Айлд мал маллаж буй хүүхдүүдийн сургууль завсардалтад нөлөөлөгч хүчин зүйлсийн шинжилгээ

Main Article Content

А. Солонго
Д. Анхзаяа

Abstract




Манай оронд 1990-ээд оны эхээр сургууль завсардалт урьд байгаагүй түвшинд хүртэл нэмэгдэж, хүн амын нэлээд хэсэг нь ядуурч, сургууль завсардсан хүүхдүүд хөдөлмөр эрхлэх нь бодит үзэгдэл болсоор 10 гаруй жил болж байна. Сургууль завсардалт нь хүүхдийн сурах, хөгжих, улмаар нийгмийн бүтээлч иргэн болж төлөвшихөд садаа учруулж, хүүхдийн үндсэн эрхийг зөрчиж буй үзэгдэл юм.


Энэхүү судалгааны зорилго нь хөдөөд айлд мал маллаж, гэрийн ажил хийж буй 7-15 насны хүүх дүүдийн сургууль завсардалтын байдлыг гүнзгийрүүлэн судалж, сургууль завсардалтын шалтгааныг нь хүн ам зүй, нийгэм-өрх, эдийн засгийн үзүүлэлтүүдтэй хамааруулж, уялдаа холбоог тодорхойлох явдал байв. Суда лгаанд “Гэрийн үйлчлэгч хүүхдийн суурь судалгаа“-ны “Айлд мал малладаг хүүхдийн судалгаа“ -ны мэдээллийг ашиглан шалтгааны загвар болон статистикийн хоёр ба олон хүчин зүйлийн шинжилгээ хийж, судалгааны үр дүнг үндэслэн зөвлөмж гаргасан.


Мал малладаг хүүхдүүдийн сургууль завсардалтанд тухайн хүүхдийн анх ажил хийж эхэлсэн нас, эхийн боловсрол, ажил эрхлэлт, хүчирхийлэлд өртөсөн байдал, өрхийн үндсэн хөрөнгө, 7 хоногт ажилладаг дундаж өдөр зэрэг олон хүчин зүйл нөлөөлж байна. Боловсрол зайлшгүй эзэмшсэн байх 7-15 насны 194 хүүхдүүдийн 48.5 хувь нь сургууль завсардсан байгаа ба хүйсээр авч үзэхэд эрэгтэй хүүхдүүдийн сургууль завсардалт эмэгтэй хүүхдүүдийнхээс 13.2 пунктээр дээгүүр байна. Айлд мал мал лаж байгаа 7-15 насны хүүхдүүдийн сургуульд хамрагдалт улсын дундажтай харьцуулахад маш доогуур, бичиг үсэггүй хүүхдүүдийн хувь, ялангуяа сургууль завсардсан хүүхдүүдийн дунд өндөр байна. Мал маллах ажил хийх болсон шалтгаан нь эрэгтэй хүүхдүүдийн хувьд өрхийн орлогоо нэмэгдүүлэх, эцэг эх шаардсан, эцэг эх ажилгүй сургууль завсардсан гэсэн шалтгаанууд нэлээд тохиолдож байхад, охидуудын хувьд эцэг эх нь шаардсан, бусдад туслах, өрхийн орлого нэмэгдүүлэх, эцэг эх ажилгүй, сургууль завсардсан гэсэн шалтгаануудыг илүүтэйгээр дурьдсан байна.Сургууль завсардсан хүүхдүүдийн 64.3 хувь нь анх ажил хийхдээ сургуулиас завсардаагүй байсан бол, 21.4 хувь нь завсардсан байсан, 14.3 хувь нь ажил хийхийн тулд сургууль завсардсан байв. 7-15 насны хүүхдүүдийн дийлэнх нь сургуульд огт ороогүй буюу 1-4 ангиасаа сургуулиас завсардсан байна. Айлын эзэн, эзэгтэй зодох, айлган сүрдүүлэх зэрэг хүчирхийлэлд өртсөн хүүхдүүдийн сургууль завсардалт өндөр байна. Хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэр айлд ажиллаж буй сургууль завсардсан хүүхдүүдийн хувьд бий болжээ гэж дүгнэхээр байна. Хүүхдүүдийн ихэнх нь 7 хоногт 6 ба түүнээс дээш өдөр ажиллаж байгаа ба бүтэн 7 хоног амралтгүй ажилладаг хүүхдүүдийн сургууль завсардалт өндөр байна. Хүүхдүүд ихэвчлэн мөнгөн бус хэлбэрээр ажлын хөлсөө авдаг ба ажлын хөлс авдаггүй хүүхдүүд илүүтэйгээр сургууль завсарджээ.




Article Details

Section
Article
Author Biographies

А. Солонго

МУИС-ийн ЭЗС-ийн ХАССТ-ийн захирал

Д. Анхзаяа

МУИС-ийн ЭЗС-ийн Хүн ам зүйн 4 дүгээр ангийн оюутан

Most read articles by the same author(s)

1 2 > >>