УЛААНБААТАР ХОТЫН АГААР БОХИРДУУЛАГЧ ЗАРИМ БОДИСЫН НЯЛХАС, ХҮҮХДИЙН ЭНДЭГДЭЛД ҮЗҮҮЛЖ БУЙ НӨЛӨӨ THE EFFECT OF SELECTED AIR POLLUTANTS ON INFANT AND CHILD MORTALITY IN  ULAANBAATAR CITY

Main Article Content

Батбаярын Лхагважаргал
Алгаагийн Солонго

Abstract

Хураангуй
Улаанбаатар хотын агаарын бохирдол нь хүн амын эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж буй тулгамдсан асуудал байсаар байна. Энэхүү судалгаанд Улаанбаатар хотын агаар дахь гол бохирдуулагчдын түвшин, түүний нялхас, хүүхдийн эндэгдэлд үзүүлж буй нөлөөг судлах зорилго дэвшүүлсэн. Судалгаанд 2015-аас 2023 он хооронд Улаанбаатар хотын төвийн зургаан дүүрэгт сарын давтамжтайгаар бүртгэгдсэн агаар бохирдуулагч зарим бодисын хэмжээ болон нялхас, хүүхдийн эндэгдлийн хэмжээний талаарх хоёрдогч өгөгдөл (n=648) ашиглаж, нэг болон олон хүчин зүйлийн шугаман регрессийн шинжилгээ хийсэн. Үр дүнгээс харахад нүүрс шатаалтын хаягдал, гэр хорооллын нүүрсний хэрэглээ, механик өгөршлөөс үүсэх том ширхэгт тоосонцор (PM10, автомашин, үйлдвэрүүдээс ялгарах жижиг ширхэгт тоосонцор (PM2.5), хүхэрлэг хий (SO2) зэрэг нь нялхас, хүүхдийн эндэгдэлд нөлөөлж байв. Харин азотын давхар исэл (NO2) нялхас, хүүхдийн эндэгдэлд статистикийн хувьд ач холбогдолтой нөлөө үзүүлээгүй байна.


Abstract


Air pollution in Ulaanbaatar city remains a pressing public health concern, with particularly severe implications for vulnerable populations. This study examines the relationship between key air pollutants and infant and child mortality in Ulaanbaatar. The secondary data (n=648), collected monthly between 2015 and 2023 across six central districts, were analyzed using univariate and multivariate linear regression models. The results indicate that emissions (PM10) from coal combustion, the use of coal in ger areas, coarse particulate matter resulting from mechanical abrasion, fine particulate matter (PM2.5) from automobiles and factories, and sulfur dioxide (SO2) exert significant effects on infant and child mortality. Conversely, nitrogen dioxide (NO2) was found to have no statistically significant impact on infant and child mortality.

Article Details

Section
Судалгаа/Research

Most read articles by the same author(s)