Түүвэрлэлтийн онол, арга зүйн зарим асуудал

Main Article Content

Б. Нарантулга

Abstract





Нийгэм, эдийн засгийн тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх, төр засгийн зүгээс бодлогын чанартай арга хэмжээ авахад зайлшгүй шаардлагатай өргөн хүрээний суурь мэдээллийг цуглуулахын тулд нийт эх олонлогоос түүвэр хийн судалгаа явуулах нь ихэсч байна. Учир нь түүвэр судалгаагаар илүү нарийвчилсан, дэлгэрэнгүй тоо мэдээллийг богино хугацаанд, бага зардлаар цуглуулах боломжтой. Түүвэр судалгааны хамгийн чухал, “цөм” болсон асуудал бол түүвэрлэлт бөгөөд тухайн судалгааны үр дүн нь түүнээс шууд хамаарч байдаг. Иймээс аливаа судлаач бүр түүвэрлэлтийн талаар онол, арга зүй, статистикийн өргөн мэдлэгтэй байх нь чухал юм. Судалгааны зорилго, судлах гэж буй асуудлын эх олонлогийн ялгаатай шинж чанарууд, алдааны боломжит түвшин, цаг хугацаа, хөрөнгө санхүүгийн асуудлыг нэгэн зэрэг авч үзсний үндсэн дээр эх олонлогийг төлөөлөх чадвартай нэгжийг сонгох нь чухал юм. Түүвэр олонлогийн хэмжээ хэт бага байх, түүврийн биас/хазайлт буюу санамаргүй байх зарчмыг зөрчсөн тохиолдолд түүврийн алдаа өндөр гаргана. Түүврийн төлөөлөх чадварыг дээшүүлж, түүврийн хэмжээг нэмэгдүүлэхийн хэрээр чанаргүй мэдээлэл цуглуулагдаж, түүврийн бус алдаа нэмэгддэг. Харин цөөн нэгжүүдээс авсан мэдээлэл эх олонлогоо төлөөлөх чадвар муутай байдаг ч түүврийн хэмжээ багасахын хэрээр түүврийн бус алдаа буурдаг. Иймд түүвэр судалгаанд төлөвлөлт, зохион байгуулалт маш чухал юм.





Article Details

Section
Article
Author Biography

Б. Нарантулга

Судлаач, МУИС-ийн Эдийн Засгийн Сургууль, Хүн Амын СургалтСудалгааны Төв