2007/2008-аас 2018 онд хүн амын амьжиргаа сайжирсан уу?
Main Article Content
Abstract
2007/2008-аас 2018 онд Монгол Улсын хүн амын амьжиргааг хэрэглээнийх нь зардалд тулгуурлан авч үзэхэд сайжирсан эсэхийг 2007/2008 ба 2018 онд Үндэсний Статистикийн Хороо (ҮСХ)-ноос хийсэн Өрхийн Нийгэм Эдийн Засгийн Судалгаа (ӨНЭЗС)-ны тоон өгөгдөлд тулгуурлан судлав. Үр дүнг үзвэл, 2007/2008-аас 2018 онд Монгол Улсын хүн амын хэрэглээнд бага боловч өсөлт ажиглагдаж, хэрэглээний бүтэц амьжиргааны сайжралтыг илтгэсэн чиглэлд өөрчлөгдөж чадсан ч хүн амын дийлэнхийн хэрэглээ нийт хүн амын дундаж хэрэглээнд хүрэхгүй хэмжээнд байсаар байна. Хэрэглээнд суурилсан ядуурал, ядуурах эмзэг байдлын түвшин мэдэгдэхүйц хэмжээгээр буурсан ч хүн амын дундах хэрэглээний тэгш бус байдал дорвитой буурсангүй. Хэрэглээнд нь сөрөг нөлөөтэй ямар нэг шок эдийн засагт тохиоход ядуурч болзошгүй гэж үнэлэгдсэн хүн амын олонх нь хэт бага дундаж хэрэглээнээсээ үүдэн эмзэг байдалтай болсон гэж 2007/2008 оны хувьд үнэлэгдсэн бол 10 жилийн дараа эмзэг байдалтай хүн амын 55% нь хэт бага дундаж хэрэглээний улмаас, үлдсэн нь хэлбэлзэл ихтэй хэрэглээнээс шалтгаалан эмзэг байдалтай болжээ. Эмзэг байдлын голлох эх сурвалжийг хүн амын ядуу ба ядуу бус бүлгээр зааглан авч үзэхэд мөн ялгаатай байв. Ийнхүү, 2007/2008-аас 2018 оны хооронд хэрэглээний тэгш бус байдал төдийлөн буураагүйг эс тооцвол хүн амын амьжиргаанд ахиц гарсан гэж үзэж болохоор байна.
We have examined whether or not the consumption-based livelihoods of Mongolia’s population improved between 2007/2008 and 2018, based on the data from the Household Socio-Economic Survey (HSES) conducted by the National Statistics O ce (NSO) in 2007/2008 and 2018. The results show that from 2007/2008 to 2018, the consumption of the Mongolian population felt some slight increases, and the consumption structure incorporates some changes re ecting the improvement of living standards. However, the consumption of the most of the population remains below the average consumption of the total population. Consumption-based poverty and vulnerability to poverty have declined signi cantly, yet consumption inequality among the population did not decrease signi cantly. In 2007/2008, the majority of the population expected as potentially impoversished in the event of a shock to the economy were assessed as vulnerable due to the low average consumption. In a decade later, 55.0% of the vulnerable population became vulnerable due to a very low level of consumption, and it is the volatile consumption that leads to the vulnerability for the rest. The main sources of vulnerability are also di erentiated between poor and non-poor groups. Thus, the living standards of the population are concluded to be improved despite the consumption inequality that did not decrease signi cantly between 2007/2008 and 2018.
Article Details
This work is licensed under a Creative Commons Attribution-NonCommercial-NoDerivatives 4.0 International License.