Хүүхдийг бэлгийн мөлжлөгт ашиглаж буй байдал

Main Article Content

А. Солонго

Abstract

Нийгмийн болон хувь хүний үүднээс, охид, эмэгтэйчүүдийн биеэ үнэлэх явдал нь олон талт сөрөг үр дагавартай байдаг. Өнөөдөр Монгол улсад энэ үзэгдэл зөвхөн Улаанбаатар хотод байдаг нийгмийн сөрөг үзэгдэл гэж ойлгогддог байдал өөрчлөгдөж томоохон хот суурин, хүн ам олноор оршин суудаг газруудад үндэсний хэмжээний сэтгэл эмзэглүүлсэн асуудлын нэг болоод байна.
Биеэ үнэлэх явдалтай хууль цагдаагийн байгууллагууд тэмцэж байгаа хэдий ч биеэ үнэлэгчдийн эсрэг авч буй арга хэмжээ, хууль тогтоомж нэмэгдэхийн хэрээр уг үзэгдэл илүү далд, нарийн зохион байгуулалтын хэлбэрт шилжиж байгааг судалгааны мэдээ, баримтууд харуулж байгаа юм. Энэхүү ажлаар, судлаач ОУХБ-ын захиалгаар МУИС-ийн ХАССТ-ийн гүйцэтгэсэн болон бусад байгууллага, судлаачдын хийсэн өсвөр насны биеэ үнэлэгч охидын талаарх судалгаануудын үр дүнг хураангуйлан уншигч та бүхэнд хүргэж байна.
Судалгаанд, өсвөр насны биеэ үнэлэгч охид, тэдний амьдрал, үйл ажиллагаанд нөлөөлж буй хүчин зүйлүүдийг жишээ баримттайгаар тодорхойлон гаргасан болно. Түүнчлэн судалгааны үр дүнд үндэслэн, дээрх асуудлыг шийдвэрлэх, түүнийг зохицуулах талаар төрөөс болон бусад холбогдох байгууллагуудаас явуулж буй үйл ажиллагаанд шүүмжлэлтэй хандаж, бэрхшээлийг хэрхэн давж болох талаар тодорхой санал, зөвлөмжүүдийг дэвшүүлэн тавьлаа.

Article Details

Section
Article
Author Biography

А. Солонго

Магистр, МУИС, ЭЗС-ийн ХАССТ-ийн багш/судлаач

Most read articles by the same author(s)

1 2 > >>