Хүн амын дотоод шилжих хөдөлгөөн: Бэрхшээл, сорилтууд
Main Article Content
Abstract
Монгол Улсын хүн амын дотоод шилжих хөдөлгөөн, ялангуяа, хөдөөгөөс хот шилжих хөдөлгөөн эрч хүчээ сулруулахгүй, үргэлжилсээр л байна. Сүүлийн 15 жилийн статистикаас харахад, жилд дунджаар 102 гаруй хүн дотооддоо ямар нэг байдлаар шилжих хөдөлгөөнд оролцож байна.
Энэхүү судалгааны ажлаар шилжигч болон шилжигч бус өрхүүдэд тохиолдож буй бэрхшээл, сорилтуудыг уугуул болон шилжин суурьшсан нутгаар ялгаатай тодорхойлохыг зорьсон. Судалгаанд 2018 онд хийгдсэн уугуул болон шилжин суурьшсан 1001 өрхийн 3715 хүн амыг хамруулсан асуулга судалгааны мэдээллийн санг ашиглав.
Шилжих хөдөлгөөн Монгол Улсын нийгэм-эдийн засгийн хөгжилд чухал нөлөө үзүүлэгч хүчин зүйл гэдэг нь судалгааны үр дүн харуулж байна. Шилжих хөдөлгөөний хоёр тал буюу уугуул болон шилжин суурьшсан нутаг аль алинд нь үр нөлөө гарч байгаа тул бодлого боловсруулагчид шилжилтийн үр өгөөжийг нэмэгдүүлж, шилжилттэй холбоотой зардлыг бууруулахын тулд онцгойлон анхаарах хэрэгтэй байна. Шилжихээсээ өмнө шилжигч өрхүүд уугуул нутагтаа ихэвчлэн эдийн засгийн шинж бүхий хүндрэл бэрхшээлтэй учирдаг бол шилжин суурьшсан нутагт ирснийхээ дараа амьжиргаа/ ахуйн нөхцөлтэй холбоотой бэрхшээлтэй учирдаг байна. Уугуул нутагт шилжигчдэд тохиолдож буй хамгийн гол бэрхшээлд ажлын байр байхгүй, орлогын эх үүсвэргүй байх байдал орж байна. Харин шилжин суурьшсан нутагт байр сууц болон газрын зөвшөөрөлтэй холбоотой бэрхшээлүүд илүүтэй тохиолддог байна.
Internal migration in Mongolia, including rural-urban migration, did not lose its momentum and still contin-ues. As statistical data of the over past 15 years show, on average over 102 thousand people participate in some forms of internal migration annually.
This study aims at determining challenges faced at origin and destination areas. The analysis relies on data from a recently (in 2018) conducted household questionnaire survey across areas of both origin and desti-nation, covering 3,715 individuals from 1,001 households.
The ndings illustrate that internal migration is an important factor in the social and economic development of Mongolia. Given the implications for both areas of origin as well as destination, it would be sensible for policymakers to take into consideration the overall and more speci c trends in order to maximize the ben-e ts and minimize the costs of such movement. Dif culties faced by migrant households in their areas of origin before moving were predominately economic in nature, whereas issues at destination are related to living conditions. Most problems migrant households faced at origin were related to a lack of jobs or income sources. At destination, the most pressing challenges include not having a dwelling or permission for land.