ЦАР ТАХЛЫН ӨМНӨХ БА ДАРААХ ӨРХИЙН ХҮН АМ ЗҮЙ, НИЙГЭМ, ЭДИЙН ЗАСГИЙН ЭМЗЭГ БАЙДАЛ

Main Article Content

Алгаагийн Солонго
Мөнхбатын Баяржаргал

Abstract

Эмзэг байдлыг эмпирик аргаар хэмжих, тоон үзүүлэлтээр тодорхойлох сонирхол судлаачдын дунд нэмэгдсээр байна. Бид цар тахлын өмнөх ба дараах өрхийн түвшний хүн ам зүй, нийгэм-эдийн засгийн эмзэг байдлыг харьцуулан үнэлэх зорилгоор энэхүү дүн шинжилгээг хийсэн. Нийгмийн эмзэг байдлын индекс (SoVI) тооцож буй аргачлалд үндэслэн өрхийн түвшний эмзэг байдлын дүн шинжилгээг өрхийн хүн ам зүйн шинж байдал, өрхөд үзүүлж буй нийгмийн дэмжлэг, өрхийн эдийн засгийн нөхцөл байдал гэсэн 3 бүрэлдэхүүн хэмжигдэхүүнээр сонгон авч шинжилсэн. Шинжилгээнд ҮСХ-ноос зохион байгуулсан ӨНЭЗС-ны 2018 (n=16454), 2022 оны (n=22995) мэдээллийн баазыг ашигласан. Дүн шинжилгээгээр өрхийн түвшний хүн ам зүй, нийгэм-эдийн засгийн нийлмэл эмзэг байдал цар тахлын өмнөх үетэй (HHVI=0.517) харьцуулахад цар тахлын дараа (HHVI=0.498) буурсан байна. Бүрэлдэхүүнээр задалбал, өрхийн хүн ам зүйн эмзэг байдал бага, харин нийгэм-эдийн засгийн эмзэг байдал өндөр байгаа ба энэ хандлага цар тахлын өмнөх болон дараах аль аль үед ижил байна. Цар тахлын дараа өрхийн нийгмийн эмзэг байдал нэмэгдэж, хүн ам зүйн болон эдийн засгийн эмзэг байдал буурсан байна. Өрхийн анхдагч нэгж дээр суурилсан эмзэг байдлыг хэмжсэн явдал Ковид-19, зуд зэрэг нийтийг хамарсан халдварт цар тахал, байгалийн гамшигт үзэгдлийн аюулаас урьдчилан сэргийлэх оновчтой хариу арга хэмжээ авах эмпирик нотлох баримтыг бий болгох практик ач холбогдолтой болно.

Article Details

Section
Судалгаа/Research
Author Biographies

Алгаагийн Солонго, Монгол Улсын Их Сургууль

PhD, Монгол Улсын Их Сургууль, Шинжлэх Ухааны Сургуулийн профессор

Мөнхбатын Баяржаргал, Үндэсний Статистикийн Хороо

Докторант,  Тооллого, өгөгдлийн шинжилгээний газар, Хүн ам, орон сууцны тооллогын хэлтсийн ахлах мэргэжилтэн

Most read articles by the same author(s)