МОНГОЛ УЛСЫН ШИЛЖИЛТ ХӨДӨЛГӨӨНИЙ ЗАСАГЛАЛЫН ҮНЭЛГЭЭ
Main Article Content
Abstract
Шилжилт хөдөлгөөний засаглалын хүрээ нь төлөвлөгөөтэй, сайн удирдлага, зохион байгуулалттай шилжилт хөдөлгөөнийг бий болгоход дэмжлэг үзүүлэх нэн чухал элементүүдийг багтаасан байдаг. Энэ хүрээнд шилжилт хөдөлгөөний засаглалын шалгуур үзүүлэлтүүд (ШХЗШҮ)-ийг буюу улс орнуудыг шилжилт хөдөлгөөний засаглалын бүтцээ бэхжүүлэхэд ашиглаж болохуйц бодлогын хөшүүргүүдийг санал болгодог шалгуур үзүүлэлтийн багцыг авч үздэг. Тэдгээр багц шалгуур үзүүлэлтүүд нь шилжилт хөдөлгөөний талаарх сайн туршлагууд, цаашид боловсронгуй болгох шаардлагатай салбар чиглэлүүдийг илрүүлдэг гол хэрэглэгдэхүүн болдог. Монгол Улсад ШХЗШҮ-үүдийн талаарх судалгаа өмнө нь хийгдэж байгаагүй. Иймд ОУШХБ-ын санхүүгийн дэмжлэгтэйгээр Монгол Улсын ШХЗШҮ-ийн судалгааг 2022-2023 онд гүйцэтгэсэн. Энэ судалгааг хоёрдогч мэдээллийн эх үүсвэрт тулгуурлан, чанарын судалгааны баримт бичиг судлалын аргаар гүйцэтгэсэн. Судалгаагаар Монгол Улсын ШХЗШҮ-ийн байдлыг тодорхойлохдоо манай улсад хамаарах 98 шалгуур үзүүлэлтийн хүрээнд гаргасан. Судалгааны үр дүнгээр, Монгол Улсын Засгийн газар шилжилт xөдөлгөөний бодлогын салбар чиглэлүүдээс цаашид боловсронгуй болгоx хэрэгцээ шаардлагатай салбар, чиглэлийг эрэмбэлэх ажлыг нэн тэргүүнд xийx хэрэгцээ байна. Түүнчлэн, 1) гадаад, дотоод шилжилт xөдөлгөөний талаарх Үндэсний стратегийг боловсруулаx; 2) Үр дүнтэй тэгш хамруулсан институцийн меxанизмыг бий болгоx; 3) Xамтын хариуцлагыг дэмжин яамд, салбар xоорондын уялдаа холбоог xангаx; 4) Шилжилт xөдөлгөөнтэй xолбоотой хэрэгжиж буй xөтөлбөрүүдийн хэрэгжилтэд нэн тэргүүнд xяналт шинжилгээ xийx; 5) Бодлого боловсруулаx, орон нутгийг мэдээллээр xангаx, үндэсний болон орон нутгийн түвшинд чадавxыг бэxжүүлэx ажлыг тасралтгүй xийx хэрэгтэй байна.
Article Details
This work is licensed under a Creative Commons Attribution-NonCommercial-NoDerivatives 4.0 International License.