Цар тахлын үеийн нийгмийн хамгааллын хариу арга хэмжээний үнэлгээ
Main Article Content
Abstract
КОВИД-19 цар тахлаас шалтгаалсан хямралын нөлөөллийг бууруулахаар Монгол Улсын Засгийн газраас 2020 оны 4-р сараас 10-р сар хүртэлх хугацаанд авч хэрэгжүүлсэн нийгмийн хамгааллын арга хэмжээг үнэлсэн судалгааны үр дүнг танилцуулж байна. Үнэлгээг симуляци(хийсвэр тооцоолол)-ийн арга зүйгээр хийсэн ба 2018 оны Өрхийн нийгэм эдийн Засгийн судалгаа (ӨНЭЗС)-ны мэдээллийг ашигласан. Энэ нь ядуурал, орлогын хуваарилалтад цар тахлын нөлөө байгаа эсэх, цаашилбал коронавирусаас үүдэлтэй хямралыг бууруулахад засгийн газрын бодлого хэр зэрэг үр дүнтэй байгааг үнэлэх зорилготой.
КОВИД-оос шалтгаалсан эдийн засгийн бууралтын төсөөлөлд тулгуурлан үзвэл, цар тахал өрхийн орлогыг дунджаар 10 хувиар бууруулахаар байсан байна. Засгийн газраас цар тахлын сөрөг нөлөөллийг бууруулах ямар нэг арга хэмжээ авч хэрэгжүүлээгүй бол тэгш бус байдал, ядуурлын аль аль нь мэдэгдэхүйц нэмэгдэх байжээ гэсэн үр дүн гарлаа. Судалгааны ажлыг АХБ-ны төслийн (TA 9883 – Үр дүнтэй нийгмийн халамжийн системийг бий болгох нь) хүрээнд хийж гүйцэтгэсэн бөгөөд энэхүү сэтгүүлд симуляцийн гол үр дүнг хүргэж байна.
This paper presents the results of an assessment of the social protection response by the Government of Mongolia from April to October, 2020 to mitigate the impact of the COVID-19 pandemic induced recession. The assessment was performed using a simulation method and data from the 2018 Household Socio-Economic Survey (HSES) to assess whether there is a pandemic e ect on poverty and income distribution, and how e ective government policies are in Covid-19 impact mitigation.
Based on the assumptions of the Covid-19 driven economic losses, on average the pandemic would have reduced households’ income by 10%. It was concluded that both inequality and poverty would have increased signi cantly unless the government had responded with mitigation measures to the pandemic e ects. The assessment conducted under the ADB project (TA 9883 - Building Capacity for an E ective Social Welfare System) and the main results of the simulation are presented in this journal.