СӨБ, хүүхэд харах үйлчилгээнд хүүхдээ хамруулсан залуу эмэгтэйчүүдийн эдийн засгийн үйл ажиллагаанд оролцож чадахгүй байгаа шалтгаан Reasons for the inability to participate in economic activities of young women who have children in childcare services

Main Article Content

А. Солонго
Б. Оюундарь
С.Янжинлхам, Ч.Одончимэг, Ж.Адьяа, Ш.Ариунаа, Т.Бөртгөлжин

Abstract





Төрийн бодлого СӨБ-т хамрагдалтын түвшинд түлхүү чиглэж, холбогдох арга хэмжээг хэрэгжүүлж байгаа нь сайшаалтай ч хүүхдээ харах асуудал залуу эмэгтэйчүүд эдийн засгийн үйл ажиллагаанд оролцож чадахгүй байгаа хамгийн гол шалтгаан хэвээр байна. СӨБ, хүүхэд харах үйлчилгээнд хүүхдээ хамруулсан залуу эмэгтэйчүүдийн эдийн засгийн үйл ажиллагаанд оролцож чадахгүй байгаа учир шалтгааныг тодорхойлон, бодит байдлыг дүрслэн харуулахад энэхүү кейс судалгааны зорилго оршино. Судалгаанд чанарын судалгааны арга зүй ашигласан. Ажил-гэр-цэцэрлэгийн хоорондын зай, нийтийн тээврийн хүртээмжгүй байдал, замын түгжрэл нь эмэгтэйчүүдийн ажил эрхлэх боломжийг хязгаарлаж байна. Цэцэрлэг, хүүхэд харах үйлчилгээний чанарыг сайжруулахгүйгээр тэдгээрт хамрагдаж буй хүүхдүүдийн дунд тархаж буй халдварт өвчний түвшин, давтамжийг бууруулах боломжгүй байна. Шинээр дагаж мөрдөж буй хөдөлмөрийн хуулийн холбогдох заалтыг нарийвчлан хэрэгжүүлэх, зөрчил гарсан тохиолдолд гомдол барагдуулах механизмыг бий болгон ажиллах чиг үүргийг ажил олгогчид, ажиллагсдын эрх ашгийг хамгаалах төлөөлөл, байгууллага /үйлдвэрчний эвлэл, жендэрийн зөвлөл, эмэгтэйчүүд, эцэг эхийн зөвлөл гэх мэт/-уудтай хамтран хэрэгжүүлэх, хянах, тайлагнах шаардлагатай байна.






It is commendable that the government policy focuses more on the level of participation in early childhood education and implements relevant measures, yet the problem of taking care of children remains the main reason why young women cannot participate in economic activities. The purpose of this case study is to identify the reasons for the inability of young women to participate in economic activities and to describe the reality of their child’s participation in social services and child care services. Qualitative research methodology was used for the study. The distance between work-home-kindergarten, lack of access to public transportation, and tra c congestion limit women’s employment opportunities. Without improving the quality of kindergartens and child care services, it is impossible to reduce the level and frequency of communicable diseases among children attending them. It is imperative to implement the relevant provisions of the new labor law in detail and to create a grievance mechanism for addressing grievances in case of violations in cooperation with representatives and organizations /trade unions, gender councils, women’s councils, parents’ councils, etc./ to protect the interests of employers and employees for collective implementation, monitoring and reporting.









Article Details

Section
Article
Author Biographies

А. Солонго

Жендэрийн үндэсний шинжээч, МУИС, ШУС-ийн багш, доктор, профессор

Б. Оюундарь

судалгааны багийн ахлагч

С.Янжинлхам, Ч.Одончимэг, Ж.Адьяа, Ш.Ариунаа, Т.Бөртгөлжин

судалгааны багийн гишүүд

Most read articles by the same author(s)

1 2 > >>