Mонгол орны хүн амын дотоод шилжих хөдөлгөөний газарзүйн асуудлууд
Main Article Content
Abstract
Монгол Улсын хүн амын дотоод шилжих хөдөлгөөний сүүлийн 30 жилийн хандлагаас харахад хөдөөнөөс хот руу, ялангуяа Улаанбаатар хот руу шилжин суурьших үйл явц харьцангуй өндөр хэвээр хадгалагдсаар байна. Үүний үр дүнд хүн амын байршил, нутагшилтад өөрчлөлт гарч, хотын бүс нутгийн ачааллыг ихэсгэх, хүн амын хэт төвлөрөл, орчны бохирдол, үйлдвэрлэл-нутаг дэвсгэрийн зохисгүй харьцаа, бүс нутгийн эдийн засгийн хөгжлийн ялгаатай байдал зэрэг нийгэм, эдийн засгийн олон хүчин зүйлст бодитойгоор нөлөөлөх боллоо. Тиймд энэхүү судалгааны ажлын үндсэн зорилго нь сүүлийн 30 жилийн Монгол орны хүн амын дотоод шилжих хөдөлгөөний үндсэн үзүүлэлтүүдэд дүн шинжилгээ хийх юм. Хүн амын дотоод шилжих хөдөлгөөний үндсэн үзүүлэлтүүдийн сүүлийн 30 жилийн явцыг харахад байгалийн гамшигт үзэгдэл тохиолдсон онуудын дараагийн онд (2000, 2004, 2010) хүн амын шилжих хөдөлгөөнд оролцогчдын тоо өсдөг ерөнхий зүй тогтол ажиглагдах бөгөөд хөдөөнөөс хот руу, ялангуяа Улаанбаатар хот руу шилжин суурьших үйл явц харьцангуй өндөр хэвээр хадгалагдсаар байна. Түүнчлэн аймаг, орон нутгаас шилжин явагчид болон Улаанбаатар хотод шилжин ирэгчдийн тоог харьцуулан харахад 1990-1999 онуудад эдгээр үзүүлэлтийн хоорондын зөрүү их байсан бөгөөд нийт аймаг, орон нутгаас шилжин явагчдын тоонд Улаанбаатар хотод шилжин ирэгчдийн эзлэх хувь бага байгаа нь тухайн үед хүн амын дотоод шилжих хөдөлгөөнд аймаг хоорондын шилжилт зонхилж байсныг илтгэж байна. Харин 2000-2009 онуудад эдгээр үзүүлэлтүүд бараг зөрүүгүй болж, эзлэх хувь нь 65.4-өөс дээш байсан нь энэ үеийг нийслэл хотод шилжин ирэгчдийн оргил үе гэж нэрлэж болохоор байна. Харин 2010-2019 онуудад Улаанбаатар, Дархан,Эрдэнэт зэрэг томоохон хотуудаас гадна аймгийн төв хотууд руу чиглэх урсгал нэмэгдсэн зүй тогтол ажиглагдаж байгаа бөгөөд уул уурхайн ашиглалтаас үүдсэн ажлын байрыг даган Өмнөговь аймгийн Ханбогд, Цогтцэций, Гурвантэс зэрэг сумд руу чиглэсэн хүн амын шилжих хөдөлгөөн эрчимжсэн хэдий ч түр зуурын шинжтэй байна.
The trend of Mongolia’s internal migration over the last 30 years shows that migration from rural to urban areas, especially to Ulaanbaatar, remains relatively high. As a result, population settlement and distribution were changed, a ecting many social and economic factors, such as increasing congestion in urban areas, overcrowding, environmental pollution, ine cient industrial-territorial relations, and disparities in regional economic development. Therefore, the main purpose of this study is to analyze the main indicators of internal migration in Mongolia over the last 30 years. From the insights of the main indicators, the following years of natural disasters (2000, 2004, 2010) reveal a general pattern of an increasing migration rate, and migration from rural to urban areas, especially to the capital city still remain relatively high. In addition, a comparison of the number of migrants from aimags and rural areas and migrants to Ulaanbaatar showed that the gap between these indicators was large between 1990 and 1999, and the share of migrants from Ulaanbaatar to the total number of migrants from aimags and rural areas was low when inter-aimag migration was predominant. However, in 2000-2009, these indicators were almost the same, with a share of more than 65.4 percent, which can be called the peak of migrants in the capital city. But, in 2010-2019, in addition to large cities such as Ulaanbaatar, Darkhan, and Erdenet, an increased ow is expected to aimag centers, and although migration to Khanbogd, Tsogttsetsii, and Gurvantes soums in Umnugovi aimag has intensi ed due to mining-related jobs, it is of temporary nature.
Article Details
This work is licensed under a Creative Commons Attribution-NonCommercial-NoDerivatives 4.0 International License.