“Монгол судлал” сэтгүүл 2025 оны 10 дугаар сарын 20 хүртэл өгүүлэл хүлээн авна.
“МОНГОЛ СУДЛАЛ” сэтгүүлд монгол хэл бичиг, хэл шинжлэл, уран зохиол, урлаг судлалын чиглэл болон түүнд холбогдох салбар дундын судалгааны монгол, эсвэл англи хэлээр бичсэн, хэвлэн нийтлэлийн шаардлагад бүрэн нийцсэн эрдэм шинжилгээний өгүүлэл, эрдэм шинжилгээний шүүмж, орчуулгыг хүлээн авна. Өгүүллийг 2 мэргэжлийн хянган магадлагчийн үнэлгээгээр тэнцсэн тохиолдолд хэвлэн нийтэлнэ. Тус эрдэм шинжилгээний цуврал сэтгүүлийг хэвлэмэл болон цахим хувилбараар хэвлэн нийтлэх бөгөөд жилд 1 дугаар гарна.
Олон улсын эрдэм шинжилгээний цуврал сэтгүүлийн ISSN 1997-1826 (хэвлэмэл), Е-ISSN: 3079-8965 (цахим) дугаар бүхий “Монгол судлал” сэтгүүл нь МУИС-ийн Open Journal System (OJS) платформ-д суурилсан албан ёсны цахим сэтгүүлийн санд бүртгэлтэй бөгөөд эрдэм шинжилгээний олон улсын мэдээллийн сан болох CrossRef-д нэгдэж, DOI (Digital Object Identifier: https://doi.org/10.22353/ms) дугаартайгаар хэвлэгдэж байна. Зохих шалгуур шаарлагыг хангаж хэвлэн нийтлэгдэх өгүүлэл тус бүрд “DOI” дугаар олгоно. Ингэснээр эрдэмтэн судлаач Таны өгүүлэл “Google Scholar” хайлтын мэдээллийн санд бүртгэгдэж, олон улсын хэмжээнд эшлэгдэх боломжтой болох юм.
Та хэвлэн нийтлэлийн шаардлагын дагуу бичсэн өгүүллээ дараах линкээр орж бүртгүүлэн илгээнэ үү. https://journal.num.edu.mn/ms/information/authors
“Монгол судлал” эрдэм шинжилгээний сэтгүүлийн 2025 оны дугаар (50 дугаар)-т хэвлэх өгүүллийг дараах хуваарийн дагуу хүлээн авна.
Өгүүлэл хүлээн авах:
2025.10.20 хүртэл
Редакцын зөвлөлийн гишүүд, хөндлөнгийн шинжээчээр хянуулах:
2025.10.21-2025.11.15
Хянан магадлагчийн саналаар өгүүлэлд засвар оруулах:
2025.11.16-2025.11.26
Сэтгүүлийг хэвлэлтэд бэлтгэх, хэвлүүлэх:
2025.11.27-2025.12.27
Холбоо барих дэлгэрэнгүй мэдээллийг https://journal.num.edu.mn/ms/about/contact холбоосоор нэвтэрч үзнэ үү.
“Монгол судлал” сэтгүүлийн редакцын зөвлөл