“Монголын Нууц Товчоо”-ны түүхэн ойролцоо ба эсрэг утгат нэгжийн тухай
On Historically Synonymous and Antonymous Lexical Units in The Secret History of the Mongols
Keywords:
Монголын Нууц Товчоон, түүхэн ойролцоо ба эсрэг утгат үгAbstract
“Монголын Нууц Товчоо”-ны хэлний үгийн сангийн нэгж хоорондын шүтэлцсэн ойролцоо ба эсрэг утгат үг, хэлц, өгүүлбэр бол монгол хэлний түүхэн утга судлалын сонирхолтой баримт бөгөөд цаашид дэлгэрүүлэн судлууштай юм.
Дунд үеийн монгол хэлний утга судлалын судалгааны асуудлыг нарийвчлан судлахад “МНТ” болон бусад дурсгалын хэлний баримтууд чухал хэрэгтэйн дээр орчин үеийн онолын утга судлалын үзэл баримтлалын үүднээс гүнзгий судалгаа явуулах шаардлагатай гэж үзэв.
“МНТ”-ны хэлний олон нэгжийн ойролцоо ба эсрэг утгыг ажиглах явцад зохиогчид нь хэлний гүн гүнзгий мэдлэгтэй байсан нь илэрхий мэдэгдэж байна.