Монгол Улсын ядуурлын төлөв байдал

Main Article Content

Б. Энхцэцэг

Abstract

Шилжилтийн үеийн тогтворгүй байдлаас хөгжил дэвшлийн үед ирж буй Монголын эдийн засагт эерэг байдал ажиглагдах болов. Сүүлийн жилүүдэд эдийн засгийн өсөлт тогтворжих хандлагатай байгаа хэдий ч ядуурал, ажилгүйдлийн хэмжээ дорвитой буурахгүй байна. Хүн амын амьжиргааны доод түвшингийн хэмжээ урьд оныхтой харьцуулахад 2006 онд 70 орчим хувиар нэмэгдсэн байна. Ядуурлын хамралт хот, суурин газартай харьцуулахад хөдөөд илүү байна. Монгол улсын ажилгүйдэл нь хэдийгээр зарим үзүүлэлтээр буурч байгаа боловч зохиомол шинжтэй байна. Хөдөөгийн хүн ам зах зээлээс алслагдсаны зэрэгцээ дэд бүтэц хөгжөөгүй, боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээнд хамрагдах боломж хязгаарлагдмал, ажлын байрны хомсдолтой мэдээллээс түргэн шуурхай хүртэх боломжгүй байгаа нь тэдний амьдралын түвшингийн доройтолд нөлөөлж байна. Ялангуяа, байгаль цаг уурын нөлөөллөөс хараат аж ахуй, амьдралын хэв маяг зонхилж байгаа нь хөдөөгийн хөгжлийн гол хүндрэл болж байна. Монгол улс ядуурлыг бууруулах талаар хүч чармайлт тавьж байгаа хэдий ч түүний хувь хэмжээ олигтой буурахгүй байна. Ядуурлын талаар хийгдсэн судалгаануудын үр дүнгээс үзвэл Монгол дахь ядуурлын хүрээ, цар хэмжээ, орлогын ядуурлын хувьд нэмэгдээгүй харин орлогын тэгш бус байдал нэмэгдсэн байна. Аль ч үзүүлэлтийг авч үзсэн ядуурлыг бууруулах асуудал нь улс орны өмнө тулгарсан чухал сорилт болж байна.


Монгол улсын ядуурлын түвшинг 1990-2015 оны хооронд 2 дахин бууруулахын тулд i) эдийн засгийн өсөлтийг нэмэгдүүлэх, ii) ядуурлын гүнзгийрэлтийг багасгах, iii) дэд бүтцийг хөгжүүлэх iv) хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх, v) нийгмийн хамгааллын эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгон нийгмийн халамж, асрамж, үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, ялангуяа нийгмийн эмзэг хэсгийн нийгмийн халамж, үйлчилгээнд хамрагдах баталгааг сайжруулах, vi) нийгмийн даатгалын төрөл, сонголтыг нэмэгдүүлэх замаар хамрах хүрээг өргөжүүлж, иргэдийн нийгмийн баталгааг сайжруулах гол арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэх шаардлагатай байна.

Article Details

Section
Article
Author Biography

Б. Энхцэцэг

Доктор (Ph.D), МУИС, ЭЗС-ийн Хүн амын сургалт, судалгааны төвийн ахлах багш

Most read articles by the same author(s)