Хөгжлийн бэрхшээлтэй эмэгтэйчүүд ба боломжит тохируулгагүй ажил эрхлэлтийн үр дагавар Women with disabilities and the consequences of unadjusted employment

Main Article Content

А. Солонго
Х.Оюунтөгс, Б.Болороо
Ж. Дуламсүрэн
Ж.Чанцалдулам, Т.Мөнхтуул, Ч.Чулуунцэцэг, Б.Туул, Б.Бүзмаа, Л.Энхмаа

Abstract





Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийн тухай тодорхой хуулиудад ажлын байрны тохируулгатай холбоотой заалт тусгагдсан байдаг ч ажлын байрны тохируулгын ач холбогдол, хэрхэн хийх, бий болгох талаар ажил олгогчдод ойлголт, мэдлэг түгээхэд чиглэсэн нөлөөллийн болон таних мэдэхүйн үйл ажиллагаа, тусгайлсан дүрэм журам, зааварчилгаа, удирдамж зэрэг эрх зүйн актууд байхгүй байна. Хөгжлийн бэрхшээлтэй эмэгтэйчүүдийн боломжит тохируулгагүй ажил эрхлэлтийн үр дагаврыг илрүүлэн, бодит байдлыг дүрслэн харуулах зорилгоор энэхүү кейс судалгааг хийсэн. Судалгаанд чанарын судалгааны арга зүйг ашигласан. Судалгаагаар, боломжит тохируулгагүй ажил эрхлэлтийн улмаас тухайн ажлын байранд тогтвортой ажиллаж чадахгүй, ажлаас гардаг/ халагдах; хөдөлмөрийн бүтээмж бага, улмаар цалин хөлс буурах; илүү цагаар ажиллах; гэр бүл болон өөртөө зарцуулах цаг, зав багасах/эсвэл огт завгүй болох; ажлаас авах сэтгэл ханамж буурах; өөртөө итгэлгүй болох; өөрийн хүссэн, сонирхсон/мэргэжлийн ажлаа хийж чадахгүй байх, ажлын хамт олон төвөгшөөх, залхах, ялгаварлах; хөгжлийн бэрхшээлтэй хүн ажил хийж чаддаггүй гэсэн харалган ойлголтын нийгэм, олон нийтэд төрүүлэх; өөрийгөө хөгжүүлэх, мэдлэг, ур чадвараа дээшлүүлэх, ахиж дэвших боломжууд хаагдах/хязгаарлагдах зэрэг үр дагаврууд гарч байна.


Although specific laws to ensure the rights of people with disabilities include provisions related to workplace adjustments, the advocacy, specific regulations, instructions, and guidelines are not in place to inform employers on the importance, design and approach of workplace adjustments. This case study was conducted to identify and illustrate the reality of the unadjusted employment consequences of women with disabilities. Qualitative research methodology, multiple unit of analysis and single case unit research design were chosen for the study. The research reveals that the failure of reasonable adjustments leads to unretained workplaces- quits/ res; low labor productivity, lower wages; overtime work; less time for family and self; decreased job satisfaction; lack of self-con dence; failure to pursue one’s desired career path, job burnout, discrimination; unconcious microagression and misconceptions that disabled cannot work and other consequences such as marginalization, closed/limited oppor- tunities for self-development, improvement of knowledge and skills, and advancement.





Article Details

Section
Article
Author Biographies

А. Солонго

Жендэрийн үндэсний шинжээч, МУИС, ШУС-ийн багш, доктор, профессор

Х.Оюунтөгс, Б.Болороо

судалгааны багийн чиглүүлэгч

Ж. Дуламсүрэн

судалгааны багийн ахлагч

Ж.Чанцалдулам, Т.Мөнхтуул, Ч.Чулуунцэцэг, Б.Туул, Б.Бүзмаа, Л.Энхмаа

судалгааны багийн гишүүд

Most read articles by the same author(s)

1 2 > >>