Нялхасын эндэгдэлд нөлөөлөгч хүчин зүйлс, баримтын судалгаа
Main Article Content
Abstract
Энэхүү баримтын судалгааны зорилго нь Монгол болон гадаадын улс орнуудад хийгдсэн судалгаануудад үндэслэн нялхсын эндэгдэлд нөлөөлөгч хүн ам зүй, нийгэм эдийн засаг, улс төр, эрүүл мэндийн системээс хамаарч буй хүчин зүйлсүүдийг тодорхойлоход оршино. Нялхсын эндэгдэлд эхийн нас, төрөх үеийн байдал, эхийн сүүгээр хооллолт, төрөлхийн эмгэг зэрэг биологийн болон хүн ам зүй хүчин зүйлс нөлөөлж байна. Эхийн боловсрол нь нялхас хүүхдийн эндэгдлийг бууруулах нийгэм, эдийн засгийн нэн чухал үзүүлэлт болох нь нотлогдсоор байна. Бүтэн гэр бүл, эцэг эхийн хайр халамжинд өсч бойжиж буй нялхас, хүүхэд эндэх магадлал ганц бие эхтэй харьцуулахад маш бага байгаа нь гэрлэлт эхийн сэтгэл санаа, эх хүүхдийн асран хамгаалал, өрхийн эдийн засагт давхар хувь үзүүлдэг болохыг судалгааны үр дүнгүүд харуулж байна. Улс үндэстний амар тайван, аливаа ялгаварлал, гадуурхалгүй, дайн самуунгүй улс төрийн тогтвортой байдал нь нөхөн үржихүйн эрүүл мэндийг тэтгэх хүчин зүйлс болж байна.
Эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар, хүртээмж нь нялхсын эндэгдлийг бууруулах анхдагч нөхцөл болохыг улс орнуудад хийгдсэн олон судалгаа нотолсоор байна. Иймд, нарийн мэргэжлийн эмч, сувилагч, эмнэлгийн ажилтанг бэлтгэх, орчин үеийн техник,технологийг тууштай нэвтрүүлэх, ДЭМБ-аас гаргасан стандарт шаардлагуудыг бүрэн хангаснаар нялхас, хүүхдийн эрүүл мэндэд нэн шаардлагатай үйлчилгээг цогцоор нь хүргэх нөхцөл бүрдэх юм.
This study intends to identify demographic, socio-economic, political, and health system factors that contribute to infant mortality both in the context of Mongolia and abroad. Infant mortality is triggered by maternal age, birth status, breastfeeding, and congenital anomalies, the biological and demographic factors. Maternal education remains as an important social and economic indicator for reducing infant mortality. Plethora of research ndings reveal that there is a less mortality rate amongst infants and children nurtured within a full family compared to single mothers, implying that marriage impacts the emotional well-being of mothers, the maternal and child care services as well as the household economy. Additional facts that strongly promote reproductive health have been witnessed from nations that are peaceful, free from discrimination and con icts, and politically stable.
A range of studies in countries have shown that quality and access to health care is a prerequisite for reducing infant mortality. Therefore, training of medical practitioners- specialized doctors, nurses and other staff, consistent introduction of innovative techniques and technologies, and full compliance with the standard requirements set by the WHO will enable inclusive services for the health of infants and children.