Уур амьсгалын өөрчлөлтийг даван туулах малчдын стратеги

Main Article Content

Алгаагийн Солонго

Abstract





Малчид болон сумын төвийн иргэдийн аж амьдралд уур амьсгалын өөрчлөлт, байгалийн гамшгийн эрсдлийн үзүүлж буй нөлөө болон өөрчлөлтөд дасан зохицож буй стратегийг тодорхойлох явдал энэхүү судалгааны үндсэн зорилго байв. Судалгаанд Дундговь, Архангай аймгаас сонгосон малчид, сумын төвийн иргэд, засаг дарга нар хамрагдсан. Чанарын судалгааны арга зүй, техникийг судалгаанд ашиглав.


Малчид сумын төвийн иргэд цаг агаарын урьдчилсан мэдээллийг TV, радио, FM-ээс голдуу авдаг ч гар утсаар энэ төрлийн мэдээлэл авдаг практик нэвтрээгүй байна. Малчдын хувийн бэлтгэл дутмаг, мэдлэг, мэдрэмж муу байна. Орон нутагт малын бэлчээр даацгүй болсон нь илүү чанартай, үр өгөөж бүхий цөөн тооны сайн малтай байхыг малчдаас шаардаж байна. Микро болон макро түвшинд зудыг даван туулах бэлтгэл ажлууд, эрсдлийг даван туулах тодорхой стратегиуд байна. Малчин өрхийн түвшинд худалдан авалттай холбоотой бэлтгэл ажилд бэлэн мөнгөний хомсдол үүсч, дийлэнх өрхүүд банкны зээлтэйгээр хахир өвлийг угтжээ. Ядуурал, эмзэг байдлаас сэргийлэх, өрхийн амьжиргааг тогтвортой байлгах гол арга зам нь өрхийн орлогын эх үүсвэрийг олон талт болгох стратеги юм. Өрхийн орлого дан ганц малаас хамаарсан байх нь байгалийн гамшгийн үед малчдын амьжиргааг илүү эрсдэлтэй болгож байгааг анхаарч, орлогын эх үүсвэрүүдийг нэмэгдүүлэх, амьжиргааны тогтвортой байдлыг хангахад чиглэсэн арга хэмжээнүүдэд анхаарах шаардлагатай байна.






The study was carried out to identify the circumstance for livelihood of herdsmen and soumcentre residents to prevent the climate change and natural disaster impact and de ne theirclimate change adaptation strategy. The study covered by selected herdsmen, soum centre residents and soum governors from Dundgobi and Arkhangai aimags.The study was based upon the qualitative research methodology and techniques.


Herdsmen and soum centre residents access the weather broadcast prevalently from TV, radio and FM stations whereas no practice is available to receive this type of information from mobile. The individual preparation, knowledge and sensitivity of herdsmen has not been adequate or satisfactory. The shortage or exceeding pasture land capacity require them not to be concerned on raising larger number of livestock, but the quality and productivity. Preparation efforts and certain risk survival strategies are available both at micro and macro level. The shortage of cash obstructs the purchase related winter preparation at herdsmen household level that majority are struggling in harsh and severe winter with bank loan. The key ways for the prevention of poverty and vulnerability, sustainable household livelihood include the strategy to diversify household income resources. Hence, it should be of great concern that dependence upon the livestock makes the herdsmen livelihood more vulnerable to natural disaster. Moreover, certain measures are required on increasing income resources and ensuring livelihood sustainability.









Article Details

Section
Article
Author Biography

Алгаагийн Солонго

Доктор (PhD), дэд профессор, Шинжлэх ухааны сургууль, Монгол Улсын Их Сургууль