судалгаанд ҮСХ-ноос зохион байгуулан явуулдаг Өрхийн нийгэм, эдийн засгийн судалгааны 2010-2016 оны анхдагч тоон мэдээллийг ашигласан.


Судалгааны дүнгээс харахад орлогын тэгш бус байдал буураагүй байна. Мөн нэг өрхөд ноогдох ажилтай хүний дундаж тоо хүн амын ядуу хэсэгт илүү өндөр байгаа хэдий ч цалингийн орлогын дундаж хэмжээ нь хүн амын чинээлэг хэсэгтэй харьцуулахад доогуур түвшинд байна. Монгол улс дахь эдийн засгийн өсөлт ядуурлыг бууруулсан боловч хүн амын амьжиргааг сайжруулахад хангалттай нөлөө үзүүлж чадахгүй, хүртээмж муутай байна гэж энэхүү судалгааны ажлаас дүгнэв.






According to the official statistics and other studies, poverty rate in Mongolia decreased considerably due to rapid economic growth on the back of a mining boom. However, it is timely important to estimate an effect of the economic growth on the household well-being or its inclusiveness. The inclusive growth means improve- ments in the living standards of vulnerable groups, reduced inequalities and to develop different parts of the country in balanced ways. In this study, to identify whether was the recent economic growth inclusive or not, we aim to clarify the participation of every citizen in the economic growth and benefit from that growth. This study was conducted using the dataset of annual Household Socio Economic Survey 2010-2016 by the National Statistics office.


The main finding is that income inequality keeps staying higher and the number of employed members is higher among poor households than that of non-poor, but the average wage is lower among poor. To conclude, the recent economic growth was e ective for poverty reduction in general, but it was not inclusive.









Article Details

Section
Article
Author Biographies

Цэрэннадмидийн Амартүвшин

Докторант, МУИС-ШУС-ийн Эдийн засгийн тэнхимийн багш

Сугарын Болормаа

Магистрант, МУИС-ХШУИС

Similar Articles

You may also start an advanced similarity search for this article.