Нүүдэлч малчдын суурьших үйл явц, түүний хэлбэрүүд

Main Article Content

Цэдэв-Ишийн Отгонхүү
Даваахүүгийн Хишигдорж
Пунсанцогвоогийн Цэенханд

Abstract





Орчин үед нүүдлийн амьдралын хэв маягаас суурин амьдралын хэв маягт шилжих шилжилт давамгайлах болов. Энэхүү судалгаагаар 2016-2018 онд санамсаргүй түүврийн аргаар сонгосон 420 малчин өрхийн асуулгад боловсруулалт хийж хагас суурьшлын 3 хэлбэрийг илрүүлсэн. Эдгээр нь уламжлалт нүүдлийн тоо, зай цөөрч, нэг буурин дээрээ удаан сууж буй малчдын хагас суурьшил, ямар нэгэн суурин газар (сум, аймгийн төв, Улаанбаатар)-т өрх тасран амьдарч буй малчдын хагас суурьшил, хот орчмын бүсэд мал аж ахуйн хөдөлмөр зохион байгуулалтын шинэ хэлбэрийг үүсгэн суурьшиж буй малчдын хагас суурьшил болно. Харин дэд бүтцийн сайтар хөгжилтэй суурин газарт зарим малчин өрхүүд суурьшиж, орлогын олон төрөлтэй болж буйгаар малчдын бүрэн суурьшил илэрч байна. Хөдөөгийн хүн ам бүрэн суурьшилд шилжиж буй 2 хэлбэр байна. Үүнд хатуу хучилттай авто зам дагуух зорчигчдод үйлчлэх үйлчилгээний цэгт болон хот суурин газарт шилжиж очиж, суурьшмал амьдралын хэв маяг руу шууд орж байна. Гэхдээ нутаг дэвсгэрийн ялгаа, байгалийн бүс бүслүүр, аж ахуй эрхлэлтийн онцлогоос хамааран суурьшлын хэлбэрүүд өөр өөр байгаа нь ажиглагдаж байна.






Nowadays, moving from a nomadic lifestyle to a settled lifestyle prevails. The purpose of this study is to de ne the settlement process of nomadic herders in geographical terms and to determine their forms. In 2016-2018, 420 herder households were randomly selected and surveyed and 3 semi-settlement forms were identi ed. These include the herder households with long-term settlements in the same area with reduced mobility and distance, those living as split in some settlement areas (soum, province center and Ulaanbaatar city), the ones settled in peri-urban areas establishing a new form of farming and labor organization. In contrast, there are some herder families who are fully settled in areas with better infrastructure development and enabled diversi ed earning opportunities, demonstrating full settlement form. 2 forms of full settlement have been evident for rural community- moving to service areas for passengers along the autoroad network and moving to urban areas. However, the types of settlements have been observed to vary depending on the territorial differences, natural zones, and the speci cs of the business.









Article Details

Section
Article
Author Biographies

Цэдэв-Ишийн Отгонхүү

Магистр, Эрдэм шинжилгээний дэд ажилтан, Шинжлэх Ухааны Академийн Газарзүй-Геоэкологийн хүрээлэн, Нийгэм эдийн засгийн газарзүйн салбар 

Даваахүүгийн Хишигдорж

Магистр, Эрдэм шинжилгээний дэд ажилтан

Шинжлэх Ухааны Академийн Газарзүй-Геоэкологийн хүрээлэн, Нийгэм эдийн засгийн газарзүйн салбар

Пунсанцогвоогийн Цэенханд

Бакалавр, Эрдэм шинжилгээний дадлагажигч ажилтан

Шинжлэх Ухааны Академийн Газарзүй-Геоэкологийн хүрээлэн, Нийгэм эдийн засгийн газарзүйн салбар