Эрүүл мэндийн зардлаас үүдэлтэй өрхийн санхүүгийн сүйрэлд нөлөөлж буй хүчин зүйлс
Main Article Content
Abstract
Энэхүү судалгааны зорилго нь эрүүл мэндийн зардлаас үүдэн санхүүгийн сүйрэлд өртсөн өрх, түүнд нөлөөлж буй хүчин зүйлсийг тодорхойлоход оршино. Судалгаанд ӨНЭЗС-ны 2016 оны 16451 өрхийн өгөгдлийн баазыг ашигласан ба эрүүл мэндийн зардлаас үүдэн санхүүгийн сүйрэлд өртсөн өрхийг тодорхойлохдоо Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын арга зүйг ашигласан. Эрүүл мэндийн зардлаас үүдэн өрхүүд санхүүгийн сүйрэлд өртөхөд нөлөөлж буй хүчин зүйлийг олон хүчин зүйлийн логистик регрессийн шинжилгээгээр үнэлсэн. Судалгааны дүнгээс харахад 100 өрх тутмын 1 нь суурь хэрэглээнээс бусад зардлынхаа 40 ба түүнээс дээш хувийг эрүүл мэндийн тусламж, үйлчилгээндээ зарцуулж, санхүүгийн сүйрэлд өртсөн байна.
Олон хүчин зүйлсийн регрессийн шинжилгээний үр дүнгээс харахад өрхийн тэргүүний нас, ам бүлийн тоо, өндөр настантай эсэх, бүх гишүүд нь ЭМД-д хамрагдсан эсэх, ажил эрхэлдэг хүнтэй эсэх зэрэг өрхийн хүн ам зүй, нийгэм эдийн засгийн шинж байдал нь өрхүүд эрүүл мэндийн зардлаас үүдсэн санхүүгийн сүйрэлд өртөхөд статистик ач холбогдол бүхий нөлөөтэй байна. Үүнээс гадна өрхийн гишүүдийн эрүүл мэндийн байдал, дээд шатлалын эмнэлгүүдээс авч буй тусламж, үйлчилгээ болон өрхийн байршил нь санхүүгийн сүйрэлд өртөхөд илүү нөлөөлж байна. Тиймээс гуравдагч шатлалын болон хувийн эмнэлгээр үйлчлүүлэх үеийн санхүүгийн эрсдлийг бууруулах, тусламж үйлчилгээний хүртээмжийг дээшлүүлэхэд түлхүү анхаарсан бодлого, үйл ажиллагаа хэрэгжүүлэх, хөрөнгө оруулалт хийх шаардлагатайг энэхүү судалгааны үр дүн харуулж байна.
The purpose of this survey is to determine the households nancially devastated with health expenditure (CHE) and factors that affect them. The Household Socio-Economic Survey database 2016 which contains 16451 household data was used as coupled with WHO methodology for the determination of the households with catastrophic health expenditure. Multiple logistic regression served to assess the factors that triggered the incidence of CHE. The ndings of the survey indicated that one out of every 100 households were exposed to nancial crisis as a consequence of spending 40 and over percent of their household budget on health care services.
According to the results of multiple regression analysis, demographic and socio-economic variables such as age of household head, household size, elder members, and health insurance coverage or employment status of household members are statistically signi cant on the probability of household having CHE. Fur-thermore, health status of the family members, services by the higher-level hospitals and the households’ location variables materially impacted households. Therefore, the survey results strongly recommend that policy framework and , activities as well as investment concerned on reducing the nancial risks of access to tertiary and private hospitals and improving health care accessibility.