Дунд сургуульд суралцаж буй өсвөр насны сурагчдын гэрлэлтээс өмнөх бэлгийн харьцаанд нөлөөлж буй хүчин зүйлс
Main Article Content
Abstract
Аливаа улс орны хүн амын доторх анхаарал татсан бүлгийнхэний нэг бол өсвөр насныхан байдаг. Монгол улсын хүн ам нь харьцангуй залуу бүтэцтэй бөгөөд нийт хүн амын 24 хувийг өсвөр насныхан эзэлж байна. Өсвөр насныхны дунд шийдлээ хүлээсэн, тулгамдаж буй олон олон асуудлууд байгаагийн нэг нь гэрлэлтээс өмнөх бэлгийн харьцаа, түүнээс үүдэлтэй аливаа сөрөг үр дагаврууд юм. Монголд нoхoн үржихүйн чиглэлээр нэлээд судалгаа, тодорхой ажлууд хийгдээд байгаа хэдий ч өсвөр насныхны бэлгийн зан үйл, түүнд нөлөөлөгч хүчин зүйлсийн талаар хийгдсэн шинжлэх ухааны бодит мэдлэг, мэдээлэл хязгаарлагдмал байгаа нь энэхүү ажлын үндэслэл болж байгаа ажээ.
Судлаач ажилдаа, 1999 оны 12-р сард Маргарит Сангерийн Олон Улсын Төвийн захиалгаар МУИС-ийн ХАЗССТ-өөс явуулсан “Өсвөр үеийнхний бэлгийн амьдрал суурь судалгаа”-ны мэдээллийг ашиглан өсвөр насны сурагчдын гэрлэлтээс өмнөх бэлгийн харьцаанд нөлөөлж буй хүчин зүйлсийг тодорхойлохыг зорьсон байна. Судалгаандаа олон хүчин зүйлийн ложистик регрессийн загваруудыг ашиглан статистик шинжилгээ хийсэн ба судалгааны үр дүндээ үндэслэн асуудлын талаарх ooрийн дүгнэлт, санал зөвлөмжүүдийг гарган тавьжээ. Судалгааны дэлгэрэнгүй үр дүнг Уншигч та доорх бүтээлээс сонирхон уншина уу.