Монгол дахь бичил зээлийн хүүгийн судалгаа

Main Article Content

Б. Энхцэцэг
Ө. Гэрэлт-Од

Abstract

Монгол улсын санхүүгийн зах зээлийн өрөөсгөл хөгжил санхүүгийн зах зээлийн өрсөлдөөний хүчийг ихээхэн бууруулдаг. Санхүүгийн зах зээлд нөөцийн дахин хуваарилалт банкуудаас гадна үнэт цаасны зах зээл, мэргэжлийн санхүүгийн байгууллагуудаар дамжин хэрэгжиж байдаг хэдий ч эдгээрээс үнэт цаасаарх хөрөнгө оруулалт маш бага, санхүүгийн хөрөнгө оруулалтын компани үүсч бий болж амжаагүй байгаа учир банкууд уг зах зээлд ганцаар ноёрхож санхүүгийн бодлого, түүний дотор үнийн бодлогыг тогтоох үндсэн нөхцөл болж байна. Нөгөө  талаар санхүүгийн зах зээл дээрээс хөрөнгө босгогч оролцогчдын санхүүгийн боловсрол бага, хөрөнгө оруулалтын хэрэгслэлүүдийг сонголттойгоор ашиглах чадамж муу байгаа нь санхүүгийн зах зээлийн субьекүүдийн хөгжилд саад болж байна.


Бизнес эрхлэгчид өөрт шаардлагатай байгаа хөрөнгийн эрэлтийг сонголттойгоор шийдвэрлэх боломжийг олгодгоороо зах зээлийн эдийн засаг дахь санхүүгийн тогтолцооны төвлөрсөн эдийн засгийн тогтолцооноос ялгагдах давуу тал юм. Гэтэл манай улсын санхүүгийн зах зээлийн өнөөгийн төлөв байдал энэ тодорхойлолтоос ихээхэн ялгагдаж байна. Учир нь зээлийн байгууллагуудаас арилжааны банкууд голлох үүрэгтэйгээр ажиллаж байгаа нь зээлдэгчдэд сонголт хийх боломж хязгаарлагдмал байх нөхцлийг бүрдүүлж байна. Банк бус санхүүгийн байгууллагууд ажиллаж байгаа ч тэдний тоо цөөн, хөрөнгийн хэмжээ бага байгаа нь банкны зах зээлд өрсөлдөгч байх нөхцлийг бууруулж байна.

Article Details

Section
Article
Author Biographies

Б. Энхцэцэг

Доктор (Ph.D), МУИС-ийн ЭЗС-ийн Хүн Амын Сургалт, Судалгааны Төвийн ахлах багш

Ө. Гэрэлт-Од

Докторант, МУИС-ийн ЭЗС-ийн Санхүүгийн тэнхимийн ахлах багш

 

Most read articles by the same author(s)