Mонгол- Төвдийн харилцааны талаар Ю.Н.Рерихийн бичсэн өгүүллүүдийн тухай
On the articles by Yu.N.Roerich about Mongolian anf Tibetian relationships
Abstract
Ю.Н.Рерих эдгээр өгүүлэлдээ төвд хэлээрхи сурвалжууд нь Монгол, Төвдийн төдийгүй Азийн улс орнуудын түүхийг судлахад чухал хэрэглэгдэхүүн болохыг тэмдэглэжээ. Ю.Н.Рерихийн “XIII- XIV-р зууны Монгол- Төвдийн харилцаа”, “XVI зуун болон XVII зууны эхэн үеийн Монгол- Төвдийн харилцаа” хэмээх өгүүллүүд нь XIII- XIV, XVI ба XVII зууны эхэн үеийн Монгол, Төвдийн харилцааны асуудлыг судлахад чухал гарын авлага болох бүтээл юм. Төвд хэлээрхи сурвалжууд үүний дотроос монголчуудын төвд хэлээр бичсэн сурвалж, монгол хэлээрхи сурвалж тэргүүтнийг ашигласны хувьд өнөө үед ч эдгээр өгүүлэл үнэ цэнэтэй хэрэглэгдэхүүн хэвээр байгаа юм. XIII-XIV зуун, XVI-XVII зууны Монгол-Төвдийн харилцааны талаар эрдэмтэн Ю.Н.Рерихийн судалгаандаа ашигласан сурвалж бичгүүдээс гадна дурдсан үе болон түүнээс хойшхи үеийн Монгол-Төвдийн харилцаанд холбогдох бусад сурвалж бичиг болон архивын хэрэглэгдэхүүнийг цаашид нарийвчлан судлах хэрэгтэй.