Иргэншил, соёл, даяаршил, монголын орчин үежилт

Authors

  • Ууганбаяр М.

Abstract

Түрэгийн социологич З.Гөкальп (1876-1924) иргэншил, соёл (Medeniyet ve Hars) хоёрыг ялгахдаа иргэншил нь олон улсад, соёл нь нэг улсад хамаатай гэж үзжээ. З.Гөкальпын санааг жишээгээр тодруулбал, ардчилал өрнийн иргэншлийг, харин Макдональдс бургер талх америкийн соёлыг төлөөлнө. Бид өрнийн иргэншлийн уламжлал буюу ардчилал, америкийн соёлын заншил буюу Макдоналдьс бургер талхыг ялган салгаж ойлгох ёстой (Явуз, 2001:24). Даяаршлын үр дүнд XVIII зууны сүүлээс эхлэн францын хувьсгал, гэгээрлийн үеийг даган ардчилал иргэний нийгэм, хүний эрх, эрх чөлөө, секуляризм, тэрчлэн шинжлэх ухаан, технологи тэргүүтэн өрнийн иргэншлийн ойлголтууд ч түгээмэлжин тархсан билээ (Явуз, 2001:24).

Downloads

Published

2022-10-28

How to Cite

М., У. (2022). Иргэншил, соёл, даяаршил, монголын орчин үежилт. Mongolian Studies, 45(572), 155–156. Retrieved from https://journal.num.edu.mn/ms/article/view/3040

Issue

Section

Утга зохиол, урлаг судлал