МОНГОЛ УЛСЫН ХОТ ТӨЛӨВЛӨЛТИЙН БОДЛОГОД ХҮН АМЫН ХЭТИЙН ТООЦООГ АШИГЛАХ АРГА ЗҮЙН АСУУДАЛ METHODOLOGICAL ISSUES IN THE APPLICATION OF POPULATION PROJECTIONS TO MONGOLIA’S URBAN PLANNING POLICY

Main Article Content

Мэндбаярын Бүжинлхам
Алгаагийн Солонго
Доноровын Дорлигжав

Abstract

Хураангуй
Хүн амын хэтийн тооцоолол нь хөгжлийн бодлого төлөвлөлт, нөөцийн хуваарилалтыг оновчтой хэрэгжүүлэхэд тулгуур мэдээлэл болдог. Энэхүү судалгааны зорилго нь хүн амын хэтийн тооцооны үнэн зөв байдалд хэтийн тооцооны хамрах хугацаа болон сонгосон арга, загварууд хэрхэн нөлөөлж буйг тодорхойлох явдал байв. Судалгаанд 1990–2014 оны хооронд аймаг, сумын төвийн суурин газруудыг хамран хийгдсэн, хот төлөвлөлтийн баримт бичгүүдэд байгаа хэтийн тооцоог гол мэдээлэл болгон, тэдгээрийн үнэн зөв байдлыг MAPE, MALPE, детерминацын коэффициент тооцох аргуудаар үнэлсэн. Шинжилгээний үр дүнд тооцооны хугацаа уртсах тусам алдааны түвшин нэмэгддэг хандлага илэрсэн. Аймгийн төвүүдийн богино хугацааны тооцоонд математикийн загвараар хийсэн тооцоо хамгийн бага алдаатай байсан бол сумын төвүүдийн урт хугацааны тооцоонд харьцааны арга, богино хугацааны тооцоонд геометр өсөлтийн загвар илүү оновчтой байв. Хүн амын тоо, өөрчлөлт нь төрөлт, нас баралт, шилжих хөдөлгөөнөөс шууд хамаардаг тул цаашид бодлогын баримт бичигт ашиглах хүн амын хэтийн тооцооны үнэн зөв байдлыг хангахдаа бүрэлдэхүүний аргаар, хэд хэдэн хувилбараар боловсруулах нь зүйтэй.


Abstract
Population projections serve as a critical foundation for effective development policy, planning, and resource allocation. This study investigates how methodological choices, models and the length of the projection affect the accuracy of population projection. Projections in urban planning documents at the aimag and soum center levels for the period of 1990–2014 serve as a primary data source. Their accuracy is evaluated by the methods of estimating Mean Absolute Percentage Error (MAPE), Mean Algebraic Percentage Error (MALPE), and determination coefficient. The results reveal that forecast accuracy declines as the projection interval lengthens. For aimag centers, short-term projections generated through mathematical models exhibited the lowest error rates. In contrast, for soum centers, long-term projections used ratio methods and short-term projections used geometric model were found to be the most accurate. Since population dynamics are influenced directly by fertility, mortality, and migration patterns, the study recommends employing the cohort-component method in future by several scenarios to improve the reliability of population projections for policy and planning purposes.

Article Details

Section
Судалгаа/Research

Most read articles by the same author(s)