МОНГОЛ УЛСЫН ХҮН АМЫН ДОТООД ШИЛЖИХ ХӨДӨЛГӨӨНД НӨЛӨӨЛӨХ ХҮЧИН ЗҮЙЛСИЙН ГАЗАРЗҮЙН СУДАЛГАА

Main Article Content

Цэдэв-Ишийн Отгонхүү
Мягмарсүрэнгийн Алтанбагана

Abstract

Монгол Улс зах зээлийн эдийн засагт шилжсэнээс хойш хөдөө, орон нутаг дахь ажлын байрны хомсдол, байгалийн гамшигт үзэгдэл зэргээс болж амьжиргаа доройтсон иргэдийн хөдөөнөөс хот суурин руу чиглэсэн “их нүүдэл” тасралтгүй үргэлжилсээр байна. Сүүлийн 30 жилийн дүнгээр аймаг, орон нутгаас Улаанбаатар хот руу чиглэсэн хүн амын  цэвэр шилжилт 530.4 мянган хүн болж байгаа бөгөөд 1990-2021 онуудын нийт шилжин ирэгчид 2021 оны Улаанбаатар хотын нийт хүн амын 47.3 хувьтай тэнцэж байна. Энэхүү судалгаагаар сүүлийн 30 жилийн Монгол орны хүн амын дотоод шилжих хөдөлгөөний үндсэн үзүүлэлтийг аймаг, сумдын түвшинд шинжилж, хүн амын нутагшил, суурьшилд гарсан өөрчлөлтийг тодорхойлж, нөлөөлсөн татах, түлхэх хүчин зүйлсийг суурьшлын хэлбэрүүдээр судлахаар зорьсон. Судалгаанд ҮСХ-ны Хүн ам, орон сууцны тооллого болон бусад хоёрдогч мэдээллүүдийг ашиглан 1990-2020 оны хувьд сумдын түвшинд шинжилгээ хийсэн. Сүүлийн 30 жилийн хугацаанд Монгол Улсын хүн амын тоо 1203.2 мянган хүнээр буюу 58.7 хувиар өссөн ба хүн амын тооны өөрчлөлтийг аймгуудаар авч үзвэл 4 аймаг, 21 суманд хүн амын механик цэвэр өсөлт эерэг байна. Түүнчлэн өмнө хийгдсэн судалгаануудад дурьдагдсан хүн амын шилжих хөдөлгөөний 80 орчим шалтгааныг багцлан 3 бүлгийн 15 багц татах, түлхэх хүчин зүйлс болгон тодорхойлж, байгалийн гамшигт үзэгдэл, ерөнхий боловсролын үйлчилгээ, зам, тээврийн хүчин зүйлсийн жишээгээр дүн шинжилгээ хийлээ. 

Article Details

Section
Судалгаа/Research
Author Biographies

Цэдэв-Ишийн Отгонхүү, Шинжлэх Ухааны Академи

Докторант, Газарзүй, Геоэкологийн хүрээлэн, Нийгэм, эдийн засгийн газарзүйн салбарын эрдэм шинжилгээний дэд ажилтан

Мягмарсүрэнгийн Алтанбагана, Шинжлэх Ухааны Академи

PhD, Газарзүй, Геоэкологийн хүрээлэн, Нийгэм, эдийн засгийн газарзүйн салбарын дарга

Most read articles by the same author(s)