Бага болон суурь боловсролын салбарын хэрэгцээний хандлага, хэтийн төлөв

Main Article Content

Доноровын Дорлигжав
Цогтсайханы Болормаа

Abstract





Нийгмийн үндсэн суурь үйлчилгээ болох боловсролын үйлчилгээний өнгөрсөн болон өнөөгийн хүрэлцээ хангамж, хүртээмжийн талаар олон төрлийн судалгааны ажил байдаг ч хүн ам зүйн ирээдүйн чиг хандлага, өөрчлөлтөд тулгуурлан хийсэн судалгаа шинжилгээний ажил дутмаг байна. Тухайн улс орны боловсролын түвшний үзүүлэлт нь төр засгаас хүнийг хөгжүүлэхэд зарцуулсан хөрөнгө оруулалтын өнгөрсөн, одоо, ирээдүйн үр дүнг илэрхийлдэг нийгэм, эдийн засгийн цогц үзүүлэлт юм.


Энэхүү судалгаа нь бага, суурь боловсролын хэрэгцээний хандлага, хэтийн төлөв байдлыг тодорхойлох зорилготой ба ирээдүйд Монгол Улсын хүн амын насны бүтцэд гарч буй өөрчлөлт нь бага болон суурь боловсролын эрэлт хэрэгцээнд хэрхэн нөлөөлж байгааг судалж үзсэн. Хүн амын өсөлтийн улмаас бага болон суурь боловсролын үйлчилгээний эрэлт хэрэгцээг нэмэгдүүлж байгаа ба 2040 оныг 2010 онтой харьцуулахад бага боловсролын сурагчид 29.3 хувиар, суурь боловсролын сурагчид 12.2 хувиар, бага боловсролын багш нарын тоо 160.1 хувиар, суурь боловсролын багш нарын тоо 57.1 хувиар, бага болон суурь боловсролын сургууль 12.2 хувиар тус тус нэмэгдэх тооцоо гарч байна. Үүнтэй уялдан бага болон суурь боловсролын багш нарын ачаалал ихээхэн нэмэгдэж, ирээдүйд ч энэ түвшинд мэргэжилтэн бэлтгэх, ажлын орон тоог нэмэгдүүлэх эрэлт өндөр байна. Тухайн салбарын төсөв, хөрөнгө оруулалтанд хүн амын хэтийн тооцоог үндэслэн тодорхойлсон эрэлт, хэрэгцээ, тоо мэдээллийг ашиглах хэрэгтэй байна.






Although there are many studies on the availability of educational services of the past and present supply and demand as basic social services, there are not enough research which have pointed on future demo- graphic tendencies and changes. The education level index of the country is a set of socio-economic indi- cator which re ects past and current results of the government investment in human development.


The aim of the study is to identify the perspectives and the needs’ tendency of the primary education and secondary education, moreover, how the future changes of the Mongolians’ age structure might in uence on both education supply and demand. Primary and secondary education demands have been increasing because of the growing population and the increasing rating tendency has been exposed by our calculat- ing. The primary education pupils might increase by 29.3%, the secondary education pupils by 12.2%, the primary education teachers by 160.1%, and the secondary education teachers by 57.1% in comparing 2040 to 2010 years. The primary and the secondary education teachers’ workload revealed us to pay attention on train or provide more specialists in the future. To conclude, there is a need to access the data which has based on the future population prediction evaluation on the education projects and the investments.









Article Details

Section
Article
Author Biographies

Доноровын Дорлигжав

Mагистр (МА), МУИС-ШУС-ийн Газарзүйн тэнхим, багш

Цогтсайханы Болормаа

Доктор (PhD), МУИС-ШУС-ийн Эдийн засгийн тэнхим, профессор